fbpx Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 2 секунд

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм. Тийм ч учраас Халх,Нөмрөгийн дархан цаазат газар хэмээн нэрийдэж дархалсан. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсан. Уг түймэртэй холбоотой мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр анх гарсан. Уг хээрийн түймрийг 2026 оны аравдугаар сарын 11-ний 01:00 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангиуд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 80 км, өргөн нь 90 км байна. Түймэр унтарсны дараа хохирлыг бүрэн тооцно гэжээ. Түймэр яагаад гарав гэвэл Мобиком Корпораци ХХК-ын захирлын унаж явсан ниссан патрол Y-62 маркийн машин шатсанаас үүдэлтэй гэнэ. Тус захирал нь Халх голын отрядын заставыг 4Ж сүлжээнд холбох ажлаар тэнд очсон юм байх. Мөн шилэн кабелиар холбосон гэж мэдээлж байна. Тэр бүгдийг хүлээлгэж өгөөд цаашаа Нөмрөгийн дархан цаазат газарт Мобиком корпорацийн захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хатсан өвсний толгой машины янданд наалдаад шатсан байх боломжтой гэцгээж байгаа. Ийм явдал намар цагт болдог. Моторын дор хаалт төмөр байхгүй, эсвэл тэр нь муудсан эмтэрсэн зэрэг тохиолдолд мотороос гарсан яндангийн суурьт өвсний толгой наалдан удаж халахаараа шууд шатаж эхэлдэг. Хээр хөдөө явдаг жолооч нар бол ер нь л мэднэ. Япон захирал “балдуушаа” мэдэх вэ, харин монгол жолооч мэдмээр юм. Гэхдээ би тэр машин шатахыг хэлэх гэсэнгүй. Монголчуудаасаа харамлаж ганц ч алхуулдаггүй тэр газарт яахлаараа энэ хүмүүс нэвтэрдэг байна. Тийшээ судалгааны баг яамнаас нь зөвшөөрөл авчхаад байхад л машин оруулдаггүй газар гэж нэг судлаач бичиж байсан. Тэгээд бүүр дархан цаазат газар, хориотой ан хийхээр “бичигтэй” явж байна гэхээр гайхаш тасрах юм. Бичиг ч байгаагүй байх л даа, аман зөвшөөрөлтэй явсан байна. Ангийн захирагч оруул гэсэн гэнэ. Ангийн захирагчид бүүр том хүн нь хэлсэн байх. Өөрөө дур мэдээд оруулсан юм болов уу. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэрүүгээр явж нээлтэд оролцсон гэсэн. Гэхдээ анги нь интернэттэй болчихоор ангийн захирал ингэж хөөрцөглөсөн ч байж мэдэх юм. Ер нь бол тэр дамжуулах станц, шилэн кабелийг татвар төлөгчийн л мөнгөөр хийсэн байж таарна. Мобиком л өөрөөсөө мөнгө гаргаад хийв гэж. Сумуудын хөдөө гадаа хүн цөөнтэй газар ийм станцыг дан л Засгийн газрын нөөцөөс ч юмуу гишүүний өөрийнх нь энд тэндээс олсон нөөц мөнгөөр байгуулдаг юм билээ. Хүн цөөнтэй газар Мобиком тэгж мөнгө гаргана гэж байхгүй нь баталгаатай. Мобикомын атгасан гараас бүтээн байгуулалт ундарна гэж горьдоод ч хэрэггүй юм билээ. Тас атгаатайгаа байж байгаад л олсон жаал юмаа нутаг руугаа гаргадаг. Бид мэдэхгүй биш. Мэдэгдэлдээ “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх шиг. Уул нь “юнивишн” нь харин хөдөө гадаа дахин дамжуулах станц баримхай харагддаг юм. Гэхдээ бас л татвар төлөгчдийн мөнгө л дөө. Дархан цаазат газар хориотой ан хийх нь ч дүүрч. Тэр дархан цаазат газраа шатаачихаж байгаа нь бүүр гомдолтой байна. Монголчуудаасаа харамлаад дөхөж очихоор нохой мэт хөөдөг газарт Мобикомын захирал Ясухиро Очи дураараа дургиж байгаа нь хэний буруу вэ. Ясухиро Очи загасны шөл уух гэснээс болоод дархан цаазат газраа түймэрдэж орхих нь тэгээд хэвийн зүйл үү. Бид ингэж мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хараад хуулийг гууль болгодог муу зангаа одоо засмаар байна. Ийм хүмүүсийг харахаараа л зуйрагнаад “зулгаа” барах юм зүгээр. Хуулийг хэнд ч адилхан үйлчлэхээр бичдэг юм шүү дээ, уул нь.

Д.Нацаг Өдрийн сонин

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
 
Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт
Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​