fbpx Нийслэлийн боловсролын салбарт эрчим хүчний хэмнэлттэй дулааны технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 23 секунд

Нийслэлийн боловсролын салбарт эрчим хүчний хэмнэлттэй дулааны технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд GIZ-г төлөөлж Суурин төлөөлөгч Даниель Пассон нар гарын үсэг зурав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Завхан, Ховд аймагт амжилттай хэрэгжүүлсэн сургууль цэцэрлэгийн дулаалгын төсөл нь орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийг зөв зохистой зарцуулах, хүүхэд багачуудыг тохилог дулаан орчинд сурч боловсрох, засаглалын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон сайн үр дүн, үлгэр жишээг харуулсан. Тиймээс Швейцарийн Хөгжлийн агентлагийн 3.6 сая еврогийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хамгийн их хүн ам бүхий дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах зорилгоор “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн 2 дугаар шатыг 2018-2021 онд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн барилгын засварын ажилд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Төслийн үр дүнг хүртэх хүмүүс нь хүүхдүүд бөгөөд тэд дулаан орчинд сурч боловсрох боломжоор хангагдаж байгаа нь туйлын чухал бөгөөд энэ нь мөн хотын бодлого, төлөвлөгөөтэй илүү уялдаж байгааг онцлон тэмдэглэмээр байна. 1.4 сая орчим хүн амтай нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн тулгамдсан асуудлуудын нэг. Шинээр сургууль цэцэрлэг барьж байгаа хэдий ч хурдтай өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг гүйцэхгүй байгаа билээ. Харин энэ төслийг хэрэгжүүлснээр дулааны алдагдалтай сургууль цэцэрлэгүүдийг дулаалж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, мөн засаглалыг бэхжүүлэх зэрэг олон үр дүнд хүрэх юм. Ингээд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төслийн бүх оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ.     

Энэхүү ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли, төслийн захирал Дэвид Ханкок нар байлцав.

Хоёр байгууллагын төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, бодлого төлөвлөлтийг ил тод, үр дүнтэй, жендэрийн мэдрэмжтэй болгосноор төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийг зорих ба барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нийслэлийн боловсролын салбарт жишиг болгон нэвтрүүлж цаашид бусад салбарт түгээх юм. Төсөл нь Швейцарын Хөгжлийн агентлагийн 3.6 сая еврогийн санхүүжилттэй бөгөөд төслийн барилгын засварын төсөвт санхүүгийн дэмжлэг хэлбэрээр нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.  2019 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын санхүүжилт нэмэгдвэл тус гэрээнд нэмэлт өөрчлөлт орж илүү олон тооны сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хийлч Дээгий “элч” болсноор замын осол буурна...
Хийлч Дээгий “элч” болсноор замын осол буурна...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​