fbpx "Мантууш"-ийн маапаан-4
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 25 секунд

“Мантууш“-ийн маапаан-4

  Богдын үеэс зарлигаар дархалсан өнөө бидний дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс хэмээн нэрлэдэг Богд хан уулыг байшин хороолол болгосон “Мантууш”-ийн мөрөөр эрэн  сурвалжилснаас  хойш зургаан жил өнгөрчээ.“Мантууш” гэгч  компани одоо байхгүй. Эзэд нь хариуцлага, татвараас зугтаж  татан буулгачихсан. Гэвч “Мантууш”-ийн балаг  өнөө ч  үргэлжилж байна. Саяхны хэд хоногийн бороонд л гэхэд Зайсангийн ам, Туул голын хөвөөг дагасан орон сууцны хорооллын суурийн давхар усанд автаж, ус зайлуулахаар орсон хүн  тогонд цохиулж нас барсан хэрэг гарлаа. Олон хоног цахилгаангүй иргэд  зутарлаа. Цаашид юу болохыг таашгүй. Уг нь Зайсангийн ам, Туул голын хөвөөг  барилгаар дүүргэж,  Богд уулыг “Байшин уул” болголоо гэж манайхан хэдэн жилийн өмнөөс улиг болтол шуугисан.

“Хан уул, хатан гол аяа алд, хүнээр бол бөөрнөөсөө төнхүүлсэн Богд уул, судас болсон  мод бутаа таслуулан  амь тавьж  буй Туул голын орчин   тэр чигээрээ янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрэх дүр зураг тодорхой болжээ” гэдгийг ч  бишгүй бичсэн. Харин өнгө, мөнгө, эрх мэдлээр наймаалцдаг тогтолцоо  юуг ч юу болгож хувиргадгийн горыг  өнөөдөр иргэд, оршин суугчид амсч байна.

 

16 БАРИЛГЫН СУУРЬ УСАНД АВТЖЭЭ 

Суурийн давхар дахь усыг насосоор соруулж зайлуулж байгаа ч хүчрэхгүй байгааг иргэд хэлж байна.

 

Энэ талаар сурвалжилж  Туул гол орчмын байруудаар явлаа. Тус дүүргийн XI хорооны 81-ийн В байр,  XV хорооны нутаг дэвсгэр дэх “Грээн Хаус”, “Токио таур”-ын харалдаа 56 А, 56 Б, 56 Г, 56 Д, 56 В, 56 Е, 58 В байр, Улаанбаатар сувиллын урдах “Цоглог” хотхоны гарааш усанд автаж, Онцгой байдлын албан хаагчдыг өнгөрсөн долоо хоногт түргэн авахуулжээ. Ихэнх байрны цахилгааны  шит гараашид байрладаг.  Үүнээс үүдэн 81-ийн В байрны гараашид ус зайлуулж байсан  хүн тогонд цохиулж нас барсан байна. Иймд ОБЕГ-ын даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, дээрх байруудын цахилгааны шитийг салгаснаар оршин суугчид 4-10 хоног цахилгаангүй зутарчээ. Онцгой байдлын албан хаагчдын хэлснээр нийт 16 барилгын суурийн давхарын усыг зайлуулсан байна. Ингэхдээ чухам  хэчнээн куб метр ус зайлуулсныг хэмжих аргагүй хүнд нөхцөлд  ажиллажээ. Нэгэнт суурь нь усанд автсан барилгууд цаашдаа өмөрч цөмрөн  усанд урсаад явчихсан Өмнөговийн зам шиг болох аюул ойртсон гэхэд хилсдэхгүй. Учир нь тэр хавийн барилгууд суулт өгсөн гэдгийг эх сурвалжууд хэллээ. Өнөөдөр төрийн тусгай хамгаалалттай Зайсан буюу зөвхөн баячуудад зориулсан дархлагдсан хотхонуудын нийтлэг дүр төрх ийм байна. Энэ байдалд  Байгаль орчны үе үеийн сайд, Хотын захирагч нарыг буруутай хэмээн амтай болгон ярьдаг, хэвлэлүүд ч бичдэг. Компаниуд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл аваад орон сууц болгон зарж мөнгө угааж ирсний уршиг энэ. Ингэж авч, өгөлцсөөр нэг л мэдэхэд Зайсангийн ам, Нүхт, Богд уул, Туул голын  орчимд бүхэл бүтэн хороолол босоод байгаа учир нь эндээс эхтэй. Дархан цаазат газар, төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт жирийн иргэн тэр болгон газрын зөвшөөрөл авч чадахгүй. Тийм хэрэгцээ, шаардлага ч байхгүй. Гагцхүү мөнгө, эрх мэдэл бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийн л хийж чадах ажил. Үүнд М.Энхболд, Улаанбаатарыг удирдаж ирсэн үе үеийн хотын дарга нар, Т.Бадамжунай тэргүүтэй хотын менежерүүд, улс төр, бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн “Хотын фракц”-ыг холбоотой гэлцдэг.   Газрын алба болон бусад асуудал хотын мэдэлд багтдаг бол авлигын энэхүү сүлжээ цааш “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга, хот байгуулалтын яам руу салбарладаг нь ч нууц биш. Дээр нэр дурдсан эрхмүүд бол өөрсдийн гар хөлийг саадгүй зорчуулах, нэг үгээр хэлбэл дураар нь тонгочуулах бүхий л боломж, бололцоог нээхийн тулд эрх мэдлээ ашиглан “Ногоон гэрэл” асаагч нар гэдгийг одоогоос зургаан жилийн өмнө бичсэн  “Мантууш”-ийн маапаан 1,2,3 эрэн сурвалжлагад тодорхой дурдсан.  Гардан гүйцэтгэгчдийн цөөнгүйг нэрлэсэн. Тухайлбал,  төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат Богд уул, Зайсангийн амыг орон сууцаар дүүргэсэн бүдүүн зүрхтэй, бүрэн эрхтэй компаниуд дотор  “Уушги цохио”, “Сөүл Вин”, “Роял Нью Кэстл”, “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, Сөүл групп, ‘’Бодь’’ групп, ‘’М-Си-Эс’’, ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ групп, Солонгосын хөрөнгө оруулалттай “G.SS.M” компани “Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” компанийн барьсан  гоё нэртэй хотхон олон байдаг. Түүнчлэн  Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар “Дабу”, “Сарнайх”, “Анома” компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барил­гууд дотор толгой цохидог гэдгийг  иргэд хэлдэг.

 

ЗАЙСАНГ БАЙШИНГААР ДҮҮРГЭХЭД МАНЛАЙЛСАН “МАНТУУШ”

 

Өөрөөсөө салбарласан охин компаниудаар баг хийж, Зайсанг барилгаар дүүргэсэн ихээхэн эрх мэдэл бүхий хамгийн том компани бол  “Мантууш”, эзэн нь Г.Өнөрболор гэх эмэгтэй гэдгийг нийслэлчүүд андахгүй. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш тэрээр МАН-ын нарийн бичгийн даргын албыг хаших болсон. Тэр байтугай Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох шахсан удаатай. “Сөүл” групп, “Уушги цохио”,”Сөүл Вин”, “Роял Нью Кэстл” бол “Мантууш”-ийн  охид. Толгой компани  нь “Грийн Вилла”, “Роял кастл”, “Сөүл Роял Каунти” зэрэг хотхоныг Богд уулын ард барьж, өндөр үнээр зарсан байдаг. Тэнд Н.Багабанди, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү, Ерөнхий сайд асан С.Баярынх амьдардаг хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн Г.Өнөрболорыг хэвлэлүүд “Зайсангийн тэргүүн хатагтай”-гаар тодруулж байсан   удаа бий. Зайсангийн “савдаг” гэж нэрлэх гээд хэл хальтарсан нь тэр байх гэж бодогддог. Үүнийг бичигч би ч бус  бусад хүн ч  ярьж, бичдэг  хойно, хочилсон  болохгүй биз. Ямартай ч Богд уулын ар хормой, Зайсангийн аманд “Мантууш”-ийн тарьсан балаг ямар хэмжээнд хүрсэн хийгээд нийслэлийнхэнд хэрхэн аюулын харанга дэлдэж эхэлснийг зургаан жилийн өмнө сэрэмжлүүлсэн маань өнөөдөр эрх баригчдын орой руу орж байгаа гэдэгт  найдна.  Г.Өнөрболор хатагтайн зүгээс магадгүй “Өнөөдрийн асуудал бидэнд хамаагүй” гэж болох юм. Гэтэл  Зайсангийн ам, Богд уулыг байшингаар дүүргээд зогсохгүй, нүх сүв үлдээлгүй барилгаар чигжиж даацыг нь хэтрүүлж, бусдыг  араасаа дагуулсны  гол буруутан нь  “Мантууш”.  Тухайн үед нийслэлийнхэн, тэр дотроо Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдын тав тухад заналхийлж байсан. Одоо тэр балаг нь илэрч байна бус уу.

 

ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ

 

Зайсанд баригдсан барилгууд бүгд газрын зөвшөөрөлгүй. Хот төлөвлөлт хийгээгүй газар компаниуд барилга барьсны гол буруутан нь Байгаль орчны үе үеийн сайд нар. Тодруулбал, 2003-2008 онд зөвшөөрөл өгсөн гэдгийг дээр өгүүлсэн.  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрынхны  мэдэл хүрдэггүй. Дээрээ­сээ дарамт шахалт ихтэй явж ирсэн байдаг. Яг үүн­тэй адил өнөөдөр ОБЕГ, Нийс­лэлийн Онц­гой байдлын газар, Мэр­гэжлийн хяналтын ерөнхий газар, Нийс­лэ­лийн мэргэжлийн хяналтын газар, Барилгын асуудал хариуцсан байцаагч нар  болон Нийслэлийн  хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсээр ороход тодорхой мэдээлэл өгсөнгүй. “Хариуцсан ажилтан амарсан, гадуур ажилтай яваа” гэх. Тэр байгууллагаас асуу, манайх мэдэхгүй гэсэн хариу өгч асуудлаас бултаж байна. “Хөрсний усны төвшин нэмэгдсэн  асуудал шүү дээ,  гидрогеологичдоос асуу. ШУТИС-ийн багш нар Ажлын хэсэгт орсон, тэд л мэднэ” гэж хэлээд  буцаах албан хаагч ч тааралдав. Энэ мэтчилэн Хан-Уул дүүрэг, цаашлаад Зайсангийн ам, Туул гол орчмын орон сууцны хорооллуудад үүссэн нөхцөл байдлын талаар  албаны эх сурвалжууд тодорхой хариу өгсөнгүй. Бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь Монгол Улсыг хааш нь чирээд байна вэ
Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь Монгол Улсыг хааш нь чирээд байна вэ
 
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​