fbpx Ордуудын хайр татам араншин /зурхай/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 2 секунд

Ордуудын хайр татам араншин /зурхай/

Ордуудын зурхай таны зан чанар, зуршил болоод сайн, муу талуудыг чинь тун тодорхой хэлж өгдөг билээ. Заримдаа ч таны мэдээгүй зүйлийг ч хэлэх нь бий. Харин өнөөдөр танд нэг өвөрмөц зурхайг хүргэж байна. Ордуудын ямар занд хүмүүс дурладаг болохыг та мэдмээр байна уу?

Хонины ордын хүсэл, тачаалд нь дурладаг

Хонины ордынхонтой хамт амьдарч эхэлсэн бол таны амьдрал хэзээ ч урьдынх шигээ байхгүй. Бусдаас хараат бус, гэнэтийн шийдвэр гаргадаг хонины ордынхон амьдрал тогтмол хөдөлгөөнд байхыг шаарддаг. Зөвхөн мөнхийн хөдөлгөөнд оршиж байж тэд амар амгаланг олдог.
Хонины ордынхонтой амьдарч эхлэхээс өмнө тэдний амьдралыг хэмнэлийг тэсвэрлэж чадах уу гэдгээ сайтар бодоорой. Тийм биш бол бүх зүйл гунигтай төгсөж магадгүй.
Хонины ордынхны хүсэл тэмүүлэлтэй, ойворгон зан бусдыг ихээр татдаг. Тэд хэнийг ч болов хүсэл, зорилгынх нь боол болгож чаддаг. Амьдралын эрч хүч, хүсэл тэмүүлэлгүй байсан хүмүүс хонины ордынхонтой уулзсаныхаа дараа эрч хүчээр дүүрч, амьдралын зорилгыг олж авдаг нь хонины ордынхонд дурлах том шалтгаан болдог байна.

Үхрийн ордын амжилтад хүрдэг занд дурладаг

Амьдралаас юу хүсдэгээ мэддэг, хүссэн зүйлдээ яаж хүрэхээ мэддэг хүн бусдын сэтгэлийг татахгүй байж чадна гэж үү?
Хүмүүс үхрийн ордынхны уйгагүй зан, ямар ч салбарт амжилт олж, лидер болж чадах занд нь дурладаг. Гэвч ямар ч амжилтад хүрч, өндөрлөгт хүрсэн бай үхрийн ордынхон даруухан, заримдаа бүр өөртөө итгэлгүй байдаг.
Үхрийн ордынхонтой байхад та найдвартай гарт байна гэсэн үг. Энэ хүмүүс өөрийгөө болоод ойр дотнынхоо хүмүүсийг эрхлүүлж чаддаг бөгөөд сайхан эд зүйлс, сайхан адал явдлаар өөрсдийгөө хүрээлүүлдэг. Өөрөөр хэлбэл мөнгө олж ч чаддаг түүнийгээ үрж ч чаддаг хүмүүс. Мөн үхрийн ордынхны буурь суурьтай, хичээнгүй нямбай зан нь бусад хүмүүсийн сэтгэлийг татдаг.

Ихрийн ордын ухаалаг занд дурладаг

Хэрэв танд ямар ч тохиолдолд бэлэн хэлэх үгтэй хүн хэрэгтэй бол ихрийн ордынхон яг тохирно. Тэдний мөрөөдөлдөө автан, бодол болон дуугүй суух төрх, эсвэл яриандаа халаад зогсолтгүй ярих аль байдал нь үнэхээр сэтгэл татам байдаг.
Ихрийн ордынхон ярих төрөлхийн авьяастай хүмүүс. Гэхдээ тэд хов живээр хөөцөлддөггүй. Тэд амьдралд ухаарал хайрласан, сэтгэл сэргээсэн түүхийг уран яруунаар нүдэнд харагдаж, гарт баригдтал ярьж чаддаг.
Ихрийн ордынхны салхи мэт хуйсагнуур зан нь тэднийг баригдашгүй, хүсэмжит нууц амраг болгодог. Тэд гэнэтийн шийдвэр гаргадаг бөгөөд хоромхон зуур болоод өнгөрөх амьдралаас аль болох таашаал авч амьдрахаа мэддэг. Тэдний амьдрал үнэхээр сайхан, бас хөгжилтэй түүх юм.

Мэлхийн ордын тааварлашгүй занд нь дурладаг

Мэлхийн ордынхныг “Тааварлашгүй зантай гэдгийг тааварлаж болно” гэж тодорхойлох байх.
Тэдний ямар авир гаргах, юу хүлээж болохыг та хэзээ ч мэдэхгүй. Энэ ордод төрсөн хүмүүс бусдаас хараат бус, бага зэрэг хатуу авиртай, онцгой нэгэн хувь хүмүүс байдаг. Бусад хүмүүс мэлхийн ордынхны энэ “зэрлэгдүү” занд нь сэтгэл татагддаг.
Мэлхийн ордынхон хэнээс ч хамааралгүй, чөлөөтэй сэтгэгчид боловч шийдэмгий бус байдал нь тэдний сул тал юм. Тэд хайртай, эсвэл хайртай байсан хүмүүсээ тавьж явуулж чаддаггүй.

Арслангийн ордын сэтгэл булаам занд дурладаг

Арслан бол бааранд танд дөхөж ирээд уух зүйлээр дайлахыг санал болгох өөртөө итгэлтэй нэгэн. Хэрвээ та арслангийн ордынхонтой өмнө учирч байгаагүй бол тэд зөвхөн танд ч биш бусад хүмүүст ч мөн дур булаам харагддаг гэдгийг санаарай. Иймд хардалт таны амьдралыг үргэлж дагах болно.
Арслангийн ордынхон эрч хүч, дулааныг цацруулж байдаг. Тэд яг л байгалийн соронз гэсэн үг. Иймдээ ч тэд бусадтай маш амархан танилцдаг байх. Үүн дээр тэдний хэт бие тоосон занг нэмэх хэрэгтэй. Арслангийн ордынхон үргэлж анхаарлын дунд байхыг хүсдэг тул тэрхүү анхаарлыг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй. Арсланг анхааран халамжилж, хэрэгтэй зүйлийг нь өгч чадвал тэр танд хүсэл тачаал, хайр дурлалаар хариу барих болно.

Охины ордын хурц ухаанд дурладаг

Охины ордынхон маш сайн сэтгэл зүйчид байдаг. Найз нөхдийнхөө дундаас хамгийн ухаантайг нь олоод ир гэвэл охины ордынх л байх болов уу. Ухаан шаардсан ямар ч төвөгтэй асуудлыг шийдвэрлэж чадна. Тэдний мэдлэг хүрээ ямар өргөн, гүн гүнзгий болохыг гайхаад баршгүй. Ямар ч хүнд асуудлыг ханцуй шамлан барьж авах бөгөөд гомдоллож хойш суухыг мэдэхгүй.
Охины ордод төрсөн хүмүүс шаргуу, зөрүүд бөгөөд бусдын нөлөөллөөс айдаггүй. Тэд маш үнэнч, хайртай хүнийхээ төлөө тэмцэж чаддаг нь бусдыг сэтгэлийг татдаг.

Жинлүүрийн ордын мэдрэмтгий занд дурладаг

Хэрвээ таныг сэтгэл зүрхнийхээ гүнд хүртэл ойлгох хүн хайж байвал жинлүүрийн ордынхон яг тохирно.
Тэд маш мэдрэмтгий. Тэгээд ч таныг бүрэн ойлгохын тулд тэд цаг хайрлахгүй. Жинлүүрийн ордынхонтой байхад тэднээс нууцлах нууц гэж байхгүй болох тул зарим хүнд энэ нь тийм ч тааламжтай санагддаггүй. Тэд маш анхааралтайгаас гадна шаргуу тул тэднийг ямар нэг зүйл нууна гэдэг бүтэшгүй зүйл. Гэвч тэд танд зөвхөн туслахын тулд хэл амыг чинь сугалчих гээд асууж шалгаадаг гэдгийг ойлгоорой. Хүнд хэцүү цагт тусалж дэмжихэд бэлэн байдаг зан нь бусдын сэтгэлийг татдаг.

Хилэнцийн ордын нууцлаг занд дурладаг

Хилэнцийн ордынхны “харанхуй” тал нь хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг. Таныг мэдэж ч амжаагүй байхад хилэнц дур булаам зангийнхаа гал дөлд шатааж орхих байх. Магадгүй танд уналт, өгсөлттэй, солонгос кино шиг амаргүй харилцаа таалагддаг бол хилэнцийн ордынхон яг тохирно.
Хутганы ирэн дээр явах мэт амьдрал олон хүмүүсийн сэтгэлийг татдаг. Яахав хүн болгон ийм амьдралыг хүлээж авахдаа бэлэн биш байдаг байх. Хилэнцийн ордынхон өөрийн хүч, нууцлаг байдал, гэнэтийн бэлэг барих чадвар, зан авирын нэг туйлаас нөгөө рүү хормын дотор шилжин, жинхэнэ далайн шуурга мэт зан гаргадгаараа бусад ордуудаас өвөрмөц.
Хэрвээ та хилэнцийнхэнтэй амьдраад сурчихсан бол бусад хүмүүс танд хэт уйтгартай, бүүдгэр мэт санагдах байхаа.

Нумын ордын сайхан сэтгэлд дурладаг

Нумын ордынхон сайхан сэтгэлтэй, зөөлөн зан ааштай хүмүүс. Тэд ямар ч хүнд сайхан сэтгэлээр хандаж чаддаг. Бусад нь түүнд итгэхэд маш дуртай байдаг. Гэхдээ тэдний нэг том сул тал нь тэд амьдралдаа үргэлж ямар нэг зүйлийг баталж байхыг хүсдэг. Бусдад баталж, харуулж байвал амьдрал нь утга учиртай байх болно гэдэгт нумынхан итгэдэг. Тийм болохоор нумын ордынхонтой хамт амьдарвал чимээгүй, амар амгалан гэж юу болохыг бараг мартана гэсэн үг.

Матрын ордны тайван занд дурладаг

Матрын ордынхон амьдралын төгс хань. Тэд хэзээ ч хэрүүл тэмцэл хийж, сандарч, арга тасран бууж өгдөггүй. Тэд орилж, хашгирч хэрүүл хийхгүй боловч зөв гэж бодсон зүйл дээрээ хатуу зогсож чаддаг. Тэд хүн болгонд нээгддэггүй нь тэднийг бүрэг, даруу мэт харагдуулдаг. Гэвч тэдний итгэлийг нэгэнт олж авч, дотносож чадвал матрын ордынхон ямар халамжтай, тачаангуй болохоо харуулдаг.
Матрын ордынхон хүнд муу санадаггүй боловч тэднийг голд нь ортол гомдоосон бол таныг муу зүйл хийсэндээ харамстал хариуг нь хатуухан барих болно.

Бумбын ордын шударга занд дурладаг

Бумбын ордынхон хиймэл, хийрхүү зан гаргаж, өөр дүрд орж жүжиглэдэггүй. Тэд хүмүүсийг худлаа магтаж чаддаггүй бөгөөд юу бодож байгаагаа шууд л хэлж орхино. “Цагаан, цайлган зантай” гэдэг үг тэдэнд яг тохирно.
Бусдаас онцгой гэмээр шударга зантайд нь бумбын ордынхонд бусад хүмүүс татагддаг. Хэрвээ бумбын ордынхон танд тусалж байвал тэд үнэхээр л таныг хайрлаж, хүндэлж явдаг юм байна гэдгийг ойлгоорой!

Загасны ордын уян хатанд занд дурладаг

Загасны ордынхон урьдчилан төлөвлөөгүй үдэшлэг, эсвэл аялалд оролцохоос хэзээ ч татгалзахгүй. Сэтгэлээр унах сэргэх нь хурдан. Бага зэрэг гэнэн. Эдгээр зан хүмүүсийн сэтгэлийн ихээр татдаг. Гэхдээ гэнэн гэдгийг нь амьдрал үзээгүй гэж ойлгож болохгүй ээ. Тэд амьдралын хар ухаан сайтайгаас гадна тэдний ашиг сонирхлыг зөрчиж буй нэгнийг гэнэдүүлэн яаж ч дайрахаас сийхгүй.
Загасны ордынхонтой амьдарна гэдэг маш сайхан боломж. Тэд гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг. Гэвч амьдралаа “ажил-гэр” гэсэн уйтгартай тойрогт оруулахгүй байхаа сайн мэднэ. Тэднээс итгэмээргүй, галзуу шийдвэрүүд үе үе гаргадаг. Загасын ордынхныг дагасан байхад та хэзээ ч уйдахгүй.

Төрийн албаны автомашиныг таних тэмдэгтэй болгож, ард биднийхээс ялгаж өгнө үү
Төрийн албаны автомашиныг таних тэмдэгтэй болгож, ард биднийхээс ялгаж өгнө үү
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​