fbpx 22 жил ярьсан үлгэр хоёр жилд биежсэн үйлдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 18 секунд

22 жил ярьсан үлгэр хоёр жилд биежсэн үйлдвэр

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн талаас олгойдон гарч буй газрын тосоор дээлээ мялааж байснаас хойш даруй 22 жил өнгөрчээ. Гэвч газрын тосоо өөрсдөө нэрэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах монголчуудын мөрөөдөл цаасан дээр хэрэгжсээр өнөөдрийг хүрч байна. Үе үеийн Засгийн газрын түвшинд газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, байршлыг нь тогтоож, хашаа хатган шавь тавьдаг ч өнөөг хэр нь ажил хэрэг болоогүй нь үүний бэлээхэн жишээ. Харин МАН эрх барьж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ үед газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал бодит хөрсөн дээр буух нөхцөл бүрдээд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд цаасан дээр "бүтээн байгуулсан” газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 150 га талбайд барихаар болсон нь саяхан. Сайншандаас 20 км зайтай уг талбайг улсын тусгай хэрэгцээнд авч 2018 оны хоёрдугаар улирлаас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр мэдэгдсэн Ерөнхий сайдын үг биеллээ олоод хоёр жил өнгөрчээ. Өмгнөх Засгийн газар, Ерөнхий сайдуудын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн зураглалаас энэ удаагийнх өөр, илүү өргөн хүрээг хамарч байгаа юм. Учир нь, Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урт салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэсэн байдаг. 

Ийнхүү Хөгжлийн банкны санхүүжилтээр тавихаар болсон Сайншанд-Алтанширээтийн 26.74 км төмөр зам жил хүрэхгүй хугацааны дараа ашиглалтад орж монголчууд өөрсдөө бүтээн байгуулж чаддагийг харуулсан. Төмөр зам барихад шаардлагатай. 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас зоригтой эхлүүлж, шуурхай шийдвэрлэснээр замыг найман сарын хугацаанд барьж дуусгасан нь энэ.

 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд авто болон төмөр зам, төмөр замын ачиж буулгах терминал, 110 кВт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах анкер барих зэрэг дэд бүтцийн ажлыг Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм. Хөгжлийн банкны санхүүжилт үр дүнд хүрч, магадгүй анх удаагаа томоохонд тооцогдох ажлыг санхүүжүүлсэн хэрэг.

 

Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн томоохон хэсэг хангагдаж, хүнд үйлдвэр хөгжих суурь бий болох юм. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжихийн хирээр улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой байдал бэхжиж, шинэ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой.

“Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ. Бид эхорондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал. Тиймээс эдгээр төсөлд хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хууль хяналтын байгууллын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх амлаж байв. Амлалтаа биелүүлэх, ажил хэрэг болгохын»тулд тэрбээр Дорноговийг зорьж газрын тосны үйлдвэрийн ажлыг эхлүүлснээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа төмөр замын бүтээн байгуулалт бодит ажил хэрэг болсон юм. Цаасан дээрээс бодит ажил болж биежих хүртлээ газрын тосны үйлдвэртэй холбоотой ямар шийдвэр Засгийн газраас гарч байсан болон эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар эргэн сануулъя.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ХҮРЭЭНД ГАРГАСАН ШИЙДВЭР

 

-2018 оны нэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 2 дугаар тогтоол гарч үйлдвэрийн гаднах дэд бүтцийн зарим ажлын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэжээ. -Засгийн газрын 21 дүгээр тогтоолын хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 24-нд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэл төмөр замын салаа, хүнд даацын автозам барих, цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэв.

-Мөн өдөр Засгийн газраас 24 дүгээр тогтоолыг баталж, үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ.

 

 

 

-Засгийн газрын тогтоолын хүрээнд Дорноговь аймгийн удирдлагууд үйлдвэр байгуулах газрыг төсөл хэрэгжүүлэгч компанид ашиглуулах 342989 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хоёрдугаар сарын 28-нд олгосон байна.

 

-Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар төмөр зам, авто зам, ЦДАШ- ын зурвас газар эзэмших гэрчилгээг тавдугаар сарын 25-нд олгожээ. 

ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

 

-Монгол Улсын эдийн засаг эрчим хүчний чухал эх үүсвэр болох түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, өөрийн гэсэн эрчим хүчний бааз, суурьтай болно.

-Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр, мөн үйлдвэрийн цэвэр ашгаас улс төсөвт дорвитой хувь нэмэр оруулна. 

-Валютын гадагш гарах урсгал буурна.

-Газрын тосны олборлолт, тээвэрлэлт, боловсруулалтыг дагаад эдийн засгийн бусад салбарууд хөгжиж, шууд ба шууд бус байдлаар ажлын байр шинээр нэмэгдэнэ.

-Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өснө.

-Манай эдийн засагт аж үйлдвэрийн цогц хөгжлийн нэгэн чухал элемент болох нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.

Ийнхүү ярьж эхэлснээс хойш 26, анхны Ерөнхийлөгч дээлээ мялааснаас хойш 22 жилийн нүүрийг үзсэн газрын тос боловсруулах үйлдвэр шат шатандаа бодит ажил хэрэг болж монголчууд өөрсдөө шатахуунаа нэрэх хариуцлагатай цаг үе бидэнд ирээд байна. Магадгүй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны, түүний зайлшгүй бодлогоор “бярдах”, зангаргаар залуурдах нэг төсөл нь энэ байж болох. Өөрөө ч энэ тухайгаа зүгээр нэг хий хоосон мэдэгдээгүй болов уу. Харин хууль хяналтын байгууллагаас эхлээд ТББ-уудын оролцоо, хяналттайгаар улс орны эрх ашиг, эдийн засаг, тэр дундаа стратегийн гол бүтээгдэхүүн болох газрын тос боловсруулах үйлдвэрийг бүтээн босгох, түүнд нь өөрөө анхаарлаа хандуулж ажиллахаа хэлсэн байж таарна. Хэрвээ АН магадгүй МАН-тай хамтарч Засгийн эрх барьсан бол энэ асуудлыг хөндөж эхлээд л ямар нэгэн гацаанд орох байсан нь үгүйсгэж болохгүй үнэн. Үүнийг МАН гэхээсээ АН-ынхан хамгийн сайн мэднэ. Гэхдээ АН бус МАН үнэмлэхүй олонхоороо эрх барьж байгаа энэ цаг үед Засгийн газрынх нь шийдвэр бодит ажил хэрэг болдгийг бид харж байна. Өөрөөр хэлбэл, МАН, түүгээр овоглосон У.Хүрэлсүхийн Засгийн газрын орхиж болохгүй сэдэв нь, одоогийн нефтийн үйлдвэр болжээ. 

 

Г.Эрхэс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​