fbpx Үйл явдлын мөрөөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 20 секунд

Үйл явдлын мөрөөр

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад таслан сэргийлэх арга хэмжээ авч, 10 тэрбум төгрөгөөр батлан даалтад гаргасан байна.

Харин Ж.Эрдэнэбат хугацаандаа “төлбөрөө хийгээгүй” учир цагдан хорих шийдвэрийг шүүхээс өчигдөр гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Сэлэнгэ аймагтаа ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох албаныхан түүнийг баривчлан саатуулахаар Сэлэнгийг зорьсон байна. Тэд баривчлах ажиллагааг гүйцэтгэж Ж.Эрдэнэбатыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулна гэж эх сурвалж мэдээлэв.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Оюунцэцэг гэх эмэгтэй үйлчлүүлэгчийг нь “Монголд байхгүй” өндөр дүнтэй мөнгөөр батлан даалтад өгөх шүүхийн шийдвэр гарсан гэж яриад байгаа. Харин “үйлчлүүлэгч”-ийнхээ холбогдсон хэргийн талаар огт яриагүй юм.

Ж.Эрдэнэбатын холбогдсон хэрэг анх 2019 оны намар олонд ил болж байсан. Учир нь тэр үед хэрэг нь АТГ-аас прокурорт шилжиж, түүнийг яллагдагчаар татжээ. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэхэд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад  холбогдох хэрэг бүртгэлтийн 190200698 дугаартай хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Мижидсамдан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2019 оны есдүгээр сарын 7-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргаж, хэргийг прокурорт хүргүүлжээ. Үүнийг Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Батбаяр 2019 оны есдүгээр сарын 19-нд хүлээн авч хянаад “Ж.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын 256 дугаартай “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” захирамж гаргаж, улсын тусгай хамгаалалтад авсан газруудын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгох болон өмнөх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг УУХҮ-ийн сайд Ц.Дашдоржид үүрэг болгосон. Тост, тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газарт талбай нь давхацсан “Элбэг орд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14145 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн оронд нөхөх олговроор дүйцүүлэн, тус компанийн саналыг үндэслэн XV-20923 дугаартай “Улаан сайр-1”, XV-20922 дугаартай “Улаан сайр-2” талбайг АМГТГ, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээр “Элбэг орд” ХХК-д олгуулсан. “Элбэг орд” ХХК-ийн захирал С.Соргогбаатараас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр “Улаан сайр-2” нэртэй газарт орших XV-20922 дугаартай 1463.82 га талбайтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр өөрийн хамаарал бүхий 31 хувийг эзэмшдэг, төрсөн дүү Жаргалтулгын Эрдэнэтөгсийн 69 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Хэрх-Илч” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөөр байгуулуулан 5.0 сая төгрөгөөр худалдан авсан.

Улмаар АМГТГ, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 172 дугаартай шийдвэрээр “Элбэг орд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийн дагуу “Улаан сайр-2” нэртэй XV-20922 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий “Хэрх-Илч” ХХК-д шилжүүлэн авсан. Мөн “Хэрх-Илч” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэтөгс нь 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр “Улаан сайр-2” нэртэй XV-20922 дугаартай 1463.82 га хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн найз нөхдийн хамааралтай “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн 2018 оны тавдугаар сарын 21-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д 1.0 сая төгрөгөөр худалдаж тусгай зөвшөөрлийг шилжүүлж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэж тогтоол үйлдсэн байна.

Энэ хэргийн талаар “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ “Ж.Эрдэнэбат над руу яриад “Манай дүү Ж.Эрдэнэтөгсийг чам руу явуулчихъя, наад нөхөр чинь Өмнөговь аймагт нэг лицензтэй болсон юм байна. Ж.Эрдэнэтөгстэй хэрвээ талбайгаас юм гарвал, нөөцөөсөө шалтгаалаад хувь тохиролцоод явъя” гэж ярилцсан” гэж мэдүүлжээ.

 

Мөн Ж.Эрдэнэбатын дүү, “Хэрх-Илч” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэтөгс “Х.Бат-Эрдэнэ ах хайгуулын ажил эхлэхээс өмнө “Ах нь хайгуул хийгээд юм гараад ирвэл чамд тодорхой хэмжээний ашиг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би Эрдэнэбатад “Лицензээ шилжүүлээд өгчих гэж байна уу, яах уу” гэж асуусан чинь “Х.Бат-Эрдэнэ юм чинь чамайг хулхидчихгүй байлгүй дээ. Шилжүүлээд өгчих” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлгийг АТГ-ын мөрдөгчид өгчээ.

Дашрамд хэлэхэд, уг хэрэгт холбогдсон “Алтай групп” буюу “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнэ мэдүүлэг өгснийхөө дараахан хилээр гараад одоог хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сугалаатай SocialPay аяны 5 дугаар сарын 5 азтан өнөөдөр тодорч,  тус бүр 500,000-ийн эзэн болно
Сугалаатай SocialPay аяны 5 дугаар сарын 5 азтан өнөөдөр тодорч, тус бүр 500,000-ийн эзэн болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​