fbpx Улс төрчид мөнгө олж үнэртэхдээ гаргуун
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 55 секунд

Улс төрчид мөнгө олж үнэртэхдээ гаргуун

Монгол дээл өмсөөд хэд хэдэн удаа мэдэгдэл (бараг мэдээжийн) хийчихвэл дараагийн сонгуулиар бат гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөд хандаж, бас тэдний араас жирийлгэж яваа, зуузай холбох хүсэлтэй хэдэн зуун (мянга хол давна даа) нөхдөд хандан энэ хэдэн мөрийг тэрлэв.

Монголын улс төрийн гол учиг энд оршиж байх шиг. Улс төрийн шинжлэх ухаан, улс төр судлал, төрийн удирдлага судлал гэж томоор ярихаа азная. Монголын улс төрчдөд төдийлөн хамаатай биш юм билээ.

Би өөр дээрээ туулсан туршлагаар яг тийм дүгнэлт хийж байна. Улс төрийн гал тогоонд чанагдсан, чанагдаж байгаа, чанагдах өдий төдий, бүр хэдэн арван танил, найз, шавь, уншигч фэн, танилын танил, захиастай нөхөд ярайж байна. Улс төрийн гал тогоо анхлан өнгийж байхад нь би маш их хэрэг болно. Надаас зөвлөлгөө авах, юм заалгах, улс төрийн түүх, олон улсын харилцаа, гадаад бодлого гээд асуух юм зөндөө байдаг бололтой. Миний ном зохиол, нийтлэлүүдээс сонирхоно. Ганц нэгийг авна. Тэгсгээд л алга болчихно. Надаас гадна их сургуулийн олон арван багшид бас тийм учрал тохиосон юм билээ. Бид нийлж суугаад ярихад бүгд л эхэндээ чухал хэрэгтэй хүмүүс байж байгаад мартагдчихсан гэх юм билээ. 

Өөрсдөө биш гэлээ гэхэд үр хүүхэд, дүү, захиасны хүүхэд, хэн ч юм, Танаас тийм тийм ном судар, мэдлэг, мэдээлэл олж авмаар байна гэнэ. Ерөөсөө УИХ-ын гишүүн болоход хэрэгтэй бүх мэдлэг мэдээллийг тархи руу минь хийгээд өгөөч, Таныг багшаар залъя, Та зөвхөн ганцнадад тусгай хичээл заагаадах гэсэн хүсэлт ч ирж байх юм. Тийм тийм ном олоод үз, эсвэл надаас ав гэвэл “За” гэж хэлээд таг чиг болчихно. Яасан бэ гэхлээр хэргээ гарахаар авна болно. Тэгээд явж явж цагийг нь тулгаад хүүе хаая болно. Мөнгөн дээрээ нарийн, эсвэл мөнгө төлөөд шууд тархи руу орчихгүй юм бол ном, цаасаар ч яахав гэсэн бололтой.

УИХ-д өөрсдийгөө сойдог, азаар тийшээ орчихдог хүмүүсийн ерөнхий зураглалыг гаргаж бичиж байгаа хэрэг шүү дээ. УИХ-д орж чадаагүйчүүд нь гэж ёстой нэг панфлет роман шиг тамыг туулж байнаа. Олныг нэрлэж чадна даа, захаас аван. Яажшүү амьд явдаг юм гэмээр.

Зэрэг зэрэг өрсөлдөцгөөж байхдаа, хэрэг дээрээ лааз өшиглөж явахдаа хэн хэнийхээ хэн бэ гэдгийг сайн мэддэг юм байна. Хов жив, сул дэл яриа, цуурхал, хэвлэлийн шар мэдээ тэдний мэдээлэл мэдлэгийн гол эх сурвалж нь гэчихвэл хатуудахгүй. Яг л тийм байгаа өнөөгийн Монголд. 

Ямар мэдээлэл вэ гэхлээр цаад нөхөр, нэг гарааны тэмцэгчийнхээ өмч хөрөнгө, мөнгө, унаа машин, гэр байшин, ах дүүс, эхнэр хүүхдийнх нь бэл бэнчинг тоолж, тооцож, мэдэж судалж явдаг бололтой. Хэн нь хэн байсан бэ гэдэгт л мэдлэг хуримтлуулаад байгаа хэрэг шүү дээ. Явж явж адилхан ядуу, адилхан дундаж, хоёр идэхгүй хоосон хонохгүй нэг тэрэгний дугуйнууд байж байх нь тэр. Яг адилхан байна гэдэг нь монгол хүнд бүр амин чухал үзүүлэлт гээч. 

Гэтэл хэн нэг нь аз нь шовойгоод, нам дагавал ам тосдоод УИХ руу цойлоод ороод явчих ваа. Энэ цаг минутаас эхлээд өс хонзон, гоморхол, үзэн ядалт 4 жил тасрахгүй тархийг нь эзлээд авна даа. 

“Адилхан ядуу байсан байж” гэдэг сигнал тархинд нь шууд харвана. Тэр өнцгөөс нөгөө нөхрөө 4 жил ангуучилна. Тийм үзэл дээр суурилчихтай зэрэг ёстой боож үхмээр болно. Нэгнийхээ баяжиж хөлжихийг харж суухаар боож үхсэн нь дээр!

Нөгөө аз нь шовойсон, нам дагаад ам тосдсон, УИХ руу цойлоод орчихсон нөхөр юу хийж байх вэ гэхлээр намар хаврын чуулган дээр монгол дээл өмсчихсөн, нүд нь гэрэлтсэн, нүүр нь булбрай нөхөр аз жаргалдаа ташуурч харагдана. Тархи руу минь мэдлэг хийгээд аль, улс төрийн ухаан заагаад аль гэж байснаа бүр таг мартчихсан, ер нь тэгж байсан гэж бодох, хэлүүлэх тусам ичиж үхмээр оргидог байх. 

Ингэж ичиж хулмалзаад дээлээр гоёод өнгөрнө гэж бодож байна уу, гонж! Мөнгө олж үнэртэх ажилдаа ханцуй шамлан орно. 1996 онд “Ардчилсан Холбоо” эвслийн нэг нөхөр хөдөө аймгаас ялж орж ирчихээд 4 жилийн зорилго чинь юув гэсэн чинь “Нэг сая доллартай болоод буцах” гэж ярьсан дуулддаг. Тэр нөхөр сая доллар ч үгүй, бүр сүүлдээ замраад УБ-т хувийн компанид жолооч хийчихсэн тууж явдагсан.

Мөнгө олж үнэртэхэд УИХ-ын сул гишүүн шал дэмий юм аа, шал хэрэггүй, хайран ч 4 жил гэж янцаглах хүн таарч л байсан. Тендер шалгаруулах эрх бүхий албан тушаалд өөрөө биш гэхэд хань хамсаатан, ядаж гэр бүлийнхээ хүнийг очуулах, тэгж байж л мөнгөжнө. Монголчууд өлхөөн хийчихэж чадах ажлын байранд хятадуудыг авааччихсан, хятад компаниар нөөцийн мах мэдүүлж байна гэсэн яриа гарсан. Ашигтай болоод л хятад ажилчдыг сонгож таар аа шүү дээ. Ашиг нь хэд ч нугардаг юм, бүү мэд? Зам дээр хэдэн зуун хятад ажилчин авчрах гээд энэ гайт вирүснээс болоод чадаагүй, гэтэл сахилгажуулсан монгол замчид даамай сайн зам тавьж байгаа гэсэн сураг чих дэлслээ. Барилга, үйлдвэр, уурхай, тээвэр, бүр нийтийн хоол, зах лангуу хүртэл, ер нь хаа ч юм УИХ-ын гишүүн тэрний тэрийн тэр гэж нэр дуулдах нь сондгой чихэнд ямар чимэггүй юм бэ? “Аугаа бүтээн байгуулагч гишүүн тэр” гэхээсээ мафийн сүлжээний, далд сүүдрийн эдийн засгийн луйварчин үл бүтэх нөхөр УИХ-д нь сууж байдаг юм байна хэмээн манай гадаад түншүүдэд ойлгогддог байх. Зарим гадаад түнш нь олзлоод авчихна, мөнгө үнэртүүлчихнэ. Манайхан мөнгөний олзонд орохдоо уургын морь шиг. Хэмжээ хязгаар эцэс төгсгөл гэж байхгүй. Зуу наслахгүй байж мянган жил идэж уух мөнгөө хуримтлуулах гээд үзчихнэ. 

Энэ их мөнгийг яаж багтаанаа, хааш нь шингээнээ гэсэн итгэлтэй, түүнийгээ нүүрэн дээрээ биччихсэн улс төрч Монголд л байдаг байх. Та нар ОХУ-ын Төрийн Думын, эсвэл АНУ-ын Конгрессын, Британийн Нийтийн танхимын гишүүдийг зурагтаар бишгүй дээ хардаг байх. Хүзүү бугуйндаа алтан гинж унжуулчихсан, гарт багтахгүй том гар утсаа барьчихсан (үргэлжийн дөрвөн мөнхөд) алхаж яваа, хуралдаж суугаа гишүүнийг олж харсан уу? Монголд л олж харна. Брэнд брэнд гэх гишүүн, гишүүд (эмэгтэй) Монголд л ил харагдаж байна. Ямар сайндаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааруулж байхав дээ? Наад гоёл чимэглэлээ боль гээ биз дээ?

Мөнгө үнэртэх ажил руугаа эргэж оръё. Нүднийх нь өмнүүр мөнгө гүйгээд л. Бүтээн байгуулна гэж цамнаад л. Тэгж тэгж нэг өндөр шилэн байшинтай үлдэнэ. 

Эх оронч уриа дуудлагатай, эх орны бүтээн байгуулалт гэж зарлаж тунхаглаж байгаад мөнгөний ажилдаа орчихно. Үнэхээр бүтээн байгуулалт мөнөөсөө мөн. Шинээр босгож бүтээж, хүмүүс ажиллаж, техник зүтгэж байгаа юм чинь. Гэхдээ хэний санаачилга, хэн хаанаас санаачлав, ямар өртөг зардлаар, гүйцэтгэгч нь хэн бэ гэхтэй зэрэг л нэг улс төрч, УИХ-ын аль нэг гишүүн, эсвэл тэдний гэр бүлийн хэн нэгэн хүн, намынх нь ба явцуу бүлгийнх нь тэр гэсэн нөхөр зогсож байх нь тэр. 

“ЖДҮ” гэж баахан хөөрцөглөөд зарим нь ял сонсож байх шиг. Ял нь аман ял, ёс суртахууны ял, ямар ч байж болно. Заавал шоронд суух биш. Шоронд суугаад гараад ирэхэд цаана нь хэдэн арван жил идэж барахгүй хөрөнгө мөнгө хаа нэгтэй нуугаастай. Тийм нөхөд өмнөх УИХ-уудад сууж л байсан, одоо хэцүү нэртэд байгаа дуулддаг.

“ЖДҮ” гэснээс бүтээн байгуулалтын фронт дээр ажиллаж, ажил танилцуулж байгаа эрхэм гишүүд олшрох төлөвтэй. Ургацын фронтын жанжин болчихсон ч явах шиг. Мал төл бойжуулж малчны хотонд хонож, малын хөрзөн ухаж байгаа гишүүд зурагтын дэлгэцэнд гараад ирэхэд бүү гайхаарай. УИХ-ын гишүүд онгоц жолоодож, шүхрээр бууж, төрөх тасагт эх барьж авах нь л үлджээ. 

Коронавирүс гэж улс төрчдийг ёстой нэг хөөргөж дэвэргэсэн үзэгдэл байнаа. Сав л хийвэл амандаа маска зүүгээд зурагтаар гараад ирэх нь тэр. Зарим нь байлдааны хээрийн хувцастай дээр үеийн иргэний хамгаалалтын сургууль дадлага гэдэг шиг сүрхий царайлаад хээр оччихсон зурагтынхныг тойруулаад авна. Микрофон олныг шавуулчихсан ярьж байх нь тэр. Ерөөсөө телевизийн сэтгүүлч камерыг тэсэн ядан хүлээж байдаг мэт.

Монгол дээл өмсөөд хэд хэдэн удаа мэдэгдэл (бараг мэдээжийн) хийчихвэл дараагийн сонгуулиар бат гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөд хандаж, бас тэдний араас жирийлгэж яваа, зуузай холбох хүсэлтэй хэдэн зуун (мянга хол давна даа) нөхдөд хандан энэ хэдэн мөрийг тэрлэв. Ойлгох ойлгохгүй, хүлээн авах, авахгүй нь уншигч Таны хэрэг!

Баярхүү

Н.Алтанхундага: Надаас гадна 30 гаруй оюутан ирэх замдаа халдвар авчихаад байхад цаашдаа анхаараач ээ л гэж хэлсэн
Н.Алтанхундага: Надаас гадна 30 гаруй оюутан ирэх замдаа халдвар авчихаад байхад цаашдаа анхаараач ээ л гэж хэлсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​