fbpx Хөрөөний ир шиг эрсдэлд ч нугараагүй давсан бахархал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 55 секунд

Хөрөөний ир шиг эрсдэлд ч нугараагүй давсан бахархал

Нэг л өглөө сэрээд л би Монголын хамгийн их өртэй хүн болчихсон байсан... гэдэг үгээрээ өөрийгөө шулуухан илэрхийлчихсэн нөхөр бол Т.Ганболд юм. Монголчууд Алтан Дорнод Монгол компанийг босгож ирсэн гэдгээр нь андахгүй түүнийг улс төр сонирхогчид бол үргэлжийн гэмээр давхар шидэлттэй тоглолт хийж, гялалзаж явдагаар нь маш сайн мэддэг болсон гэж болно. Түүнд ил инээмсэглэж, далд хямсалзаж, магадгүй таагүй аашилсанаа нууж, хэн нэгэнт бөхийх шаардлага огт гардаггүй байх. Тийм учраас хэн нэгэн очоод хэлчихвий гэсэн эмзэглэлтэйгээр хэнтэй ч харьцахгүй хэт гэмээр чөлөөтэй харилцдаг маш сонирхолтой фигуртэй нэгэн. 

Хөдөлмөрийн баатар, саятан Самбуугийн зээ хүү...

Би Зөвлөлтийн арван жилийн сургуулийг төгсөгч. Арван жил коммунизм гэдэг онол заалгачихаад төгссөн  чинь диплом, мэргэжил, боловсрол бүх юм худал, ам.доллар гэдэг л үнэн, ам.доллар олохын төлөө  наймаа хийж, хамаг чадлаараа тэмцэх ёстой гэсэн ганцхан дүрэмтэй нийгэм угтсан. Мөн орших, эс орших гэсэн том шалгууртай конкурс эхэлсэн дээ. Зарим маань онц сурахад л бүх юм сайхан болно гээд явсан. Гэтэл арван жилээ онц төгссөн ч надад тийм хувь тохиогоогүй. Зөвлөлтийн арван жилийнхэн гэхээр ойлгомжтой, дандаа том дарга нарын хүүхдүүд. Би жирийн нэг инженерийн хүү. Өвөө маань хөдөлмөрийн баатар, тээврийн жолооч, саятан Самбуу гэж хүн байлаа. Надад язгууртан, сайд, дарга удам угсаа  байгаагүй. Дарга, сайд нарын хүүхдүүд Москва, Герман руу ховор нарийн мэргэжлээр сурах гээд явж байхад бид мэт нь эндээ конкурсддэг байсан цаг. Оочер дугаараараа дарга нарын хүүхдүүд эхлээд хуваарь авна. “Сод толгой”-той хоньчны хүүхэд л биш бол хуваарь авна гэдэг амар ажил биш. Би анагаахад конкурс өгөөд унаж байсан юм. Яагаад ч эмч болъё гэж бодсон юм бүү мэд. Их сургуульд орох ёстой л гэж бодсон шиг байгаа юм...” хэмээн өгүүлээд духаараа харан чимээгүй суух түүний хувьд асуудалд биеэ даагаад, огцом хандаж, шийдвэр гаргадаг араншин бол  ясных гэмээр. 

 

Т.Ганболд, “Хөтөлийн цементийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Батдорж маань Гэндэнпил генералын хүү. Бид их найз. Мань эр гэрээсээ тэр үед ховор нандин эд байсан хорин инчийн Япон телевизээ, би аав, ээжээсээ нууж байгаад приставкаа сэм аваад ангийнхаа орос хүүхдүүдээс хорь, гучин удаа хуулсаар бичлэг нь муудчихсан кассет овоо хэдийг цуглуулаад “кино үзүүлж мөнгө олох” ажилд шамдсан.

 

Хотод гаргахаар цагдаа нарт баригдаад байсан учраас хөдөө явсан. Ингээд гурван сар видео гаргасан. Нэг хүн нэг киног гэхэд л бараг арав хорь үзнэ. Би нэгдүгээр эгнээнд нь суучихаад начигнатал орчуулна. Батдорж маань дуурайлгаж  хийсэн билетээ тачигнатал тасална. Бас болоогүй ээ, киноныхоо төрлөөс шалтгаалаад тасалбарынхаа үнийг ялгаатай тогтоочихно… ингэж анх зах зээлд нэгдэж байлаа. 

Ганзганаас босгосон бизнесийн эхлэл...

Толгойтой бүхэн ганзагын наймаа хийж байсан цаг учир наймаанд явж эхэлсэн. Ингэхдээ хятадаас бараа дарж Зүүн Европын орнууд руу аваачиж зардаг болсон. Ганзагын наймаанд явж байх үедээ Гадаад хэлний дээд сургуулийн Франц хэлний ангийг төгсөөд амжсан. Одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Бизнес эрсдэлтэй. Тэр дундаа ганзагын наймаа бүр эрсдэлтэй байсан цаг. Найзуудын маань дунд цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс олон байсан. Эрсдэл өндөр учраас шатна босно. Яг хөрөөний ир шиг. Ийм ертөнцөд  жижиг, дундчуудынх нь төлөөлөл дунд нэлээд хэдэн жил наймаа хийсэн. Ингэж яваад бүрэн бус хариуцлагатай компани байгуулсан. Тэр үед эдийн засаг нь жижигхэн учраас компанийн захирлууд  тамга гэрчилгээ хоёроос өөр зүйлгүй. Жолооч, грушик, ня-бо гээд бүх ажлаа өөрөө амжуулахаар санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагатай болж байгаа юм. Ийм хэрэгцээгээр Санхүү эдийн засгийн дээдийн бямба гарагийн ангид сурч төгссөн. Эдийн засгийг глобал утгаар нь харсан, дэлхийн хэмжээний хэв маяг гэж юу байдгийг мэдэрсэн үе гэвэл Германд сурсан жилүүд. 1998-2000 онд Хамбургэд эдийн засгийн чиглэлээр сурч байхдаа бизнес эдийн засгийн практик талын мэдлэг олж авсан. Гэхдээ сургуульд сурсан хүмүүсийн хажууд “ичмээр дамшиг даа” гэдэг шиг айхтар мундаг, туйлбартайгаар номын санд суусан онц оюутан байж үзээгүй. Чингэлгээр ном уншсан ангийн найзууд байна, тэгсэн хэрнээ нийгэмд нэг л өгөөж муутай. Мэдлэг боловсрол хэзээ өгөөжөө өгдөг вэ гэдэг асуултыг өөртөө тавиад үзэхээр бодох, сэтгэх, харьцуулах, танин мэдэх, хөдөлмөрлөх, ухамсарлах, аливаа юманд сэтгэл гаргах гэсэн маш олон зүйл нэгдэж, бүрэлдэж байж ашгаа өгч, амжилтанд хүргэдэг шиг байгаа юм. Бөө, лам, сүсэг гэх нь хаашаа юм, нөгөө талаас хүнд аз гэж байх ёстой. Нэг үгээр хэлбэл, манай монголчууд хийморь гэж ярьдаг. Тэгж байж л  тодорхой хэмжээний амжилтад хүрдэг нь ч үнэн гэж боддог доо. 

Ингэж яваад буудайны наймаанд орж ирсэн. Гурав, дөрвөн жил  дараалан зуд, ган болж мал аж ахуй, газар тариалан унасан үе таарсан. 2000-2006 он. Тэр үед Оросын Алтайн хязгаарт социализмын бүтээн байгуулалтаар бий болж дараа нь үнэгүйдэж хаягдсан газар тариалангийн нэг компани байсан юм. Тэр компанийг оросуудтай нийлж тавь, тавин хувиар нь эзэмшиж тухайн үед монголчуудыг тэжээж байсан “Алтан тариа”, “Улаанбаатар” үйлдвэрүүдийн улаан буудайг импортоор хангадаг байлаа.

Америкийн Засгийн газар тусламжаар жилд  20 мянган тонн улаан буудай, Японы Засгийн газар мөн тусламж гэж жилд  5000 тонн улаан буудай өгдөг байсан цаг. Манай компани сардаа арван мянган тонныг өлхөн нийлүүлчихдэг байсан.

3.5 жилийн хугацаанд 15 тэрбум...

Бодит үр дүн юу гэхээр байгуулагдсан цагаасаа хойш ашиг олоогүй, 300-гаад ажилтантай үйлдвэрийг 2006 оноос хойш гурван жил хагас удирдаад 15 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Татварын 20 гаруй тэрбум төгрөгийн өрийг нь төлсөн. Ажилтнуудынх нь дундаж цалин 280  мянган төгрөг байсныг сая төгрөгт хүргэсэн. 300 гаруй ажилтны тоог  1200 гаруй болгож өсгөсөн. Энэ үйлдвэрт өнөөдөр  уул уурхайн хэдэн том лиценз бий. Төмөртэйн лицензийг бүх сценарийг нь зохиож, тэмцэж, зүтгэж, жагсч, шүүхдэлцэж байж авсан. Энэ процесс дунд маш олон хүний ашиг, сонирхол хөндөгдсөн. Их ч олон дайсантай болсон.

 

Тухайн үед үндэсний үзэлтэн, төрд хайртай гэдэгтээ биш монголчуудад анхнаасаа байсан боломжийг нь олж өгөхийн төлөө зүтгэсэн. Тэр үед Ганболд Төмөртэйд хувь эзэмших гэж ингэж байна гэсэн хардлага хүчтэй явсан. Гэтэл, үнэндээ Төмөртэйн лиценз зуун хувь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр бий.

 

Муу гэхээсээ сайн үр дүн гарсан гэж боддог. Төмөртэйн ордын АМГ-т бүртгэлтэй байгаа нөөц нь 229 сая тонн. Төмрийн хүдрийг өнөөгийн зах зээлийн үнээр биш ганцхан ам.доллараар үнэлэхэд л улсад ямар хэмжээний орлого үлдээсэн нь харагдах байх. Хаашаа ч ганхуулж болохгүй үнэн гэвэл энэ. Улсын үйлдвэрийг хохироосон байна гэх мэтийн зүйл тулгадаг л юм. Хийсэн ажил маань нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа учраас ямар ч тогтолцоо, ямар ч өс хонзон, ямар ч атаа жөтөө байсан яаж ч болдоггүй юм билээ л дээ. Муу хэлэх цөөн хүн байлаа ч гэрчлэх хүмүүс нь дэндүү олон юм даа. Миний хувьд Төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж эхлэх үедээ Баянголын хажуугийн “Корпорэйт” зочид буудлыг босгосон юм. Тухайн үедээ шинэлэг төсөл байсан. “Ийм том зочид буудлын хажууд ийм жижиг буудал бариад орлого олохгүй уу” гэж гайхаж байсан ч оролдоод үзье гээд зүтгэсэн. Тэр үед бариулсан буудал маань өнөөдөр нийслэлийн нүүрийг улайлгахааргүй орчин үеийн хэв маягтай, барууны стандартад дөхсөн үйлчилгээтэй, гадныхан овоо мэддэг газар болсон. Төмөрлөгийн үйлдвэрийн даргын ажлаа өгсний дараа Нүхтэд бас нэг “Корпорэйт” босгосон. 2015 онд гурав дахийг нь босголоо.  Нийлээд 400 гаруй хүн ажиллаж байна.

Алтан Дорнод Монгол 

Алтан Дорнод Монгол бол хэдэн найзтайгаа нийлж  хийсэн ажил. Эрсдлийг үүрээд гарцгаасан. Эргээд харахад харамсахаар юм хийгээгүй.  800 гаруй хүнийг ажилтай, орлоготой байлгаж, улсдаа 2.5 тонн алт тушааж, нийт өрнийх нь 70 орчим хувийг богино хугацаанд төлж дуусгасан.Нөхөн сэргээлгүй орхисон мянга орчим га газрын 50 хувийг нь нөхөн сэргээсэн. Нөхөн сэргээлтэд гэхэд л зургаан тэрбум төгрөг зарсан. Уурхай дээрээ 11 компанийг 11 талбай дээр зэрэг ажиллуулсаны үр дүнд нь Монгол банкны хүлээж авсан алтны хэмжээ зургаан тонн давсан. Зургаан тонн алт гэдэг чинь 250 сая ам.доллар. Энэ хэмжээний ам.долларыг өр тавьж аваагүй, газраасаа ургуулсан гэсэн үг. Эдийн засаг, уул уурхай унасан хүнд цаг үед алтны гол нийлүүлэлтийг шороон ордны дотоодын хэдэн компани хийж байна. Компаниуд ажилчдаа олноор нь халж эхэлсэн тэр үед бид 3000 хүнийг ажилтай, орлоготой амьдруулж чадсан. Тиймээс биднийг шүүмжлэхэд эмзэглээгүй. Шүүмжлүүлэх, муулуулахад дөжирсөн ч гэх юм уу, ер нь ач холбогдол өгөхөө больчихож.  Юу гэж ч хэлсэн гомдохоо больсон.  Ажлаа л хийх ёстой. Хөгжлийн төлөө ажиллана. Хөгжил гэдгийг мэдээж  олон нийт, улс орны гэдэг утгаар нь хардаг. Дан ганц өөрийгөө бодвол хэдэн сая ам.доллар гадагшаа гаргаж тэндээ амьдарч, цагаан сараар хамаатнуудындаа ирж зуун ам.доллараар золгоод явж болно л доо. Надад тийм хүмүүжил ухамсар, бодол байхгүй.

Үргэлжлэл бий...                                             

Сэтгүүлч Х.Заяа

Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг хөдөлгөөнийг хааж байна
Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг хөдөлгөөнийг хааж байна
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​