fbpx УКРАЙН УЛС ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУД ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНД ХАНДЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 3 секунд

УКРАЙН УЛС ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУД ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНД ХАНДЛАА

Украйн улсад иргэний нисэхийн чиглэлээр суралцаж буй Монгол оюутнууд Шадар сайд Ө.Энхтүвшинд хандан хүсэлт гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Украйн улсад 48 монгол оюутан нисэхийн чиглэлээр суралцаж байгаа аж. Тус улсын зүгээс хэрэв өөрийн орон тань татан авна гэвэл ОХУ-ын хил дээр хүргэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс Украйн улсад суралцаж байгаа Монгол оюутнууд дээрх нөхцөл боломжуудыг харгалзан үзэх хүсэлтийг Шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлсэн байна. 

Уг хүсэлтэд “Бидний 48 оюутан нь  БСШУСЯ-аас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Украйн улсын засгийн газрын тэтгэлгээр Киев, Харьков, Кривоград  хотуудад Нисэхийн чиглэлийн мэргэжлүүдээр хэлний бэлтгэл болон 1-4-р курсүүдэд суралцан сургуулийнхаа оюутны дотуур байранд амьдарцгаадаг.
Украйн улс нь дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас 2020.03.12-ны өдрөөс эхлэн хичээл нь хаагдаж онлайн хичээлд шилжээд 2 сар гаруй хугацаа өнгөрж байна. Улмаар энэ 7 хоногтоо багтан шалгалтууд дуусч энэ хичээлийн жил бүрэн хаагдаж байгаа болно. 
2020.04.10 –ны үед гадаад оюутнуудыг боломжтой бол нутаг руугаа буцаж болно гэж сургуулиудаас маань мэдэгдсэн байгаа. 
Украйн улс нь Монгол улстай хил залгаа улс биш болохоор бид өөрсдөө ямар нэгэн байдлаар харих боломжгүй байна. Оросын холбооны улс нь 2020.03.18-ны өдрөөс хилээ хаасан ба хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна. 
Украйн улс нь 2020.03.12-нд хөл хорио тогтоож жижиг супермаркет, эмийн сангаас бусад бүх газруудаа хаасан байгаа бөгөөд  супермаркетаас хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлс авахад тодорхой тоо заасан илүү авах боломжгүй байгаа ба амны хаалт,гар ариутгагч гэх мэт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,хамгаалах энгийн бараа бүтээгдэхүүнүүд олдохгүй хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Украйн улс нь өдөр бүр 300-400  корона вирусийн тохиолдол илрүүлэн, тогтмол нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 18 616 тохиолдол илэрснээс 535 хүн  нас барсан байна.Энэ тоо  цаашид ч өдөр бүр нэмэгдэх хандлагатай байна. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хувьд хүрэлцээ муу улс тул Монгол хүн өвдвөл эмчилгээнд яг өдийд хамрагдана гэдэг горьдлого туйлын бага байгаа юм.
Мөн дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орсон энэ хүнд хэцүү цаг үед сургууль маань оюутны дотуур байрны төлбөрөө нэмснээ мэдэгдэж хэрэв төлөхгүй бол байраа чөлөөлж өгөх шаардлага тавьж байгаа ба энэ нь бидэнд болон  бидний эцэг эхэд эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд тусч байна.
Ихэнх улс орнууд Украйн улсад сурдаг оюутнуудаа нэгдсэн байдлаар татаж авсан бөгөөд одоогийн байдлаар оюутны дотуур байранд цөөн хэдэн улсын цөөхөн оюутнууд үлдсэн тул зарим дотуур байрнууд халуун ус болон бусад зарим хэрэглээний зүйлүүдийг  хязгаарлан хэмнэлтийн горимд шилжсэн байгаа. Эдгээр асуудлууд нь бидэнд оюутны байрандаа тав тухтай амьдрах ямар ч боломжгүй байгаа бөгөөд амьдрахад үнэхээр хүнд хэцүү байдалд байна.
Сургуулийн зүгээс Москва дахь элчин сайдын яамнаас  Монгол оюутнуудаа татаж авна гэвэл нэгдсэн унаагаар хил рүү хүргэж өгч болно гэсэн байгаа.  Иймд танийг бидний эдгээр аргагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бидний 48 оюутан залуусыг  Монгол эх оронд  минь татаж авах тал дээр онцгой анхааран ажиллаж боломжоор нь ойрын хугацаанд татаж авахыг хичээнгүйлэн хүсэж байна. 
Хүсэлт гаргасан: Украйн улсад суралцаж байгаа нэр бүхий 48 оюутан.                                 
2020 оны 05 сарын 19-ны өдөр” гэжээ. 

ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"
ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​