fbpx Шинэ залуусын давлагаа сонгогчдыг баярлуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 4 секунд

Шинэ залуусын давлагаа сонгогчдыг баярлуулж байна

Эртнээсээ л сонгууль бүрээр цөөн бус бие даагчид хүч үзэж, 99 хувь нь тоосонд дунд үлддэг. Хамгийн олон бие даагч тодорч байсан сонгууль бол 2000, 2012 онд тус тус гурван бие даагч тодорч байжээ. Түүнээс бусад сонгуульд дандаа нэг бие даагч л торойж байв. Тэр ч бүү хэл 1996 оны сонгуулиар 35 бие даагч өрсөлдөөд нэг ч суудал аваагүй тохиолдол ч байна. Харин энэ жилийн сонгуулиар хамгийн олон буюу 208 бие даагч нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор бүртгүүлээд байгаа.

Томсгосон тойрог дээр бие даагчдын хувьд нөхцөл байдал хүнд явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд иргэд олон нийт ээлжлэн сонгож ирсэн хоёр намаасаа уйдах хандлага илт. Нам гэхээсээ илүүтэй улс төрийн хуучин кадруудаас залхжээ. Мөнхүү гуравдагчдын орон зайд тодорч буй МАХН, ШИНЭН гэх мэт бүлэглэлүүд үүсэн гарч байгаа ч өнгө зүс ижил учраас тэднийг ойшоож байгаа нь ч үгүй. Учир нь тэднийг үүсгэн байгуулагчид нь аанай л МАН, АН-аас гал тасалсан тэдний угшил нэгтнүүд. Энэ нь зөвхөн манай улсад ч бус ерөөсөө дэлхий нийтийн чиг хандлага шинийн эрэлхийлэлд мордсон ч гэж болно.

Тэгэхээр энэ жилийн сонгуульд бие даагчид чамгүй хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орно. Арга ч үгүй УИХ-д 4-6 удаа сонгогдсон нөхдөөс залхах нь өөрөө  нийгмийн үзэгдэл хийгээд өнөөдрийн нийгмийн бодит байдал, иргэдийн амьдрал ахуй гээд жиших юм бол тэднээс уйдах нь бүү хэл чулуугаар шидээд хөөхөд ч бэлэн байна. Тиймээс айсуй сонгуулиар МАН, АН-аас нэрээ дэвшүүлж байгаа залуус болон бие даан хүч үзэж байгаа залуусын эгнээнд иргэдийн санал давлагаалах хандлага бий. Нийгмийн үзэл санаа, судлаачдын байр суурь зэргээс харахад ч илт байна.

Монгол Улсын сонгуулийн түүхэнд 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, нэг хүн сонгогдсон, 1996 онд 35 бие даагч нэр дэвшсэн ч ялалт байгуулаагүй. Түүнчлэн 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, гурван хүн, 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, нэг хүн, 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, нэг хүн, 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, гурван хүн, 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, нэг хүн тус тус сонгогдож байв. Дээрх статистикаас харсан ч 2020 оны сонгуульд энэ давлагаа бүр эрчээ авч байгааг анзаарч болно.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард 2020 оны сонгуульд улс орныг зөв чиглүүлж чадах улстөрчдийн судалгааг явуулж, судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 30 хувь нь аль нэг намаас дэвшиж байгаа залуу улстөрчийг сонгоно гэсэн бол 50 орчим хувь нь нам бус бие даагчдад санал өгнө гэж хариулсан байдаг. Харин 15 хувь нь МАН болон АН-ын туршлагатай улстөрчийг, дөрвөн хувь нь бусад жижиг намаас нэр дэвшигчийг сонгоно гэсэн байгаагаас харахад яах аргагүй шинийн эрэлхийлэлд морджээ. Өнөөдөр улс төрийн намуудын тойргуудад хийсэн судалгааны дүнг ч намаас хөөстэй мэдээлж байгаа болохоос бус бодит байдал дээр хуучин кадрууд ахихгүй байгааг эх сурвалж хэлсэн. Тийм ч учраас намууд энэ удаад хуучин кадруудаа шахсан байх. Нөгөө талаар нэр дэвшигчээ тодруулсан даруйд олон нийт шинэ тутам залуус руу ханарч байгааг мэдээллийн давлагаа, бодит байдлаас ч харж болно. Тэр ч бүү хэл намууд ийнхүү нэг кнопоо дархан хадгалаад үлдэх кадруудаа шахаж байгаа нь ч нийгмийн салхийг дагаж байна гэж харахаас өөр аргагүй. Бид 1992 оноос хойш найм дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Энэ жил найм дахь удаагаа, долоо, зургаа, тав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхээр горилж байгаа хүмүүс байгаа учраас олон нийт залхаж эхэлсэн байна.

Тэр тусмаа сонгогч олон бизнесийн салбарын жаргал зовлонг мэдэх, улсын төсөвт татвар бүрдүүлдэг гол хүчин хувийн хэвшлийн салбарын сайн мууг мэдэх залуусыг ч илүүд үзэж байна. Өнөөдөр бие даан нэрээ дэвшүүлээд байгаа залуусын дунд Тордойн Ганболд тэргүүтэй олон сайхан залуус бий. Тэд л энэ жаргал зовлонг туулж, өнөөдөрт ирсэн учраас Төрийн эрх барих дээд байгууллагад яах аргагүй хэрэгтэй болжээ. Нэг талаасаа Монголын улс төрд шинэ давлагаа үүсэж байгааг эндээс харж болно. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд олон шинэ залуус хүч түрэн ирж байгаад сонгогч олон баяртай байна. 

Шуурхай.мн

 Эрүүдэн шүүсэн хэрэг эцэслэгдсэнгүй
Эрүүдэн шүүсэн хэрэг эцэслэгдсэнгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​