fbpx ХАНГҮГ ЭРЧҮҮД МОНГОЛ ЭХНЭРЭЭ ҮХСЭНИЙ ДАРАА ДААТГАЛЫН КОМПАНИАС ОЛОН ЗУУН САЯЫН НӨХӨН ТӨЛБӨР АВДАГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 54 секунд

ХАНГҮГ ЭРЧҮҮД МОНГОЛ ЭХНЭРЭЭ ҮХСЭНИЙ ДАРАА ДААТГАЛЫН КОМПАНИАС ОЛОН ЗУУН САЯЫН НӨХӨН ТӨЛБӨР АВДАГ

Энэ хэргийг сийрүүлэхээс өмнө нэгэн мэдээлэл хүргэе. Өмнөд Солонгосын КВ5 телевизийн бүтээсэн “Даатгалын эзэд” нэртэй инээдмийн кино 2003 онд Зүүн өмнөд Азийг байлдан дагуулсаар сүүлдээ бүр Берлины кино наадамд нэр дэвшиж байлаа.

Уг киноны үйл явдал 1997-1998 оны Солонгосын эдийн засгийн хямралын үйл явдлыг харуулдаг. Компани нь дампуурсан бараг шоронд орох шахсан нэгэн гэр бүл Даатгалын томоохон компанид өөрсдийгөө даатгуулан албаар бэртэж гэмтэн ихээхэн хэмжээний мөнгө авч байгаа тухай өгүүлдэг. Гаднаас нь харахад инээдмийн кино боловч Солонгост даатгалын компани хэрхэн өндөр хөгжсөн мөн хүмүүс өөрсдийгөө өндөр үнээр даатгуулан яаж мөнгө авч болдог олон баримтан дээр тулгуурлан дэлгэцийн бүтээл хийжээ. Одоо эргээд гол сэдэв рүүгээ оръё.

Солонгос эрчүүдийн жинхэнэ дүр төрхийг харуулсан нэгэн хэрэг дэлхий дахиныг цочирдуулсан аж. Энэ нь манай улсад хамгийн их хамаатай бөгөөд өнөөдрийн байдлаар манай улс ойролцоогоор 7-8 мянган солонгос хүргэнтэй болоод байгаа юм. Тэд ихэвчлэн гэр бүл зуучлалын товчоогоор дамжуулан гэрлэдэг бөгөөд ихэнх нь төсөөлж ч байгаагүй аймшигтай амьдралыг туулдаг. Солонгос эрчүүд ихэнх нь боловсролгүй, дээрэлхүү, омог уур ихтэй, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэгчид, бэлгийн гаж донтон байдаг учир нутгийнх нь охид хүүхнүүд гэрлэхээс татгалздаг юмсанж. Тиймээс хөдөө тосгоны мангар харчуул нь 40 гарсан хойноо гэр бүл зуучлалын товчоонд хандаж, олон сая вонн зарлагданядуу буурай орноос эхнэр худалдаж авдаг. Гэхдээ бид солонгос эрчүүдийн муу муухай зүйлийг бичихгүй. Харин хангуг эрчүүдийн хар хүүхэнтэй суугаад бодож олсон хүний санаанд багтамгүй муухай зүйлийн талаар тодорхой баримттай өгүүлэх гэж байгаа юм.

Өнгөрсөн 08 сарын 23-ны өдөр Пусан хот хүрэх хурдны зам дээр ослын дохиогоо өгөн журмын дагуу түр зогсолт хийж байсан найман тонн ачааны автомашины араас “Starex” маркийн автомашин хүчтэй ирж мөргөсөн осол гарчээ. Энэ ослоос болж машин жолоодож явсан 45 настай Ким хөнгөн гэмтсэн бол түүний дэргэд сууж явсан долоон сартай жирэмсэн камбож бүсгүй Анг хүнд бэртэн газар дээрээ нас барсан юм. Энэ хэргийг шалгаж эхэлсэн Жүннам дүүргийн цагдаагийн газраас Ким нь 2008 онд гэр бүл зуучлах компаниар дамжуулан суусан камбож эхнэрийнхээ нэр дээр суусан өдрөөсөө эхлэн 11 даатгалын компанид хандан есөн тэрбум 500 сая воны, 26 нэр төрлийн амь насны даатгал хийсэн байсныг илрүүлэн шалгаж эхлэв. Зөвхөн амь насаа алдсан тохиолдолд авах энэхүү их хэмжээний даатгалын төлбөрт л гэхэд сар бүр тэрбээр 9 сая 500 мянган вон төлж байсан байна. Цагдаагийн газраас Ким нь замаас гаран зогсч буй ачааны машиныг ямар ч шалтгаангүй, эхнэрийнхээ суусан хэсгээр албаар хүчтэй мөргөсөн гэж мөрдөн шалгалт тогтоов.

Мөн шинжилгээгээр эхнэрийнх нь цуснаас нойрсуулах эм уусан байсан нь илэрсэн ба энэ бүхнээс үүдэн Ким даатгалын мөнгө авахаар өөрөөсеө 20 насаар дүү, долоон сартай жирэмсэн эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэмээн үзэн шалгагдаж эхэлжээ. Гэмт этгээд Ким нь жолоо барих үедээ зүүрмэглэж байгаад осол гаргасан гэж мэдэгдэж байгаа ч тэрбээр эхнэрээ нас барсны дараа гар утсандаа “Би чадсан шүү. Одоо баян боллоо” гэж хэлсэн өөрийнхөө зургийг авч хадгалж байгаад устгасан байсныг цагдаагийнхан утаснаас нь сэргээн авчээ. Мөн түүнийг анхнаасаа ийм гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөн Камбож улсаас эхнэр авсан байж магадлалтай хэмээн сэжиглэж байгаа юм байна. Энэхүү хэргээс үүдэн өмнөд Солонгосын цагдаагийн газар гадаад эхнэртэй солонгос эрчүүдийн талаар судалгаа хийхэд ихэнх нь эхнэрийнхээ нэр дээр амь насны даатгал ,хийлгэсэн байсан нь илэрчээ.

Мөн эхнэр нь золгүй тохиолдлоор нас барсны улмаас даатгалаас ихээхэн хэмжээний мөнгө авсан хэд хэдэн хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Түүний дотор монгол бүсгүйтэй гэрлэсэн солонгос эрчүүд ч шалгагдаж эхэлжээ.

Баримт-2.

Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй Б үеэл дүүгийнхээ солонгос нөхөрт хутгалуулан амь насаа алджээ. Талийгаач О нь 21 настайдаа зуучлах товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янгтай гэр бүл болж, 2009 оны арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Түүний солонгос нөхөр байнга архи уун эхнэрээ зэрлэг баямадаар зоддог байсан тул гурав хоногийн өмнө нөхрөөсөө зугтаан үеэл эгчийндээ очив. О-г нөхөр үеэл эгчийнд нь хайн очиж эхнэрээ нэхэхэд “Архиа гаргаад эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав!” гэж хэлснийх нь төлөө урьдчилан бэлдэж ирсэн хутгаараа монгол эмэгтэй Б-г 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ. Зэрлэг балмад солонгос хүний гарт амиа алдсан Б нь 6 сартай хүүхэдтэй, өнгөрсөн оны 12 сард солонгос хүнтэй гэрлэн тус улсад амьдардаг байж. Харин согтуугаар монгол эмэгтэйг хутгалан амь насыг нь хохироосон иргэн Янг хэргийн газрас зугтаасан.

Харин эндээс Б-г солонгос нөхөр Чой Ми Сүг гэгч даатгалын компаниас эхнэрийнхээ амь насны төлбөрт 360 сая вонн авсан байх юм. Зуучлалын шугамаар ядуу буурай орны охид хүүхнүүдтэй гэрлэхэд 15-20 мянган америк доллар гэж байгаа. Харин эхнэрээ “чад” хийлгэхэд дор хаяж 100 мянган доллар атгана гэсэн үг.

Баримт-3.

Өмнөд Солонгост орсон ширүүн борооны улмаас Солонгос улс даяараа үерт автаж, олон хүн амь насаа алдсан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Үерийн уснаас болж хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй ч тус улсад ажиллаж амьдарч байсан манай улсын иргэн нэг гэр бүлийн хоёр монгол бүсгүй их хэмжээний хөрс нурснаас түүнд даруулж нас барсан харамсалтай явдал болсон юм. Энэ тухай Солонгосын Ёнхаб ньюс сонинд ингэж бичжээ. “Өнгөрсөн 27-ны өдөр болсон их үерийн улмаас Кёнгиду, Куангжүши, Кунгжиамд амьдардаг Ким Хаг Тэ өөрийн монгол эхнэрийн дүү 35 настай Даваа болон өргөмөл охин 18 настай Уугангоо нараа үерийн усанд нэгэн зэрэг алдсан харамсалтай явдал боллоо. Тэдний хажууд амьдардаг солонгос эмээгийн байшингийнх нь ард байсан хавтангууд борооны усанд нуран унаж, ус урсдаг сувгийг нь хааснаас гэр рүү нь борооны ус урсан орж байгааг хараад уг хавтангуудыг холдуулахад туслахыг гэртээ ганцаараа байсан талийгч охин Уугангоогоос гуйсан ажээ. Охин ганцаараа хавтангуудыг зөөж чадахгүй болохоор нь замын эсрэг талд гэртээ 2 хүүхэдтэйгээ байсан талийгч эгч Даваагаа дуудан хамтдаа зөөж эхлэх тэр агшинд уулын хөрсний нуралт үүсч их хэмжээний хөрс шавар урсан орж тэднийг урсган оджээ.

Тэдний цогцсыг гэрээс нь 1-3 км зайтай орших голоос биед нь олон тооны шарх сорви үүссэн байдалтайгаар олсон байна. Гайхалтай нь анх монгол охиноос тусламж гуйсан 86 настай солонгос эмгэн зүв зүгээр сууж байгаа бол талийгаачийн гэр бүл даатгалын компаниас 1 тэрбум вонн нөхөн төлбөр авсан ажээ. Тусалж яваад амиа алдсан Монгол улсын иргэн Даваа нь Солонгос улсад ажиллаж амьдрахаар ирж, Солонгос хүргэн ах Ким Хаг Тэ болон түүний эхнэр, төрсөн эгч Цэгмэдийнхээ гэрийн эсрэг талд сарын 300 мянган воны хөлс бүхий байр хөлслөн амьдарч байжээ.

Ингэхээр солонгос хүний дотоод мөн чанар нь төрсөн үрээ үл хайхран харь бүсгүйтэй нь үхэл рүү илгээн оронд нь даатгалаас мөнгө авахаас сийхгүй улс бололтой.

АНУ –ын Бентон хотын  Маршал кантрийн ахлах сургуульд галт зэвсгийн халдлага гарчээ
АНУ –ын Бентон хотын Маршал кантрийн ахлах сургуульд галт зэвсгийн халдлага гарчээ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​