fbpx Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 1 секунд

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын  Ерөнхий менежер,  9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн  Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэг хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй хашаа хайсыг цэгцлэх чиглэлийн хүрээнд  иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахуйц 194 байршилд хашааг шинэчлэхээр судалгаа гаргасан байна. Орчны аюулгүй байдлыг хангах, нурж эвдэрсэн хашаа цэгцлэх ажлыг ирэх сарын 01-нд дуусгах аж.

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр нар цахимаар мэдээлэл хүргэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүрэг бүрт ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг орчны аюулгүй байдлыг хангах шаардлагатай газруудын мэдээлэл, стандартын бус нурж унах хүний эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц олон жил болж өгөршсөн хашаануудын судалгааг гаргасан. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг нэгдсэн стандартын дагуу тохижуулах, явган хүний зам талбайг сүйтгэж барилгын ажил хийж байгаа компаниудад нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээх ажлыг хийлгэж хяналт тавина.Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудын судалгааг гаргаад дүүрэг бүрт ажиллаж байна. Хашаа хайсны нэгдсэн стандарт мөн улс нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын бүрэн бүтэн байдал, орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна” гэв.

Дүүргүүдийн Засаг дарга нараар удирдуулсан ажлын хэсэг нурж унах эрсдэлтэй хашаа хороо, орчны аюулгүй байдлыг хангах мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн бөгөөд хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан буулгаж, тухайн зардлыг иргэн аж ахуйн нэгжээр төлүүлнэ гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээллээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Өнгөрсөн жилийн хувьд орчны аюулгүй байдлыг хангаагүй 379 барилгын түр хашааг шинэчлэх сайжруулах ажлыг хийсэн. Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах 14  баримт бичиг нийслэлийн Засаг даргын А/456 дугаар тоот захирамжаар гарсан. Түр хашаанаас авахуулаад стандарт хангаагүй барилгуудын судалгааг гаргаад стандартыг мөрдүүлэх баримт бичгийг аж ахуйн нэгжүүдэд хүргэж шаардлага тавьж байна.Мөн явган хүний болон дугуйн замд тавигдах стандартын хэрэгжилтыг хангуулж ажиллана. Энэ жил улс нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа 429 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээр ажлуудад орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичгээр хяналт тавина.Төрийн байгууллагууд стандартын баримт бичгийг мөрдөхөөс илүүтэй барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд стандартыг мөрдөж байж иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох хэрэгтэй.Стандартыг мөрдүүлнэ гэдэг бол дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн оролцоо чухал учраас manaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллана” гэлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баянзүрх дүүрэгт тохижилт, бүтээн байгуулалтыг ажил хийгдлээ
Баянзүрх дүүрэгт тохижилт, бүтээн байгуулалтыг ажил хийгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​