fbpx Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 48 секунд

Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!

2017 оны хаврын чуулган нийт 25 удаа хуралдахад 21 удаагийн хуралдаанд нь суугаагүй Б.Наранхүү гишүүнийг цаашид хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр хүлээн зөвшөөрөх шаардлага байна уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогчдын саналаар гарч ирчихээд, хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ умартан, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг, иргэдийн сонголтыг доромжилж байгаа ийм хүнийг улстөрөөс үдэж явуулах эрхийг иргэд хуулийн хүрээнд эдлэх ёстой болов уу.

Тэрбээр чуулганы хуралдааныг 15 удаа тасласны дээр гадаадад, чөлөөтэй байсан зэрэг нь нийлээд нийт 21 удаагийн хуралд ирээгүй, хууль хэлэлцэх, батлах явцад саналаа өгөөгүй байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд,  хуульч Д.Миеэгомбо Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар  Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт хүсэлт гаргаад буй.

Хүсэлтдээ “Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа.

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,

1.УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.

2. Мөн, Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө, Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.

Хэрэв зээ, Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: "Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг.

Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах..." гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье” гэсэн байгаа юм.

ЭРДЭНЭТИЙН 51 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД БИЙ ЮУ?
ЭРДЭНЭТИЙН 51 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД БИЙ ЮУ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​