fbpx Цар тахлын нөхцөл байдал, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 46 секунд

Цар тахлын нөхцөл байдал, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 оронд тархаж  дөрвөн сая гаруй хүн өвчилснөөс 1.5 сая хүн эдгэрч, 300 мянга орчим хүн нас барсан мэдээлэл бий. Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлууд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын тоонд Монгол багтаж байгаа юм.
Нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагууд Улаанбаатар хотын эрсдэлийн үнэлгээ хийж, төлөвлөгөөт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулав. Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид хатгалгаа өвчнөөр нас барах тохиодлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулав. Мөн цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, төсвийн орлого тасарсан, эсэхийг лавласан юм.
Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах хүрээнд Яармаг дахь эмнэлгийн байгууламжийг ашиглалтад оруулж, өвчтөн хүлээн авах боломжийг хангасан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ. Мөн хатгалгаа өвчнийг оношлох, ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд тодорхой санхүүжилтийг шийдвэрлэн, дэмжлэг үзүүлж байгаа талаар онцлов.
Нийслэлийн төсвийн татварын болон өмч хувьчлалын орлого өнгөрсөн сарын 30-ны байдлаар тасарсан хэдий ч зардалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэлэв. Цар тахалтай холбоотойгоор нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийг дарамтад оруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тодотгосон.
Сонсголын төлөөлөгчид хороодод ажиллаж буй албан хаагчдыг биеийн халуун хэмжигчээр хангах, хатгалгаа өвчнийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн түрүүнд дэмжиж ажиллах хэрэгтэй зэрэг санал хэллээ.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын гишүүнээр элсэв
УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын гишүүнээр элсэв
 
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​