fbpx Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээ зохион байгуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 33 секунд

Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээ зохион байгуулав

Манай орны уулын хээрийн болон тал хээрийн бүс нутгийн 17 аймгийн 38.6 сая га талбайд үлийн цагаан оготны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрч, нийт бэлчээрийн 34.46 хувийг эзэлж, бэлчээрийн даацыг доройтуулж байна. Тодруулбал Нэг үлийн цагаан оготно өдөрт 3.39 кг өвс, сард 101.7 кг өвс, зун-намрын улиралд 610.2 кг өвс идэж бэлчээр сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл манай орны 38.6 сая бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно жилд 4.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх бэлчээрийн ургамал, байгалийн нөөцийг идэж бэлчээрт ихээхэн  хохирол учруулж байна.

Бэлчээрийн ургамалд үлийн цагаан оготны учруулж буй хөнөөл нь бэлчээрээс малын идэх өвсний хэмжээг бууруулах, малын тарга хүч авах боломжийг багасгах, зүй бус хорогдлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөг малд,   мал аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлж байна. Ялангуяа малын ашиг шимээс олох малчдын орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлэх нэг хүчин болж амьжиргааны эх үүсвэрт шууд нөлөөлж байгаа юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Газрын тухай хуулийн 2002 оны шинэчилсэн найруулгад бэлчээр нь төрийн өмч бөгөөд ашиглалт, хамгаалалтыг нь төрийн байгууллагууд хариуцан зохицуулахаар тусгасан байдаг нь бэлчээр, түүний бүрэлдэхүүнд үзүүлж буй хүний хүчин зүйлийн нөлөөг бууруулах, сөрөг үр дагавараас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар манай улсын малын тэжээлийн хангамжийн 90 гаруй хувийг дангаар хангадаг бэлчээрийн ургамал буюу байгалийн тэжээлийн нөөцийг мэрэгч амьтан, шавжны хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрхзүйн үндэсийг харьцангуй сайн бүрдүүлсэн байдаг. Тухайлбал Улсын Их Хурлаас Ургамал хамгааллын тухай хууль, Монгол мал үндэсний хөтөлбөр зэрэг болно.

Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд сүүлийн 10 жилд гүйцэтгэсний үр дүнд нийт 6271.2 мянган га талбайг хөнөөлт мэрэгч амьтаны хөнөөлөөс хамгаалсан нь нийт үлийн цагаан оготно тархсан талбайн 15.7 хувийг эзэлж байгаа боловч нэг жилд 650-750 мянган га буюу дунджаар нийт шаардлагатай талбайн 1.4 хувьтай тэнцүү хэмжээтэй бэлчээрийн талбайд ургамал хамгааллын ажлыг зохион байгуулж байгаа нь мэрэгчдийн тоо толгойг зохистой хэмжээнд  бууруулж чадахгүй байсан.

Иймээс бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2019 оны 185 дугаар тогтоолоор бэлчээр хамгаалах өдрийг зарлан үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээнд зарцуулах улс, орон нутгийн төсвийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, бүх нийтийн оролцоонд тулгуурлан ажлыг  өргөн хүрээтэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолд жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоног болон 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан, Бямба, Ням гарагийг “Бэлчээр хамгаалах өдөр” болгон зарласан. Бэлчээр хамгаалах өдрийг тохиолдуулан ХХААХҮЯам 2020 онд 17 аймгийн 150 орчим сум, аймаг дундын отрын 3 бүс нутагт нийт 1.45 сая га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгууллаа.

Энэ жил эрдэм шинжилгээний байгууллагаас судалж  тэмцэх шаардлагатай гэж дүгнэсэн нийт талбайн 15.6 хувьд тэмцэх ажлыг гүйцэтгэсэн нь өмнөх жилүүдээс өндөр үзүүлэлт болж байгаа юм. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын 2020 оны гүйцэтгэл нь өмнөх оноос 150 мянган га, сүүлийн 10 жилийн дундажаас 699 мянган га талбайгаар тус тус нэмэгдсэн  дүнтэй байна.

2020 оны хавар үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг орон нутгийн удирдлага, малчид, иргэдийн санаачлага, оролцоо, орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан төсвийн  хөрөнгийн хуваарилалт, зохицуулалт  хийгдсэн. Тэмцэх ажлын санхүүжилт, шаардагдах микробиологийн бэлдмэлийг технологит хугацаанд үйлдвэрлэж хуваарьт аймгуудад шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Тархалтын хүрээг хумих үүднээс аль болох үргэлжилсэн хил залгаа бэлчээрийг хамруулсан нь үлийн цагаан оготны шилжилтийг сааруулах ач холбогдолтой болсон. Энэхүү ажилд бүх нийтийг оролцуулан өргөн хүрээтэй зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, сумдын төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлсэн.

Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг технологийн хугацаанд нь бүх нийтийн оролцоотойгоор өргөн хүрээнд зохион байгуулж 1.45 сая га бэлчээрийн газрыг мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүлэв. Тэмцэх арга хэмжээнд микробиологийн аргыг түлхүү оруулж хамрагдсан талбайн хэмжээг өмнөх жилүүдийнхээс 2 дахин нэмэгдүүлсэн нь үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд чанарын ахиц гарч, үр дүнтэй байлаа. Малчид, иргэд, сум, багийн түвшний төрийн байгууллагын албан хаагчдад бэлчээр нутгаа хамгаалах сэтгэлгээ төлөвшиж өөрсдөө оролцож хяналт тавих зэрэг  зөв хандлагатай болж байна.

Шуурхай.мн

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн хяналт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрчээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн хяналт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​