fbpx Солонгосоос авчирсан 500 сая долларыг Майдар хотод оруулах уу, Ерөнхий сайд аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 34 секунд

Солонгосоос авчирсан 500 сая долларыг Майдар хотод оруулах уу, Ерөнхий сайд аа

Утааны асуудал энэ өвлийн гол сэдэв байлаа.  Угаасаа ч сүүлийн 10 жил бид өвөл  утаандаа хордож, зун болохоор мартаж ирсэн.   2019 оны өвлийг ч яг л ийм байдлаар угтах шинжтэй болчихлоо.  Эрх баригчид утааг арилгах дургүй байна.  Энэ  нь  тэдний  утааг мөнгө гэж хардаг харц өөрчлөгдөөгүй, сэтгэл цадаагүйтэй  холбоотой.  Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын утаанд 147 тэрбум төгрөг хийсгэсэн ч  улстөрчид дахиадыг авахаар  шунаж эхэллээ. Учир нь  БОАЖ-ын сайдаасаа эхлээд монголд туршигдаад бүтэлгүйтсэн  утаагүй зуух тараах талаар дахиад л ярьж эхлэв. Түүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийсэн.  Бүлгийн дарга Д.Хаянхярваа  “Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Зуух яриад байгаа нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой.  Иргэд гэртээ галаа түлээд галын дөл харж суух сонирхолтой байна” гэв.  Үүнийг нь сонсоод толгой руугаа хүнд төмрөөр цохиулсантай л адил болов. Мөн саяхандаа монгол гэрийг эсгийгээр дулаалах технологийн талаар Ерөнхий сайд, УИХ-ын даргаасаа эхлээд ярьсан. Бид хэддүгээр зуунд амьдраад байна вэ.  Дэлхий нийт хиймэл оюун ухаан бүтээж, өөр гариг ертөнцийг аль хэдийнэ  судлаад эхэлсэн.

Гэтэл  монголчууд 10 жил “алалцаад” Улаанбаатарынхаа утааг арилгаж чадахгүй байна.  Монгол хүн хэдий болтол дугуй гэр, зуухтайгаа зууралдаж  суух вэ дээ. Аятай тухтай орчинд амьдрах, эх орноо дэлхийн бар улсуудын ойролцоо хөгжилтэй болгох мөрөөдөл монголчуудад байдаг юм шүү дээ.  Харин эрх баригчид “Та нар гэртээ галаа түлээд галын дөлөө хараад сууж бай” гэж  жирийн иргэдээ доромжилж сууна.   Өнгөрсөн хугацаанд утаанаас идсэн мөнгө хөрөнгөтэй холбоотой  зарим  асуудал цагдаа  шүүхийн байгууллагад шилжээд явж байна. Цаашид  энэ асуудалд зарим нэг нь  идэхийг нь идээд зарим нь ялыг нь  аваад явдаг өрийг нь монголчууд төлөөд үлддэг ийм хариуцлагагүй, хяналтгүй байдал үүсч эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр 700 сая ам.долларын зээл авахаар боллоо.  Үүний  500 саяыг нь утааны эсрэг зарцуулахаар болсон. Өөрөө ч “Энэ удаагийн айлчлал утааны эсрэг  айлчлал боллоо” хэмээн тодотгоод байгаа. Одоо бидэнд аваад ирсэн мөнгөөр асуудлаа шийдэх үү, утаа болгох уу гэсэн хоёр сонголт байна.

Ер нь бол одоо утаагүй зуух, түлш, орон сууцжуулах төсөл, хөтөлбөр нээх сонин биш болсон. Асуудлыг арай  өөр өнцгөөс харж, томоор сэтгэх хэрэгтэй байна. Бидэнд гарт баригдаж  нүдэнд харагдах бүтээн байгуулалт хэрэгтэй. Нэгэнт ачааллаа дийлэхээ больсон Улаанбаатарын ачааг хамт үүрэх дагуул хотыг байгуулах цаг иржээ.  500 сая ам.доллар бага мөнгө биш. Тэгэхээр энэ мөнгөөр дагуул хотын асуудлыг шийдэж эхэлье. Ерөнхий сайд аа. Дахиад утаагүй зуух, түлш тараах талаар яриад эхэлбэл нээрээ л онигоонд орно. Магадгүй хэдэн жилийн дараа засаг төр солигдохоор хэдэн хүн хэрэгт орж ч мэднэ. Тэгэхээр эх орныхоо хөгжлийг жаахан бодъё.  Дээр нь улстөрчид гоё харагдах  дуртай. Дагуул хотын асуудлыг ярьж, байгуулаад эхэлбэл Солонгосоос авчирсан мөнгөө салхинд хийсгэхгүй, бүтээн байгуулалтад зарцуулсан гээд үнэнээсээ гоё харагдана даа уг нь. Дагуул хот гэхээр бид Налайх, Багануур, Багахангай гээд яриад эхэлдэг.  Нэгэнт хүмүүс суурьшаад эхэлсэн асуудал олонтой эдгээр дүүргийг  хотын статуст шилжүүлнэ гэдэг дахиад нэг Улаанбаатартай л бол­но гэсэн үг. Харин Майдар хотын төсөл арай өөр.

“Майдар эко хот” нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Зуунмод хоттой ихэрлэн сүндэрлэхээр болсон. 300 мянган оршин суугчтай, улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв байх бөгөөд төмөр зам, хурдны зам, дүүжин зам зэрэг дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт сүлжилдэн холбогдох юм.

Эко хотыг 110 гаруй мянган га талбайтай, хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитек­то­рууд гүйцэтгээд эхэл­сэн байдаг. Төсөл хөтөл­бөр, ТЭЗҮ боловсруу­лах гээд дагуул хот байгуулахад дахиад л ихээхэн хэмжээний мөнгө шаардлагатай. Харин зураг төсөл нь бэлэн болсон  Майдар эко хотын төслийг 500 сая ам.доллараар үргэлжлүүлэн дагуул хотоо босгох боломж бидэнд байна. Гэхдээ энэ асуудалд нэг гацаа гарч мэднэ. Энэ нь бас л улстөржилт. “Майдар эко хот”-ын төсөл Ерөнхийлөгч Х.Баттулгын нэртэй явдаг. Аливаа юманд улстөржих хандлага дээрээсээ эхлээд нийгмийн давхарга бүрт бий.  Ерөнхийлөгчийнх, Х.Баттулгынх, Женко­гийнх гээд татгалзах  тал бий. Гэхдээ энэ төс­лийг дэмж­лээ гээд Ерөн­хийлөгч Х.Баттулга тэнд ганцаараа амьдрах биш дээ. Дагуул хоттой болж, бидний монголчууд хөгжлийн хувьд нэг шат ахина. Хотын төвлөрөл, утаа, хөрсний бохирдол гээд үүнийг дагасан олон асуудлыг шийдэж болно. Сүүлийн үед эко гэдэг үг  дэлхий дахинд төдийгүй Монголд моодонд орох болсон. Эко хүнс, эко машин… бүүр цаашлаад эко хот. Нүүдэлчин монголчууд түүхэндээ цөөнгүй хот байгуулж байснаас хамгийн их алдаршсан нь Хархорум юм. Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорум нь тухайн үедээ гайхагдсан архитектурын шийдэлтэй, эмх цэгцтэй зохион байгуулалттай хот байсан гэж гадаадын аялагчид тэмдэглэн үлдээсэн байдаг.  Майдар эко хот ийм л байхыг зорьсон. Эрчим хүчний хэмнэлттэй технологи хэрэг­лэх, ногоон байгууламж байгуулах, эдийн засгийн үр ашигтай байх, богино замын хотыг бий болгох гэсэн зарчмуудыг хангавал энэ жинхэнэ эко хот гэсэн тодорхойлолтод хүрдэг байна. Тиймээс Солонгосоос авчирсан  500 сая доллараар Майдар хотыг босгоё эрх баригчид аа.  Улс төрийн эрх ашгаас илүү улс орны  эрх ашгийг нэгдүгээр тавина гэж итгэж байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Найз залуугаа ямар эр хүн болохыг нь мэдэх үү?
Найз залуугаа ямар эр хүн болохыг нь мэдэх үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​