fbpx ДАВОС-2018 БУЮУ БАРУУНЫ УДИРДАГЧИД ЮУ ЯРИВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 42 секунд

ДАВОС-2018 БУЮУ БАРУУНЫ УДИРДАГЧИД ЮУ ЯРИВ

Щвейцарийн Давост жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Тус форумд барууны хүчирхэг улс орнуудын бүх удирдагч үг хэлсэн юм. Тэд өөрсдийн стратегиа танилцуулж, ирээдүйг хэрхэн төсөөлж байгаагаа мэдэгдэхийн сацуу Герман, Францын удирдагчид Европыг АНУ-аас хараат бус, бие даагч байдлаар тоглолт хийх шаардлагатай гэдгийг ил хэлсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа.

Харин АНУ дэлхийн худалдааны системийг шүүмжилж, энэ цагаас эхлэн бүгд өөр өөрсдийн аюул байдалдаа анхаарах ёстой гэж сануулсан. Трампын хэлсэн үгэнд форумын гол асуудлын нэгийг хөнджээ. Тодруулбал, энэ форум аажмаар хувийн асуудлуудаа шийдэхийн тулд өөрсдийн хэлэлцэх асуудлаа авч ирдэг газар болон хувирсан гэнэ. Өөрөөр хэлбэл АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр “сайн гэрээ байгуулах” гэж ирдэг газар болсон гэжээ.

Давосын форум өмнө нь дэлхийн улс төрийн болон эдийн засгийн асуудлыг хэлэлцэх газар байсан бол өдгөө дэлхийн трендийг хэлэлцдэг газар болон өөрчлөгджээ. Форумын нээлттэй хэсэгт улстөрчид, албаныхан ихэвчлэн тэгш бус байдал, дэлхийн дулааралтай тэмцэхээ амлахаас гадна хүнд суртал, популистуудыг халах зэрэг бурханлаг үйлдэл хийх болно гэдгээ ээлжит удаагаа мэдэгдэж байлаа.


Ангела Меркель


Германы канцлер Ангела Меркель үндэсний гаалийн татварын бодлого нь “дэлхийн хямралын хариу үйлдэл болох ёсгүй” гэж мэдэгдлээ. Тэрбээр Европын холбоог Энэтхэг, АНУ, Хятад, Хятад, Орос зэрэг дэлхийн томоохон тоглогчидтой зөрчилдөж буй энэ үед нэгдмэл байдлаа хангах хэрэгтэй гэж уриаллаа.

Үүнээс гадна салан тусгаарлах бодлого баримтлах бус хөршүүдтэйгээ хамтран ажиллахыг эрмэлзэх нь зүйтэй гэжээ. Түүнчлэн Ирак, Ливид болж буй зүйлийн хариуцлагыг Европ үүрэх ёстой гэж нэмж хэлсэн байна.

Мөн Их Британи Европын холбооноос гарч буй асуудлын талаар ч Меркель ярьжээ. Европ "брексит”-ээс хойш Лондонтой бүхий л төрлөөр хамтран ажиллахад нээлттэй гэж канцлер тэмдэглэсэн байна.


Эммануэль Макрон


Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон форумын үед Европын 10 жилийн стратегийг дахин харах шаардлагатай гэжээ. Учир нь даяаршлын үйл явц хямрал үүсгэж байна гэж үзсэн байна. Түүний хэлж буйгаар эдийн засаг нийгмийн асуудал, шинжлэх ухаан, улс төр гээд бүх зүйл өөрчлөгдөх ёстой гэнэ.

Ерөнхийлөгч Макрон Францын шинэчлэлийн таван багана гэгч зүйлийг талаар ярьсан байна. Эдгээр баганыг хэрэгжүүлснээр Франц улс Европын холбоондоо тэргүүлэгч байр сууриа эргүүлэн авч чадах гэнэ. Эдгээр тав нь иргэдийн боловсрол, хөрөнгө оруулалт, хөрөнгийг нэмэх бизнесийн хурд, уян хатан байдлыг нэмэгдүүлэх цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, Францын дотоод соёлыг өөрчлөх зэрэг орно.

Түүнчлэн Макрон Давост унасан их цас зарим нэг хүмүүсийг дэлхийн дулааралтай холбоотой бодол санаагаа өөрчлөхөд хүргэх байх хэмээн хошигнон хэлжээ. “Азаар энэ жил та бүхэн дэлхийн дулааралд эргэлздэг хэнийг ч форумд уриагүй байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандан ярьжээ.


Тереза Мэй


Их Британийн Ерөнхий сайд орчин үеийн инновацийн технологийн үүрэгт илүү их анхаарал хандуулсан үг хэллээ. Тухайлбал дроноор тэнгист хийлдэг гудас хаяж, хоёр хүүгийн амийг аварсан тохиолдлыг ярьжээ. Түүнчлэн тэрбээр технологийн ачаар хөхний хорт хавдрын өвчлөл 1/3-ээр буурах боломжтой гэж тэмдэглэсэн байна.

Ингэхдээ Тереза Мэй технологийн давуу талыг тоочоод зогсохгүй түүнээс ирэх аюул заналхийллийг ч дурджээ. Түүний үзэж буйгаар боломжит сорилтуудтай тэмцэхэд технологийн компаниуд, хөрөнгө оруулагчидтай хамт үүрэг хариуцлагаа үүрэх ёстой гэнэ. Мэйгийн хэлснээр Их Британи улс хэд хэдэн цогц зарчмыг үндэслэн цифрэн баримт бичиг боловсруулсан гэжээ. Мэй Brexit-ийн асуудлыг дурдалгүй өнгөрөөсөн байна.


Жастин Трюдо


Этгээд сонин оймсонд дурлагч Канадын Ерөнхий сайд форум уг хэлэх үеэрээ Транс Номхон далайн түншлэлийн оролцогч 11 орон гэрээний өөрчлөгдсөн хувилбарыг боловсруулах ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэлээ. Энэ гэрээ нь 800 сая хүн амтай чөлөөт худалдааны дэлхийн хамгийн том бүс байгуулах тухай тусгагджээ.

Энэхүү гэрээнд АНУ-ыг оролцуулаад 12 улс 2015 оны аравдугаар сард гарын үсэг зурсан юм. Харин шинэ гэрээнд АНУ оролцохгүй. Одоогийн шинэ гэрээнд Австрали, Бруней, Канад, Чили, Япон, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, Вьетнам зэрэг оролцож байгаа аж.

Үүнээс гадна Канадын Ерөнхий сайд технологийн хэт хөгжил нь баян, ядуугийн ялгааг нэмэгдүүлж, нийгмийн тэгш бус байдал үүсгэхийн сацуу мянга мянган хүнийг ажилгүй болгож байна хэмээн ярьжээ.


Дональд Трамп


Долоон нисдэг тэрэгтэйгээр Давост буусан АНУ-ын Ерөнхийлөгч хэлэх үгийнхээ эхэнд Америкийн эдийн засаг “олон жил зогсонги байсан"-ы эцэст 2017 онд ямар амжилт үзүүлсэн бэ гэдэгт гол анхаарлаа хандуулжээ. Түүний хэлснээр АНУ-д африк гаралтай америкчууд, латин америкчуудын дунд ажилгүйдэл түүхэн доод түвшиндээ хүрсэн, Трампыг сонгогдсоноос хойш тус улс 2,4 сая ажлын байр шинээр бий болгосон, мөн бага бизнесийн өөдрөг үзлийн индекс түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн гэнэ.

Татварыг бууруулснаар Америкийн өрхийн дундаж орлого 4,000 ам.доллараар нэмэгдсэн гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн АНУ Транс Номхон далайн түншлэлээс 2017 онд гарсан хэдий ч тус түншлэлийн гишүүн орнуудтай чөлөөт худалдааны тусдаа гэрээ байгуулахад дургүйцэх зүйл үгүй гэсэн байна.

Мөн тэрбээр олон улсын аюулгүй байдлын санхүүжилтийн сэдвийг хөндөж, Сири, Иракт радикал алан хядагчидтай тэмцэх, БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгоход олон улсын нийгэмлэг хүчээ дайчлан ажиллаж буй амжилтыг дурджээ.

“Манай цагаачлалын систем өмнө нь гацаанд ороод байсан” хэмээн Трамп мэдэгдээд АНУ-ын цагаачлалын одоогийн системийг чадварлаг цагаачдыг авах системээр солихыг хүсч байна гэсэн байна. Америкийн төрийн тэргүүн Давост хүрэлцэн ирсэн бүх улс орны удирдагчид, бизнесийн аваргуудад хандан нэг санал гаргаснаар хэлэх үгээ дуусгасан юм. Тэрбээр “Эрх чөлөөтэй, тусгаар тогтносон үндэстнүүд нийтийн зорилго, нийтийн мөрөөдлийнхөө нэрийн өмнөөс ажиллахад бид илүү хүчирхэг” хэмээн мэдэгдсэн байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Ж.Жаргалсайхан: Сэтгүүлчид идэвхжих нь зөв
Ж.Жаргалсайхан: Сэтгүүлчид идэвхжих нь зөв
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​