Гадаад улс орнуудаас монгол иргэдээ татан авах ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас тавдугаар сарын 29-ний өдөр танилцуулсан. Уг төлөвлөгөөний дагуу энэ сард тусгай үүргийн найман нислэг хийж, 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөж байна.
Эхний нислэгийг 1,097 иргэн хүсэлт гаргасан, нөхцөл байдал хүнд байгаа Казахстан улс руу хийхээр болсон. Ингээд нийт 8 удаагийн нислэгээр 2000 орчим иргэнийг эх орондоо авчирна. Нислэгийн хуваарьтай танилцана уу.