fbpx Хаан банкинд итгэх арга байна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 55 секунд

Хаан банкинд итгэх арга байна уу

Хаан банк дахиад л иргэний дансан дахь мөнгийг “алдсан” бололтой.Ер нь ч байнга л ийм маягаар хүмүүс мөнгөө алддаг тухай мэдээлэл гардаг. 

Одоо технологи хөгжөөд хүмүүс интернэт, мобайл банктай болсон. Гэхдээ өөрийн дансыг харахад заримдаа ч хэтэрхий олон гүйлгээ хийгдээд, янз бүрийн утгаар өдөр болгон 50, 100 төгрөг суутгасан байдаг. Мэдээж тун сайхан “тодорхой” утгатай ч, үнэндээ яг яасан гэж ингэж мөнгө аваад байгааг нь мэдэлгүй өнөөг хүрсэн гэхэд болно.

Нөгөөтэйгүүр нэг удаад 50 төгрөг гээд харахад араас нь хөөцөлдөхөөргүй бага дүн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ монголчуудын ихэнх нь Хаан банкинд данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ хийдэг гэхээр энэ олон хүн тус бүрийн 50 төгрөг, тэгээд өдөр бүр шахам гэхээр нэлээд их тоо гарахаар маягтай юм билээ.

Ингээд харахад, банкууд иргэдээс яаж ийгээд мөнгө саачихдаг байх нь. Гэхдээ энэ үйлдлийг нь орхиё гэхэд ямар ч шалтгаангүйгээр хүний данснаас их хэмжээний мөнгө ор сураггүй алга болоод, тэрийгээ эргүүлж авах гэсэн хүмүүс өдөр бүр банкны менежер, цагдаагийн үүдийг сахисаар эцэстээ хохирогч болоод дуусдаг зуршил бараг тогтжээ. Үүнийг дараах жишээгээр тайлбарлая

ЖИШЭЭ 1. Фейсбүүкийн холбоосоор мэдээллээ алдсан нэгэн эмэгтэй “Миний нэг таньдаг хүн фейсбүүкээр над руу хандаж “Чиний тухай муухай мэдээлэл гарсан байна” гээд линк өгсөн. Түүгээр нь ороход ФБ нууц үгээ өгөх хэрэгтэй гэсэн байсан. Гэтэл тэр нь Арабын аялал жуулчлалын компанийн вэб хуудас байсан. Би гайхаад танилдаа энэ талаар бичихэд “Өө, андуурсан байна” гэхээс өөр хариу бичээгүй. Тэгээд л цагийн дараа миний ХААН банкны данснаас мөнгө гарсан. Миний хамгийн ихээр гайхаж байгаа юм гэвэл хэдийгээр миний ФБ нууц үгийг авсан ч гэлээ банкны данс, гүйлгээний нууцлалыг яаж мэдсэн байх вэ. ХААН банк харилцагчийнхаа мэдээллийг алдчихсан юм биш биз дээ гэж хардаж байна. Би маш олон удаа банкинд очдог ч хүлээн авч уулзах мэргэжилтэн байдаггүй. Тэр ч бүү хэл, миний мөнгийг авсан газар нь тодорхой байхад хэлж өгдөггүй” гэж ярьсан бичлэг нь олон нийтэд тархсан.

ЖИШЭЭ 2. Анука ... гэх нэртэй хэрэглэгч мөн ХААН банкин дахь данснаасаа хоёр сая төгрөг алдсан тухайгаа фейсбүүкт нийтэлж байсан. Тэрбээр энэ тухай гомдол саналаа банкинд гаргаад тусыг эс олсон гэж байлаа.

ЖИШЭЭ 3. Өнгөрсөн оны сүүлээр Ц.Батзул гэх иргэн “Хоёр жилийн өмнө манай аавын данснаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 100 мянган төгрөг гарсан. Одоог хүртэл энэ асуудлыг шийдүүлж чадаагүй байна” гэж бичсэн.

ЖИШЭЭ 4. Мөн Дөлгөөн гэх нэртэй нэгэн бүсгүй “Би сарын өмнө 600 мянган төгрөгөө алдсан. Гүйлгээний утга нь ЕВ гэж байна лээ. Одоог хүртэл заргалдсаар байгаа. Ямар ч шийд гараагүй л байна” гэсэн.

ЖИШЭЭ 5. 2016 онд "Хаан банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон байна. Энэ тухайгаа тэрбээр банкинд мэдүүлэхэд “Бид мэдэхгүй, цагдаад ханд” гэж хэлээд бараг л хөөж явуулсан гэдэг.

Жишээ 6. 2014 онд Дижитал хамтлагийн дуучин Эрка "Миний данснаас мөнгө алга болоод байгаа юм шиг санагдахаар нь интернетээр дансаа шалгадаг болсон. Тэгсэн хоёр сарын дотор хоёр удаа миний данснаас мөнгө авсан байгаа юм. Эхнийх нь 800 мянгыг шууд өөр хүний данс руу шилжүүлчихсэн бол дараа нь 450 мянгыг тэтгэвэрийн зээл гээд авчихсан байсан. Дансаа байнга шалгахгүй бол алж мэдэхээр юм байна лээ, энэ Хаан банк. Миний мэдэж байгаа нь энэ урд нь мэдэхгүй байхад их л авсан байх даа" хэмээн бичиж байсан.

ЖИШЭЭ 7. 2011 онд иргэн Т.Мөнхнаран хэвлэлд ярилцлага өгч “2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр данснаас 10.5 сая төгрөгийг миний гарын үсгийг дуурайлган теллер нь авчихсан. Мөн есдүгээр сарын 15-ны өдөр 33 сая, 16-ны өдөр 55 сая төгрөг нийт 98.5 сая төгрөгийг ХААН банкны теллер гаргасан байсан” гэдгийг мэдэгдсэн.

ЖИШЭЭ 8.2014 онд ХААН банкны 6-р Бичил хороолол дахь салбарын теллер Баярцэцэг нэгэн харилцагчийн данснаас 350 мянган төгрөгийг С.Катя гэгчид гаргаж өгсөн байдаг.

Нэг иймэрхүү. Эдгээр жишээг түүхдээ дандаа их тоотойгоос нь онцоллоо. Тэрнээс биш 10, 20 мянган төгрөг бол бүр байнга алдагддаг шинжтэй юм билээ. Хүмүүсийн бичсэн поост, сэтгэгдлийг хараад баталгаа, нотолгоогүй учраас худлаа байх гэж харддаг ч одоо хүмүүс дансныхаа хуулгыг цуг нийтэлдэг болсон. Тэндээс нь харахад яах аргагүй л ЕВ гэх мэт тодорхойгүй утгагүй гүйлгээ олноор хийгдсэн байх аж.

Ер нь Хаан банкны хяналтын систем сул байдгаас тэр үү луйварчид эдний дансыг ашиглах нь олон. Тухайлбал, Хас банкны Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгчээр ажиллаж байсан Б гэх залуу 2015 онд харилцагчдын мөнгөнөөс 57 сая төгрөг халаасалж амжсан байна. Тэрбээр банкны үндсэн систем рүү холбогддог программ руу интернэт банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессеж илгээн, харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж, Хаан банкин дахь өөрийн 50......66 тоот данс руу 2.8 сая төгрөг шилжүүлсэн нь амжилттай болжээ. Мөн танилуудынхаа Хаан банкны данс руу мөнгө хийж, гаргах замаар луйвар хийж байсныг илрүүлсэн.

Үүнээс гадна, 2012 онд Хаан банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг гарсан. Гэтэл Украйн, Малайз, Сингапурын иргэд үйлдсэн болохыг тогтоожээ. Тэд яагаад Монголыг сонирхох болов, ямар аргаар мөнгө завшсан болохыг албаны эх сурвалжаас тодруулахад, “ Хуурамч карт ашиглан мөнгө завшсан хэрэгт Украйны гурав, Сингапур, Малайзаас ирсэн тус бүр гурван иргэнийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэдэг мэдээлэл өгч байв. Хамгийн гол нь, хэрэгтнүүд Монгол дахь банкуудын хяналт, нууцлалыг нэлээд хугацаанд судалсны дүнд ийм хэрэг үйлдсэн гэдэг.

Хаан банкны тухайд Монгол Улсад хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийнхээ хэмжээгээр ч тэргүүлэгчдийн нэг. Гэхдээ Хаан банкны АТМ ажиллахгүй, сүлжээ нь байнга унадаг, эвдэрдэг гэх гомдол тасардаггүй. Ингээд харахад, Хаан банкны найдвартай, итгэлтэй, аюулгүй гээд байдаг нь асуудал ихтэй гэж хардлага өөрийн эрхгүй төрөхөөр.

Хамгийн сүүлд гэхэд жүжигчин, дуучин Л.Сөрөлт өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Хаан банкны задарсан, даварсан үйлдэлтэй холбоотой зүйлсийг нийтлээд байна.

Тэрбээр “Зүв зүгээр сууж байтал данснаас 576 000 төгрөг гараад явчихлаа. Гүйлгээний утга EB Banana гээд. Одоо яадгийн болоо. “Байна уу” дууны клипээ хийлгэх гээд хэдэн төгрөг цуглуулж ядаж байсан юмсан. Шэйр хийж олон хүнд мэдэгдсэн нь дээр байх аа, манайхаан” гэж фейсбүүк хуудсандаа бичсэн. Түүнээс энэ тухай лавлахад, мөнгө нь Улаанбаатар хотын банкны нэгэн данс руу орсон байна гэхээс өөр хариу өгөөгүй, хохирлыг нь ч барагдуулаагүй байгаа ажээ.

Хамгийн ноцтой нь, Б.Саруул хэмээх нэгэн иргэн “Хаан банк ийм асуудал их гаргах юмаа. Карт өөрт явж байхад картнаас 50 уншигдаад гараад мессеж ирж байсан. Тэгээд хэлтэл хоёр хоноод буцаад 50 орж ирсэн. Ийм асуудал ойрын 2-3 хүнд тохиолдсон шүү” гэж бичжээ. Тэгэхээр Хаан банк нэг бол найдваргүй, хакерууд шууд халдаж болохоор системтэй. Эсвэл өөрсдөө харилцагчийнхаа мэдээллийг тарааж, мөнгө хумсалдаг байж таарах уу..

"НИЙГМИЙН ШУУДАН" сонин

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улс нефтийн үйлдвэртэй болно
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улс нефтийн үйлдвэртэй болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​