fbpx “Тендерчин” Г.Ганболд бүрэн эрхийн ард нуугдаж, хариуцлагаас зугтах нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 39 секунд

“Тендерчин” Г.Ганболд бүрэн эрхийн ард нуугдаж, хариуцлагаас зугтах нь

УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ.  Ойрын өдрүүдэд намууд нэр дэвшигчдээ эцэслэн зарлана. Сонгогчид хоёр том нам аль тойрогт, хэнийг нэр дэвшүүлэх нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж, хүлээж байна. Хамгийн гол нь иргэд нэр цэвэр, тендер, концессын асуудалд нэр холбогдоогүй, шударга хүмүүсийг төрд гаргах сонирхолтой байгаа. Гэтэл зарим тойрогт тендерийн асуудалд гүн гүнзгий хутгалдсан хүмүүс нэр дэвшихээр улайрч эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.

Тухайлбал, Өвөрхангайн гурван мандатын нэгийг тус аймгийн Засаг дарга Г.Ганболд авахаар зүтгэж эхэлж.  Гэтэл энэ хүн Өвөрхангайд тендер болгоныг хамдаг гэх хэл аманд орооцолдсон. Хэл аманд орооцолдох ч юм байх вэ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой баримттай цацчихаад байна. “Цензургүй сурвалжилга” баримтыг нь барьж очоод, амыг нь асуучихсан. Тендерийн үнэлгээний хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулдаг. Гэтэл 2017 оноос хойш зарлагдсан нийт тендерүүдийн  70 гаруйнх нь үнэлгээний хороог байгуулахдаа аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан Ш.Авирмэд гэдэг нөхрийг оруулсан байгаа юм. Үнэлгээний хороо байгуулсан захирамж нь Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа юм билээ. Ш.Авирмэд гэгч нь тендерийн үнэлгээний хороонд орохдоо “Бүтээлч хөгжлийн хөтөч” гэдэг ТББ-ын төлөөлөл болсон гэх.  Хамгийн сонирхолтой нь түүний “гарын хүн”  Ш.Авирмэд тэр ТББ-д нь ажилладаггүй. Энэ жинхэнэ но. Цаашлаад жолоочийнхоо нэр дээр компани байгуулж, тендерт оролцож, давуу байдалтайгаар авсан байх магадлалтай. Хүүхдийн тоглоомын газраас хумсалж, хувийн компанид шилжүүлсэн асуудал ч сөхөгдсөн.  Энэ бүхэнд нь дургүйцсэн нэгэн иргэн түүнийг АТГ-т хүртэл өгсөн. Шударга ёс ялах болтугай гэж олон хүн залбирч байна.

Гэтэл энэ бүхний мөрөөр түүнийг шалгаж байгаа хууль, хяналтын байгууллага байна уу. АТГ-аас шалгаж эхэлсэн эсэх нь ч мэдэхгүй л байгаа. Харин “тендерчин” Засаг дарга сонгуулиар нэр дэвшиж, бүрэн эрхийн ард нуугдаж, хариуцлагаас зугтах аргаа хайж эхэлж.  Парламентад одоо сууж байгаа олон хүн тендер, концессоос авахуулаад авлига, хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон. Заримыг нь шалгах гээд чадахгүй байна.  Олон жил төр сандайлсан томчууд гишүүнийхээ суудлаас буухгүй үхэн хатан зуурч байгаа нь тэд гэм буруугаа шалгуулахгүй гэж бүрэн эрхийн ард нуугддагтай холбоотой талаар хэвлэлүүд хэдэн 10 жил бичлээ.  Одоо бүр тендер цохьсон нөхдүүд саарал ордонд орж, УИХ-ын гишүүн болж, бүрэн эрхийн цаана нуугдан, хуулийн байгууллагад шалгуулахаас зугтдаг болох нь.  Энэ арай дэндэнэ ээ.  Төрийн ордон гэдэг бодлого уралдуулж, улс залж суух ёстой газар болохоос гэмээ нуух гэсэн томчуудын гарахгүй шигддэг, орох гэж дайрдаг газар биш.

Дэд сайд Б.БАТЦЭЦЭГ МАНАН бүлэглэлийн ТЕНДЕРИЙН МАГНАТ
Дэд сайд Б.БАТЦЭЦЭГ МАНАН бүлэглэлийн ТЕНДЕРИЙН МАГНАТ
 
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​