fbpx “Саусгоби Ресурс”-ийн нэр хүндийг шинэ захирал А.Далангурав нь унагах бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 33 секунд

“Саусгоби Ресурс”-ийн нэр хүндийг шинэ захирал А.Далангурав нь унагах бололтой

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Овооттолгой нүүрсний уурхайд олборлолт явуулж байгаа “Саусгоби Сэндс”-ийн толгой компани болох “Саусгоби Ресурс” шинэ удирдлагатай болжээ. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Shougao Wang албан тушаалаа өгч, оронд нь БНХАУ-ын иргэн А.Далангурав /Dalanguerban/  томилогджээ.

А.Далангурав нь уул уурхайн салбарт 35 жил ажиллаж байгаа. 1990-ээд оноос хойш Монголд ажиллаж, амьдарч байгаа хүн юм байна.

Тэрээр өөрийгөө Боржигон овогт А.Далангурав хэмээн танилцуулдаг бөгөөд Монгол Улсын бизнесийн орчин тийм ч таатай бус гэж үздэг. Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төсөл, барилга байгууламжийн компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “Эдийн засгийн мэдээ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “...Монгол Улсын сонгуулийн үр дүнд сонгогдсон УИХ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн актаа ойр ойрхон сольж байгаа нь тогтвортой үйл ажиллагаа явуулах гэсэн бизнес эрхлэгчдийн урмыг хугалдаг тал бий” гэж ярьжээ.

 

 

 

А.Далангурав нь 1994 онд “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Одоо ажиллаж байгаа. Сүхбаатар аймгийн Төмөртэйн овооны цайр, хар тугалганы үйлдвэрийн анхны бүх зохион байгуулалтыг хийсэн. Энэ талаараа “...Монголд хэрэгтэй  ганц хоёр үйлдвэр барьж өгөх гээд явахаар даанч янз бүрийн шалтгаанаар бүтэхгүй юм” гэж ярьсан нь бий.

 

 

 

Үнэнийг хэлэхэд энэ нөхрийн ярьдаг, хийдэг хоёр тэс өөр, хоорондоо зөрчилддөг гэхэд болно.

Өөрийнх нь хэлснээр 1994 оноос Н.Багабандийн үед “Эрдэнэт” үйлдвэрт бараа таваар шахдаг. Бас албан тушаалтнуудад авлига, хээл хахууль өгч асуудлаа шийдүүлдэг, гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй нэр нь холбогдоод л явж байдаг гээд А.Далангуравтай холбоотой тааруухан түүхийг сөхвөл багагүй юм гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, А.Далангуравын Монголд бизнес хийдэг арга нь энэ гэсэн үг.

Мөн хувь хүний биеэ авч явах байдлын хувьд  монголчуудын дургүйг хүргэх шалтгаан, баримт сэлтүүд нэлээд бий.

 

 

 

Хамгийн гол нь ийм хүн “Саусгоби Ресурс”-ийн захирал болох нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Торонто, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, удирдахад халгаатай. Өөрийнх нь ярьдгаар Монголд орж ирэх хөрөнгө оруулалтад таагүй нөхцөл үүсгэнэ.

 

 

Учир нь А.Далангурав дээр хэлсэнчлэн хувийн байдал, өнгөрүүлсэн тааруухан намтартай. Дээрээс нь олон улсын нээлттэй компанийн захирлаар томилогдож байгаа атал англи хэл мэддэггүй.

Тэр ч байтугай “Саусгоби Ресурс” компанийн  захирлын албан тушаалыг авангуутаа Монгол Улсын шүүхээс эрүүгийн хэрэгт ял шийтгэл авч байсан хүмүүстэй нийлж, тэднийг компанийнхаа үйл ажиллагаанд оролцуулж эхэлсэн байгаа юм. Тиймээс эдгээр нь “Саусгоби Ресурс” компанийн нэр хүндэд шууд муугаар нөлөөлнө. Бизнесийн зарчим угаасаа ийм билээ.

З.Болд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​