fbpx Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 17 секунд

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

13220 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ

Нийслэлийн 173 хороонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хөрсний ус хуримтлагдсан газруудыг мөн цэгцэлж байна. Нийт 1 сая 510 мянган м/кв талбайг цэвэрлэж ариутгасан. Энэ ажлуудыг цаашлаад тогтмол хийдэг болно. Ариутгаагүй газар байвал та бүхэн хотын холбогдох байгууллагуудад мэдэгдээрэй. Өнөөдрийн байдлаар нийт 13220 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн Нийслэлийн Онцгой комисс коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ес, ажлын хэсэг таван удаа хуралдаж, хурлын тэмдэглэл шийдвэрүүд гаргасны дагуу бүх шатны ажлууд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Засаг дарга 17 удаа захирамж гаргасан. Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавьж, мэдээллийн сан бий болгож ажиллаж байна гэсэн юм.  

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 11 гал түймрийн осол гарчээ

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлд 11 гал түймрийн осол гарсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хар тос, хөөсөнцөр, хар цаас, хар лак зэрэг зүйлс агуулсан агуулах шатсан осол болсон. Уг галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Тавдугаар сарын 24-ны өдрийн 08:00 цагаас тавдугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэл рүү орсон 33500, гарсан 31000, нийт 64500 тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ гэв.

Нийслэлийн есөн дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан хашаа хороог цэгцлэх ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар 42 аж ахуйн нэгжийн хашаа хороог өөрчлөх, шинэчлэх, буулгах ажил хийгдэж байна. Энэ ажилд зарим аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Санаачлагатай оролцож, хашааныхаа өнгө үзэмжийг шинэчлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Мэдэгдэл, шаардлага өгсөн ч ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагууд бас байна. Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуйн нэгж, байгууллагын хашааг албадан буулгасан. Стандартын шаардлага хангаагүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан хашаа, хороог буулгах ажил зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ ажил шаардлагатай гэвэл цаашид үргэлжлээд явна. Цаашид хэн дуртай нь хаа дуртай газраа хашаа барихгүй. Хэрвээ хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол нийслэлээс баталсан стандартын дагуу хашаа хороо, барилгаа барина. Зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй айл өрхүүд ч үүнд хамаатай. Өөрийнхөө эзэмшсэн хашаа, хороондоо эзний ёсоор хандаарай гэдгийг Хотын Захирагч мэдээлэлдээ онцолж хэллээ.

Мөн “Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрыг цуцалж, ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг холбогдох газруудад зураг төсөл боловсруулагдаж байна. Ямар нэршилтэй, ямар байдлаар тохижуулах талд иргэдээс нээлттэй санал авна” гэдгийг мөн дуулгалаа.

Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуультай хамтран ажиллах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ онцолж хэллээ. Нийслэл даяар иргэдийн эрүүл мэнд эмчилгээ, оношилгооны үйлчилгээг түргэн шуурхай болгох, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэн хөгжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлж байна. Энэ хүрээнд боловсон хүчин бэлтгэхэд АШУҮИС-тай хамтарч ажиллана гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​