fbpx “Эрдэнэт үйлдвэр” нэг өдөр 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 31 секунд

“Эрдэнэт үйлдвэр” нэг өдөр 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

-Л.Оюун-Эрдэнэ сайд аа, онц байдал гэдэг чинь олноос нууж хулгайлах нэр юм уу-

“Эрдэнэт үйлдвэр”-ийг эх орны өмч болгож, монголчууд худалдан авсан ч цаагуур хулгай, дээрмийн чанартай байсан хэмээн төр буцаан авсан. Гэхдээ хувийн хэвшлийнхэн гараа хэтэрхий их дүрсэн хэмээн хяналт, шалгалт хийхийн тулд 2019 оны гуравдугаар сарын 06-наас эхлэн онц байдал гээчийг зарласан.

Харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр төр эргүүлэн авсан ч хулгайн худалдан авалтууд нь зогссонгүй. Харин ч бүр онц байдал гээчээр халхлан хулгай дээрмийн ажлаа түргэвчлүүлж байгаа бололтой. Үндсэндээ төр “саалийн үнээ”-гээ буцааж аваад шахааны газар болгочихсон гэсэн үг юм уу даа.

Уг нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онц байдал тогтоосон тухайгаа “Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр Засгийн газраас гарсан. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол гарахгүй. Санхүүд шалгалт хийнэ гэсэн үг...” гэж байсан. Гэхдээ үнэхээр шалгалт хийсэн үү шахаагаа өргөжүүлсэн үү гэдгийг баримтаар харуулахад цочмоор.

Энэ бол 2019 оны тавдугаар сарын 11-ний өдөр хийгдсэн 20 худалдан авалт. Үнийн дүн 9.8 тэрбум төгрөг. Засгийн газар эрхээ эдэлж онц байдал тогтоочихсон байх үе гэсэн үг.

Уг нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.4-т үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;

2.8 онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах; гэж заасан байдаг.

Харамсалтай нь Засгийн газар “Эрдэнэт үйлдэр”-ийг 100 хувь төрийн болгож аваад, төлөөний хүн хэмээн Х.Бадамсүрэнг ерөнхий захирлаар томилоод юун хууль хэрэгжүүлж, хяналт тогтоох ердөө л хулгайгаа өөрсдийн хүнээр хийлгэсэн болох нь харагдах биз ээ.

Дээр хийгдсэн худалдан авалтыг Тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу шууд гэрээ байгуулсан гэх тодотголоор халхавчлах ажээ.

Гэвч онцгой журам гэдэг нь ямар тохиолдолд үйлчлэхийг дээр заасан байна. Харин ганц өдөр хийгдсэн 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалт гээд байгаа нь барилгын засварын материал гэсэн ерөнхий нэрээр хаягласан нь энэ бол шахаа байлаа гэдгийг л нотлоод буй хэрэг. Тэгэхээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар онц байдал гээчээр халхавчлан шахааны бизнесээ өргөжүүлж, хүссэн үнийн дүндээ хүрээгүй учраас гурав дахь удаагаа сунгасан уу гэх асуулт гарч ирэх болов уу.  

Эх сурвалж: Erennews.mn

 

Санхүүгээ төлөвлөх хялбар бөгөөд ухаалаг шийдэл: “Миний санхүү”
Санхүүгээ төлөвлөх хялбар бөгөөд ухаалаг шийдэл: “Миний санхүү”
 
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​