Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл бараа бүтээгдэхүүнээр дамжиж коронавирус тархсан тохиолдол гараагүй хэмээлээ.
Тэрбээр "Дэлхий дахины судалгаанд ч вирус бараагаар дамжсан тохиолдол гараагүй. Харин дэлхий дахинд хийгдэж буй судалгаанууд дотор хоолны савхнаас нь коронавирус илэрсэн тухай өчигдөр бичсэн байсан. Үүнтэй холбоотойгоор тус судалгаанд коронавирус хүмүүсийн аяга, халбага, савхаар халдварлах магадлалтай гэж дүгнэсэн байна" гэв.