fbpx Айсуй сонгуулийн чимээ: Төв аймаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 16 секунд

Айсуй сонгуулийн чимээ: Төв аймаг

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход  сар гаруй хугацаа үлдээд байна.

Энэ долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа Төв аймгийн тойргуудыг онцоллоо.   Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН-д долоон удаа итгэл хүлээлгэсэн.  Аргагүй л  улаан тойрог юм.   Ийнхүү Төв  аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе. 

1992 он: МАН /МАХН/

 Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Төв аймгийн тойрогт  МАН/МАХН/-аас Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн,  М.Зэнээ  нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүд болж байв.

1996 он: АН, МАН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.    Таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Төв аймагт энэ удаа дөрвөн мандаттай сонгууль болж, МАХН, АН-д ижил тэнцүү ялалт өгөв.   Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт  АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Ганболд ялалт байгуулсан.  36 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Зэнээ ялж,  гишүүн болсон.  УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн С.Гончиг олонхийн санал авсан байдаг.  Харин 38 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн  Ү.Наранцэцэг ялалт байгуулав. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль болж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Төв аймгийн тойрогт хамгийн олон буюу дөрвөн мандат дээр нийт 27 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг.  35 дугаар тойрогт олонхийн саналыг МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Д.Дондог авсан. 36 дугаар  тойрогт  М.Зэнээ, 37 дугаар тойрогт  Ц.Өөлд, 38 дугаар тойрогт Н.Энхболд ялав. Төв аймгийнхан энэ онд МАН-ыг багаар нь сонгосон юм. Нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

2004 он: МАН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Төв аймгийн сонгогчид энэ оны сонгуулиар дахин МАН-д итгэл үзүүлэв.  35 дугаар тойрогт Д.Дондог,  Н.Батцэрэг,  Л.Сүхбат нар өрсөлдөж,  МАН-аас нэр дэвшсэн Д.Дондог ялалт байгуулсан байдаг.   36 дугаар тойрогт С.Батболд олонхийн санал авч анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.  Түүнтэй Ш.Сүхбаатар, Ч.Оюунгэрэл нар өрсөлджээ. 37 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшсэн Ц.Сүхбаатар ялалт байгуулсан. 38 дугаар тойрогт Н.Энхболд олонхийн санал авч, хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон юм.  Түүнтэй Ш.Түвдэндорж, Г.Тэмүүжин   нар өрсөлдөж байв.

2008 он: МАН

Төв аймаг аргагүй МАН-ын гэмээр тойрог ажээ.  Тухайн оны сонгуулиар мөн л МАН олонхийн санал авсан.  Тухайлбал,  МАН-аас нэр дэвшсэн С.Батболд,  Н.Энхболд, М.Энхболд, Д.Дондог нар  олонхийн санал авсан юм. Тэдэнтэй Ш.Батцэцэг, Ш.Сүхбаатар, Х.Золжаргал, Ч.Оюунгэрэл нар өрсөлдсөн.

Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Төв аймагт МАН-аас  нэр дэвшиж өрсөлдсөн С.Батболд, М.Энхболд  нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.

2016 он: МАН

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Төв аймгийн тойргууд ч МАН-д  итгэл үзүүлсэн.  Төв аймгийн 28 дугаар тойрогт М.Энхболд, Б.Энхбайгаль,  Ц.Оюунсайхан нар өрсөлдөж,  М.Энхболд гишүүнээр сонгогдов.  29 дүгээр тойрогт   А.Сүхбат, Т.Энхсайхан, Б.Батсайхан өрсөлдөж,  А.Сүхбат олонхийн санал авсан.  Харин  30  дугаар тойрогт Н.Энхболд ялалт байгуулсан юм. Түүнтэй Д.Доржпүрэв, О.Буяннэмэх нар өрсөлдсөн билээ.

2020 он:

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Улс төрийн нам, эвслүүд энэ долоо хоногт  нэр дэвшигчдээ зарлах юм.  Харин бие даан нэр дэвшигчид тойргийн сонгогчдоосоо гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.  Төв аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын Төв аймаг дахь Мянгатын дарга О.Буяннэмэх  өрсөлдөнө.  Тэрээр 2016 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж байсан туршлагатай.  МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат нар өрсөлдөх магадлалтай. Гэхдээ  зарим улстөрчийг нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд бий.  Харин АН-аас Төв аймагт Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, АН-ын генсек асан Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан болно
 
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн өндөрлөлөө

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн өндөрлөлөө

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​