fbpx Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

Малчид "Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан сайд гурав л толгойны өвчин болж байна даа" гэж аргаа баран ярьсан сурвалжлагыг та цахимаар хайгаад уншиж болно. Ёстой л энэ хавар малчдын толгойны өвчин нь Ч.Улаан сайд байлаа.  Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж баахан бужигнуулсан. Дараа нь 75-105 мянган төгрөгөөр авна гэсэн журмыг ХХААХҮЯ-наас гаргаж, мэдэгдсэн.  Өөрийнхөө нэр дэвшиж магадгүй Сүхбаатар аймгаас ноолуур авах ажлыг эхлүүлж, тойргоо "усалсан".  Сүүлдээ 100 мянгаар авч дийлэхээ болилоо гээд, кг тутамд нь 20 мянган төгрөг "бэлэглэхээр" болов. Ч.Улаан сайдад тойрог олдоогүй болохоор эцэст нь гарч ирж, "Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж, 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн" гэж мэдэгдэв. 

Ноолуур 100 мянгаар аваагүйн бурууг мань эр чихэж болох нүх сүв байвал чихэх нь л дээ. Засгийн газар бодлого гаргаад, боломжийг нь хангаад өгсөн. Яаж хэрэгжүүлэх, зохицуулах нь салбарын сайдын ур ухааны асуудал байсан. Гэтэл одоо санхүүгийн систем маань ажилласангүй гээд сууж байдаг. Мөнгийг нь гаргах ёстой нөхдүүд нь эрхэм сайдын ноолуур 100 мянгаар авахаар хурдалж байсан "машин"-ы дугуйг хагалчихсан байх нь уу.  Санхүүгийн схем маань гэж өөриймсүүлж байгааг бодоход нягт уялдаатай ажиллах ёстой юм шиг. Гэтэл яагаад нягт уялдаатай ажиллаж чадаагүй вэ гэдгийн хариуцлагыг одоо бид, эсвэл малчид үүрэх ёстой юм байна. 

Ердөө л сар гаруйн өмнө, тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-нд Ч.Улаан сайд "Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй" хэмээн мэдэгдэж байлаа.  Гэтэл амласан амлалт нь уруулыг нь давж унаад удаагүй байхад "Малчдаас уучлал гуйя, ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадсангүй" гээд сууж байдаг.  Ч.Улаанаас өөр олигтойхон Хөдөө аж ахуйн сайд байсан бол "Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжгүй. Арай өөрөөр малчдынхаа амжиргаанд тус нэмэр болъё" гээд явж байх ёстой байсан юм. Гэтэл тэгэлгүй, баахан амлалт өгч, бүр Сүхбаатар руу туслах тэргүүтэй хүмүүсээ явуулж, ноолуур авах ажил "хийлгээд" л сууж байсан. 

 

Одоо тэгээд уучлал гуйгаад л өнгөрөх хэрэг үү. Зүгээр зах зээлийнхээ жамаар ноолуурын үнэ тогтсон бол өдийд ядаж л  70, 80 цаашлаад 90 мянга хавьцаа байх байсан талаар малчид хэлж, гасалж сууна. Харин одоо 50, 60, зарим газар үүнээс ч хямдхан байна. Ноолуураа аль эрт самначихаад, 75-105 мянгаар тушаах гээд хүлээж байсан малчид одоо яах билээ. Удаан хадгалчихсан, хог шороо болсон, даахирсан ноолуурыг 50, 60 мянгаар авах уу, хэцүү л байх.  Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Төв аймгийн төвд кг ноолуурыг 35 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ.  Ийм л балаг тарьчихлаа даа.  Одоо ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгөх асуудлыг ч эрхэм сайдтан жонхууруулаад байгаа. Малчдын хэлж байгаагаар тушаасан ноолуурынх нь хэмжээгээр биш хамгийн сүүлд мал тоолуулсан А дансаар нь мөнгө олгох аж.  Хамгийн сүүлд мал тоолуулахад танайх 100 ямаатай байсан. 100 ямаанаас дунджаар тэдэн кг ноолуур гарна гээд л өгөх нь л дээ.  Жаахан дарж тооцоод, гонжрох магадлал ч бий.  Ингэж малчдаар "тоглож", толгойны өвчин нь болж, ноолуурых нь үнийг шалаар нэг унагачихлаа. 

Одоо худлаа, үнэн уучлал гуйгаад хэрэг байна уу. Уучлаарайг чинь малчид идэхгүй, уухгүй, малдаа тэжээл авч өгөхгүй, ноолуурыг нь 100 мянгаар авахгүй. Ингэж улайхгүй улайрч суухаар огцрох өргөдлөө өгөөд, Монголын төрөөс холдоод өг. Дараагийн Засгийн газар бүрэлдэж, ХХААХҮ-ийн сайд тодортол газрын дарга нар чинь хаврын тариалалт, мал төллөлттэй холбоотой бодлогуудыг зангидаж дөнгөнө гайгүй.  

Хөвсгөл аймагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 28,5 хувиар буурлаа
Хөвсгөл аймагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 28,5 хувиар буурлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​