fbpx Ж.Бат-Эрдэнэ Булганы намын хороогоор нэр дэвших эрхээ сольж авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
3 минут 7 секунд

Ж.Бат-Эрдэнэ Булганы намын хороогоор нэр дэвших эрхээ сольж авчээ

Намын даргатайгаа тохироо хийж, УИХ-ын сунгаанд өнжсөн хэд хэдэн хүн МАН-д бий. Тэдний нэг нь Э.Мөнх-Очир. Турк улсын Станбул дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаад оны өмнөхөн ажлаа өгөөд эх орондоо ирсэн даруйдаа Төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Түүнийг ирсний дараахан УИХ-ын сонгуульд өрсөлдөнө, тэр дундаа Булган аймагт нэр дэвшигчдийн хүчтэй өрсөлдөгч болно гэх мэдээлэл цацагдсан ч тэрбээр арын албанд үүрэг гүйцэтгэж чимээгүйхэн өнжлөө.

Тэгвэл энэ нь МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тохироо хийсэнтэй холбоотой байж. Түүнийг их сунгаанд өнжвөл Орон нутгийн сонгуулиар Булган аймгийн Засаг даргын сэнтийг өгөхөөр тохиролцсон байна. Чухамдаа Булган аймгийн намын хороо болоод Засаг ноёны суудлыг амласан хэрэг.

Харин түүний оронд Ж.Бат-Эрдэнэ тойрог авч, сунгааны дараа Орон нутгаас гараа татна гэх ам тангараг өгсөн байгаа юм. Амлалтаа бичгээр үйлдэж өгсөн гэдгийг ч намын нөхөд нь хэлж байна. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Учир нь Э.Мөнх-Очирын тухайд яалт ч үгүй хүчтэй өрсөлдөгч төдийгүй нутаг усандаа ч нэр хүндтэй кадр мөн юм.

Орон нутгийн сонгууль хоёрхон сарын дараа болно. Өрсөлдөгчид хэдийнэ орон нутагтаа бууриа засаж, намын хороондоо “эзэн” сууж, орон нутгийн сонгуулийн ялалтад бэлтгэж эхэлсэн энэ үед намын даргын амлалт харин арай удаашралтай байгаа нь АН-ынхны хувьд өгөөш болохоор байна. Сахал хочит Ж.Бат-Эрдэнийн тухайд намын даргадаа амалсан амлалтынхаа дагуу орон нутагт санаа тавихаа больж, Э.Мөнх-Очирын хувьд У.Хүрэлсүхийн шийдвэрийг хүлээн үндсэндээ тус аймгийн дотоод асуудал хүлээлтийн байдалд шилжчихэж.

Хөгжил цэцэглэлт, шийдүүлэх асуудал бүр нь бусад аймаг орон нутгаас үргэлжид хоцорч, анхдагчдын өлгий гэх бахархал нь эсрэгээрээ шогчлуулах байдалд хүрчихээд буй тус аймгийн хувь заяаг төр, нийгмийн нэр зүтгэлтэн Энэбиш агсны хүүд атгуулах нь МАН-ын хувьд ололт, ялалтын үүд байж мэдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирсэн энэ үед У.Хүрэлсүхийн нүүдэл бүр оновчтой, хариуцлагатай байх шаардлагатай учраас Ж.Бат-Эрдэнээс дээрх амлалтыг бичүүлж авсан нь тэр болов уу. Харин нэгэнт ийм амлалт үйлдсэн бол намын зүгээс шийдвэрээ хурдхан гаргаж нэг ч гэсэн аймгаа дараалсан сонгуулиудын буухиад эртхэн бэлтгүүлж, эмх цэгцэнд оруулж байх нь зөв биз ээ.

Ц.Эрдэнэбаяр: АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​