fbpx Хуралдаа суудаггүй гишүүд, “хуруугаа уншуулдаг” ажилтан хоёрыг жишихүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
8 минут 59 секунд

Хуралдаа суудаггүй гишүүд, “хуруугаа уншуулдаг” ажилтан хоёрыг жишихүй

- Өндөр түвшиндээ үлгэрлэж баймаажин сахилга, дэг журам, хариуцлагаа тогтдог-

Өглөө  ажилдаа ирээд түлхүүрээ хайн мунгинаж зогстол хажуу өрөөний залуучууд  дэргэдүүр дайрчих шахан өнгөрч байна. Гаминд хөөгдсөн амьтан гэдэг шиг юундаа ингэтлээ яардаг юм хэмээн илүү үглэвэл “хуруугаа уншуулах” гээд гэж байна. Нэг ёсондоо цагаа бүртгүүлэхээ ийн хэлж байгаа хэрэг. Ажлаасаа хоцорвол минутаар тооцож цалингаа хасуулна.  Тийм болохоор л тэд адгаж яарч, шат хонгилоор адуу шиг тачигналдана. Ер нь хувийн хэвшлийн аль ч байгууллагуудад ийм жишиг үйлчилдэг. Цаг бол цаг, ажил бол ажил.

Харин улсын байгууллагынханд  арай өөр. Ажлаасаа тав арван минут хоцрох,  аль эсвэл ийм тийм шалтаг тоочоод ганц нэг өдрийн ажлыг аргалах бол юу ч биш, байдаг л зүйл. Ихэнхдээ л ийм байдаг байх. 

Гэхдээ төрийн албан хаагчид хэрхэн ажилладаг болохыг илтгэн харуулах бэлээхэн жишиг бидэнд бий. Тэр  бол Улсын Их Хурал. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага шүү дээ.

Өчигдөр /2018.01.25/ УИХ-ын нэгдсэн хуралдаантай байв. Үдээс хойшхи хуралдаан эхлэхэд  УИХ-ын дарга М.Энхболд 15.00 цагт чуулганы танхимд орж ирсэн ч гишүүд цуглахыг хүлээж, 15 минут сууна билээ.  

Хууль тогтоогчдоосоо бид хариуцлага сахилга, улстөрийн соёлыг мэдэрч чаддаг билүү. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд засаглалынхаа шинэ хэлбэрт хэр суралцаж, төлөвшиж чадаж байна уу гэсэн асуултад хариулах хэрэгтэй болж байна.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн ч дэмжигдсэнгүй. Учир нь гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үзэл баримтлалыг дэмжсэн гишүүдийн санал олонхи болж чадсангүй.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хуралдаа сууж, орж ирсэн хуулийн төслийг хэлэлцэж ус шүүсийг нь шахах явдал. Сонгогч олон өөрийн шилдэг гэсэн хүнээ сонгож тийш нь илгээдэг болохоор Монгол төрийн нүүр царай, үлгэр жишээ, хариуцлага дэг журам гэдгийг иргэд тэндээс эрэлхийлдэг. Мянган жилээр тооцогдох төрт ёсны уламжлалтай ард түмэн гэдэг өөр л дөө. Төр төмбөгөр байхын жинхэнэ жишигийг  хууль тогтоогчдоосоо хайхаас өөр яах билээ.

Тэгээд ч парламентын засаглалтай улс оронд төрийн хамгийн сайн жишиг, үлгэрлэвэл зохих  дууриалыг хууль тогтоогчид л харуулж байх учиртай. Энэ хэрээр төрд хариуцлага сахилга  шат шатандаа хэвшиж,  засаглал хомсдох  зай завсарыг шахаж байдаг. Улс орон ингэж өндөр түвшиндээ үлгэрлэж баймаажин сахилга, дэг журам, хариуцлагаа тогтоож чаддаг юм байх. Яг л манайхны ярьдаг  “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг шиг.  Тэгэхээр үлгэрлэл дээрээсээ эхэлдэг гэсэн үг. “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гээд дэмий нэг хэлчихээгүй юм байна.  Мөн чанар, агуулга гэвэл ийм аж. 

Харин хууль тогтоогчдоосоо бид ийм хариуцлага сахилга, улстөрийн соёлыг мэдэрч чаддаг билүү. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд засаглалынхаа шинэ хэлбэрт хэр суралцаж, төлөвшиж чадаж байна уу гэсэн асуултад хариулах хэрэгтэй болж байна.

З.Энхболдын тэргүүлсэн парламентын үед хуралдах гэж хэцүү ажил байлаа. Хуулиа хэлэлцмээр байдаг, хурлын танхим нь хүнгүй шахам. Алдсан малын эрэл гэдэг шиг хуралдаа ирдэггүй гишүүдийг урин дуудах гэж хамаг цагаа авдаг. Өглөө товлосон хурал өдөр эхэлнэ. Бүр хэдэн хоногоор ч гацна. Ирц бол аль ч парламентын үеийн асуудал байсаар ирсэн, хүний өөрийнх гэлгүй нийтлэг болчихсон “жишиг”.  Энэ бол манай парламентын хоолойд тээглэсэн яс. Хуралдаа суухгүй хэд хоногоор шилрээд явчхдаг гишүүд ч бий.  Гэхдээ үүнээс өөр асуудал бас байна аа. Бусдын кнопыг дардаг, согтуу хөлчүү үедээ төрийн хэргийг хэлэлцдэг, эсвэл эхнэр нөхөр шиг хэрэлдэж  чи би-дээ тулахыг алийг тэр гэхэв. Нэг гишүүн таван кноп дарсан тохиол ч бий. Ямартай  ч энэ бүхэн  төрийн ёс зүй биш.

УИХ-ын гишүүн хүн хуралдаа суугаагүй бол ажлаа тасалсан, цагаасаа хожимдсон бол ажлаасаа хоцорсон гэсэн үг. Хэрэв бусдын кнопыг дарсан бол хүний эрхэд халдаж байгаагаас өөрцгүй.  Ийм байдал даамжирч давраад эхэлсэн учир өмнөх парламентын үед буюу 2015 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүдийг хариуцлагатай болгохын тулд  хуралдаа суудаггүй тасалдаг, мөн бусдын кнопыг дарсан гишүүнийг эргүүлэн татахаар хуулийн төсөл боловсруулж байсан удаатай. Тэрбээр УИХ-ын гишүүн бусдын кнопыг дарсан, согтуугаар хуралд суусан, аль эсвэл хурлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар тасалсан бол сонгогчдоо доромжилсон гэж үзнэ. Сонгогчоо доромжилсон,  тэдний эрхэнд халдсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар тусад нь бүлэг болгож зохицуулах хэрэгтэй гэсэн саналтай байсан юм даг. Харамсалтай нь түүний санаачилсан энэ хуулийн төслийг ангийнхан нь  дэмжээгүй юм. 

Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 оны эцсээр Хууль зүйн байнгын хороо Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэх гээд  ирц хүрэлцэхгүй 14 хоногийн турш хуралдаж чадаагүй.

2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан бас л цагасаа хоцорч эхэлсэн учир УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай”-г сануулж байсан.

Тэр үед  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан эхлэх цагаас 40 минут хоцорч ирлээ. УИХ-д ямар бодлогогүй, хариуцлагагүй хүмүүс сууж байна вэ. Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй байхад УИХ-ын гишүүд нь 40 минут өнгөрчихөөд байхад хуралдаандаа орж ирэхгүй байна. Ийм байдлаар явж болохгүй” гэсэн нь  оносон харьцуулалт байсан юм. 

Жирийн нэг албан хаагч ажлаасаа хоцорч ирсэн хугацаагаараа цалин хангамжаасаа хасуулдаг. Харин ажилдаа ирдэггүй, хоцордог, үлгэргүй байдал гаргадаг гишүүдэд тооцох хариуцлага гэж байна уу. Тэр гишүүн хурал тасалсан учир тэгж хариуцлага тооцлоо гэж сонсоогүй. Сонсох ч үгүй. Яагаад гэвэл тийм хариуцлагын механизм одоогоор үгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг газар гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа” гэсэн тайлбар өгч байсан. Тэгэхээр тэр жишиг хурдхан орж ирээсэй. Сонгогдсон гишүүд нь бүгдээрээ сууж байгаад хууль номоо хэлэлцдэг болчихвол наанадаж хариуцлагын сайн үлгэр дууриал болохоос гадна гарч байгаа хуулийн чанар ч гэсэн сайжирна шүү дээ.

М.Нэргүй

БНХАУ-д 70 жилийн хугацаатай, хоёр га газар эзэмшүүлэхээр боллоо
БНХАУ-д 70 жилийн хугацаатай, хоёр га газар эзэмшүүлэхээр боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​