fbpx Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 5 секунд

Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг бол Монгол Улсын хууль хяналтын байгууллага авлига, хээл хахуульд хэрхэн идэгдэж, энэ нь идээ бээр болтлоо бугшсаны нэгээхэн жишээ, хамгийн том нотолгоо, баталгаа юм. 

Уг нь шүүгч бол хууль гэдэг ганцхан эзэнтэй, зөвхөн тэр дагуу л үнэн, худлыг дэнсэлж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа эгэл жирийн иргэдийг хамгаалж, нийгмийн аливаа зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэх эцсийн цэг нь байх учиртай. Гэтэл өнөөдөр шүүгч нар мөнгө, эрх мэдэл, сүр хүчний өмнө хэрхэн бөхийж, мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа иргэдийн хөдөлмөрийг яаж ч шулахаас буцахааргүй болсны баталгаа нь Салхитын мөнгөний ордны хэрэг. БНХАУ-ын дундаас доод түвшний бизнес эрхлэгчид манай улсын уул уурхайн салбарт орж ирээд тоглолт хийхэд л Монголын төр засаг хууль хяналтын байгууллага хоёр хуваагдаж байгаа нь харамсалтай юм. Манай улсын хууль сахиулах байгууллагын дархлаа ямар сул байгаа нь Салхитын мөнгөний орд тойрсон хэрүүл маргаан, хууль бус үйлдлүүд, 1.3 сая ам.долларын авлигын гэмт хэргээс тод харагдах аж. 

    Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын тэмцэл цагаандаа гарснаар энэ хэрэг ил болсон. Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг хоёр хуваан талцуулж, гарынхаа үзүүрээр хэргээ бүтээх хэмжээнд хүртэл хөлсний нохой болгожээ. Ингэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү гарахын тулд тэднээр хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг хүртэл хөлдөө чирсэн байдаг. Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга нар хүртэл орооцолдсон. Энэ хэргийн эргэн тойронд болсон үйл явдлыг сануулъя. 

                                       САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ХЯТАДУУДЫНХ БОЛСОН ТҮҮХ

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байжээ. Тэд 2010 онд “Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулж, Ш.Мөнгөншагай Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшдэг байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай БНХАУ-ын иргэн холбогдож, Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах санал тавьсан аж.

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байжээ.

Үүнийг Г.Жаргалан Ш.Мөнгөншагайд хэлж,  ордоо зарахаар болж мөнгө төгрөгөө өгч авалцсан ч Ш.Мөнгөншагай орд зарах үйл ажиллагаанд огт оролцоогүй гэнэ. Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан хятад үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй байж. Тиймээс манай улсад зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Си Си Эм Икс” компанийн захирал, нутаг нэгтэн Жин Жиаминтай холбогдож хамтран ажиллаж эхэлжээ. Ингэж Салхитын мөнгөний орд газар анх хятадуудын гарт очсон аж. Хятадууд уурхайг эрх мэдэлдээ авсны дараа маш хурдацтайгаар уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

              Ш.МӨНГӨНШАГАЙ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ НЬ ҮНЭН Ч ХУУРАМЧААР ЗУРАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Гэвч Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч “Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, “Жи Пи Эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэх утга бүхий гомдлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сард хуралдаж, “Жи Пи Эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх ч хятадуудыг хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бус аргаар авсан гэдгийг тогтоосон байна. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газар биелүүлж, “Жи Пи Эф” компанийн хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бүртгэжээ. Улсын дээд шүүхээс дээрх шийдвэр гарсны дараа “Жи Пи Эф” компанийн 40 хувийг хувьцаа эзэмшигч Г.Жаргалан өөртөө байгаа бүх хувьцаагаа Ш.Мөнгөншагайд зарсан байна. Харин Ш.Мөнгөншагай “Амин билэгт” компанитай харилцан тохиролцож, өөрийн 100 хувийн эзэмшилд ирсэн “Жи Пи Эф” компани буюу Дундговь аймгийн Гурвансайханы Салхитын мөнгөний орд газрыг худалдсан аж. Гэтэл “Си Си Эм Икс” компанийн удирдлагууд болох БНХАУ-ын иргэд гараа хамхиад зүгээр суугаагүй байна. Тэд нутаг нэгтэнтэйгээ хамтарч, их хэмжээний мөнгөөр уурхайн лиценз бүхий компанийг хувьцаатай нь хамт худалдаж авсан байдаг. Мөн орд газрын нөөц, мөнгөний агууламж зэрэг нь өндөр, эдийн засгийн хувьд ашигтай болох нь тодорхой тул Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг энэ асуудалд татан оролцуулах болжээ. “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиамин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгчээ. Тэрбээр цагдаа нарт “Монгол залуус биднийг залилан мэхэллээ” гэх утга бүхий гомдол өгсөн аж. Цагдаа нар ямар нэгэн далд хүчин зүйл нөлөөлсөн мэт хурдацтай ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн асуудлыг цагдаа нар гэнэт шалгах болсонд цагдаагийн генерал нөлөөлсөн байж болзошгүйг тухайн үед эх сурвалжууд онцолж байлаа.

Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн ойрын холбоотой нэгэн юм байна. Гэхдээ яг гарын үсэг зурах үед Ш.Мөнгөншагай хурдан морио уяж байсан тул гарын үсэг зурах даалгаврыг Г.Жаргаланд өгсөн байдаг.

Улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан “Жи Пи Эф” компанийн захирал Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтийг БНХАУ-ын иргэн Жин Жиамин гаргасан байна. Хэргийг хянаж байсан прокурор хүсэлтийг нь хүлээн авч, дахин шинжээч томилов. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч н.Авидхүү өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна. Энэ хуурамч гарын үсэг биш. Жинхэнэ гарын үсэг байна” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр хуурамч гарын үсэг мөн, биш гэсэн маргаан гарч, энэ асуудал удирдлагуудын түвшинд очсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн, эсэхийг эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хуурамч гарын үсэг зурсан, зураагүй гэх асуудал явсаар Монголын хууль хяналтын байгууллагыг хоёр хуваасан авлигын томоохон гэмт хэрэг болж хувирсан. Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн ойрын холбоотой нэгэн юм байна. Гэхдээ яг гарын үсэг зурах үед Ш.Мөнгөншагай хурдан морио уяж байсан тул гарын үсэг зурах даалгаврыг Г.Жаргаланд өгсөн байдаг.

                                                                      1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТҮҮХ

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам долларыг олсон. Тодруулбал, Г.Жаргалан, түүний ойрын хамаатан н.МөнхОчир нарын түрээслэдэг “220к резиденс” байранд үзлэг хийх үеэр 1.3 сая ам.доллар гарч ирсэн байдаг. Тэд Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх нүүрсний орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам.долларыг хадгалж байсан гэдэг. Ингэхдээ хятадуудаас энэ мөнгийг авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулах гэж байсан, УИХын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байв. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгийн авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам.долларыг бусдад авлига  болгон өгөх гэж байхад нь илрүүлсэн хэрэг болжээ.

Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сард зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сард зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУруу зугтсан. Мөн түүний ээж Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан юм. 

                                        ХОЁР ШҮҮГЧ, Ш.МӨНГӨНШАГАЙ, Г.ЖАРГАЛАН НАРТ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Тэгвэл дээрх хэрэгт холбогдсон шүүгчдийн шүүх хурал долоо хоног үргэлжлэн, өнгөрсөн баасан гарагт шийдвэрээ гаргасан.

Энэ хэрэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд ХанУул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.АлтанОчир нарын 15 хүн холбогдсон юм.

Нийслэлийн прокурорын газраас тэднийг Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 (Хахууль авах, хаууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байв. Ингэхдээ Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарын зургаан шүүгчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгасан. Харин мөрдөн байцаалтын явцад Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээнд яваад ирээгүй учир хэргийг тусгаарласан. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нь хэргийн оролцогчоос авсан мөнгөө зээлсэн болгон шүүхээр шийдвэр гаргуулж, тусгаарлуулжээ. Харин Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нар цагаадсан гэх мэдээлэл байна.

Ингээд дээрх зургаан шүүгчээс шүүгчдэд авлига өгөх ажлыг зохион байгуулахад оролцсон, авлигад зуучилсан  хоёр шүүгч л хорих ял авсан байна. Тодруулбал, шүүгчдэд хахууль өгөхөд оролцож, зуучилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял, мөн авлига өгөх ажлыг гол зохион байгуулалцаж, зуучилсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жилийн хорих ял тус тус оноожээ.

Ингээд дээрх зургаан шүүгчээс шүүгчдэд авлига өгөх ажлыг зохион байгуулахад оролцсон, авлигад зуучилсан  хоёр шүүгч л хорих ял авсан байна. Тодруулбал, шүүгчдэд хахууль өгөхөд оролцож, зуучилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял, мөн авлига өгөх ажлыг гол зохион байгуулалцаж, зуучилсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жилийн хорих ял тус тус оноожээ. Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордоос гадна өөр хэрэгт мөн авлига авсан асуудалд давхар холбогдсон байна. Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордын лицензийг булаалдагч Ш.Мөнгөншагайн хүргэн дүү болох Г.Жаргалангийн үеэл юм. Мөн Салхитын мөнгөний ордын авлигын хэргийг зохион байгуулсан гэх Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт гурван жилийн хорих ял тус тус оноожээ. Мөрдөгчид Г.Жаргалангийн гэрээс 1.3 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн ам.доллар илрүүлэн хураасан билээ. Шүүгчдээс гадна Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Алтан-Очир мөн уг авлигын хэрэгт холбогдсон. Түүнд гурван жил хорих ял оноожээ. Ингэснээр хоёр жил орчим үргэлжилсэн хэрэг нэг тийшээ шийдэгдэж, бүгд биш ч тодорхой тооны хүмүүс хариуцлага хүлээж, Монголын хууль, хяналтын байгууллага идээ бээрээсээ салах эхлэлээ тавилаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

“Шинжиан шинфа”-ийн боол болсон улстөрчдийг шийтгэ!
“Шинжиан шинфа”-ийн боол болсон улстөрчдийг шийтгэ!
 
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​