fbpx Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө
 
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
14 минут 30 секунд

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Ойрхи Дорнодын өнөөгийн дайн олон фронт болж салбарласан. Анхлан 2023 онд ХАМАС энэ дайныг Израилийн эсрэг өдөөсөн. ХАМАС-ыг Иран ба Ираны прокси хүчнүүд нэгэн зэрэг дэмжсэн. Иран эргэлтгүй татагдаж орж 2025 онд анхны хүнд цохилтоо амссан ба Израиль руу агаараар халдсан. Бүтэлтэй юм болоогүй. Хоёр оны заагт Ираны ард түмний бослого тэмцэл энэ дайны гал дээр цучил нэмж өдөөхнө үү гэтэл босогчдыг цус урсган амжиж дарсан. Хэдэн арван мянгуулаа хоёрхон шөнийн дотор цуст намаг, цогцос болж хувирсан. Аймшигтай.

Сар хагасын дараа нь АНУ, Израиль хоёр агаарын Epic Fury операцаар Ираны хамаг толгой лам, цэрэг, корпусын удирдлагыг устгасан, устгал дуусаагүй. Ираны эсрэг байлдсаар 250 хоногийн үдлээ. Иран илт суларлаа. Эдийн засаг нойл заалаа. Ирээдүй баргар.

Иран сулармагц Израиль амжиж Хезболла, ХАМАС-ыг дарж устгах байлдаанаа үргэлжлүүллээ. Байлдаан цаашдаа ч үргэлжилнэ. Гэтэл гэв гэнэт Йеменээс Ираны бэсрэг холбоотон Хусит амилаад гараад ирлээ. Нутагтаа ч, хөрш Сауддаа ч тун халгаатай байлдлаа. “Хэрэв манай улс руу довтлохгүй гэвэл 1 тэрбум доллар бэлнээр төлье” хэмээн Саудын Арабын Хаанаас санал тавьж хошуу дэвссэнийг Йеменийн хуситууд “Тэгвэл 51 тэрбум доллар өг” гэж 50 дахин өсгөв. Иранд тавьсан санкцуудаас болж эдийн засаг нь нойл заасан тул Прокси хүчнээрээ мөнгө олуулах аргыг Тегеранд сэджээ. Энэ бүхний буруутан нь мэдээж Иран мөн, гэхдээ буруугийн үлэмж хэсгийг Саудын Араб өөрөө хүлээнэ гэдэг өнцгөөс өмнө судалж бичиж байснаа дор толилуулъя. Ингэхэд би бол Монгол Улсаас Саудын Арабт томилогдсон анхны Элчин сайд нь юм. 2007 онд дипломат харилцаа тогтоосны дараа би 2009 онд Хаанд нь Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байлаа. Тиймдээ ч тэр улсыг үүх түүх, шашинтай нь гайгүй мэддэгтээ ингэж бичээд байгаа хэрэг, хүлцээрэй, уншаарай.

сонин mn

сонин mn

Саудын Арабтай холбогдох “муу үйл” цухалзсаар л. Шашны мухар сүсэг нь муу үйлийг нь сэднэ, зөвтгөнө. “Ариун Аллах”-аа хэт өмчилснөөс болж Ирантайгаа үүрдийн хонзонтой. “Арабын хавар” дэгдэхэд Сауд нь Ливи, Сири, Ирак, Йеменийн босогчдыг дэмжиж, төр-засгийг нь нураахад улайм цайм оролцсон, Ирак, Сири тэсээд үлдлээ, Бахрейнд босогчдыг нь дарахад цэрэг илгээсэн, Ливаны дотоод хэрэгт байнга хутгалддаг, улмаар давраад Афганистан, Пакистан, Этиоп, Филиппин дэх лалын жихадистуудыг дэмжсэн, шашин хоорондын мөргөлдөөнийг нь дэвэргэсэн, Европт олон муу үйлийг өдөөсөн гээд жагсаагаад байвал баримт зөндөөн. Германы дэд-канцлер Зигмар

Габриэль Bild am Sonntag сонинд ноцтой мэдэгдэл хийсэн:

- Радикал исламистуудыг Эр-Риядаас санхүүжүүлдэг.

- Даян дэлхийгээр тархсан ваххабит бүх мечетийг Саудын Араб санхүүжүүлдэг.

- Аюултай олон исламистууд тэндээс л Германд ирж байна.

- Энэ ноцтой асуудлыг таслан зогсоож хүчрэхээ болилоо.

Хэмээн тэрээр хэлээд “Лалын улс” (ISIL) бүлгийг Саудын Араб санхүүжүүлдэг хэмээн хардсан нь Герман-Саудын Араб хоорондын харилцааг хурцатгаад авсан. Энэ бүх нүгэл нь эргээд дотоод байдал руу нь нөлөөлж, эзэн хаан Салман бин Абдул Азизын дэглэмийг хөнтрөх юм биш байгаа гэх сэрэмжлүүлэг гадаадаас олонтаа цухалздаг болжээ. Энэ хаан бол энэ улсыг үндэслэгч Абдель Азиз аль Саудын удам дамжсан хамгийн сүүлчийн хаан. Бие муутай, 81 настай түүнийг мөд бурхан болсны дараа энэхүү вант улсын эрх мэдэл шинэ залуу үед шилжинэ. Учир нь хаан Салман залгамжлагчаараа ач дүү Мухаммад ибн Наиф гэгчийг зарласан, ахаас дүүд хаан ширээ шилждэг ёс энэ хүрээд өндөрлөж байгаа нь тэр болно.

Салман хааны хүү 31 настай Мохаммад бин Салман угсаа залгамжлагчаар өрсөлдөх магадлалтай. Өмнөх хааны үед угсаа залгамжлагчийн залгамжлагч хэмээн тодорсон Мукрин ибн Абдул-Азиз аль-Сауд гэж өөр нэг нөхөр хааны сэнтийд санаархаж бас болно.

Гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл Мохаммад бин Наиф, Мохаммад бин Салман буюу хоёр үеэлийн хооронд өрнөх нь бараг бодитой болж байна. Эхнийх нь До яамыг толгойлж, хоёр дахь нь БХЯ, Эдийн засаг, хөгжлийн зөвлөл, газрын тосны Saudi Aramco компанийг гартаа атгаж байна. Батлан хамгаалахын сайд Мохаммад бин Салман нь Саудын Арабаас гадагш явуулж буй байлдааны ажиллагааг удирдаж, Йеменд хусит босогчдыг дарах, Сири, Иракт жихадист боевикуудыг байлдуулахыг удирдан буй. Бахрейнд хүн амын мусульман-шиит олонхийг өндийлгөхгүй байх үүрэгтэй. Ирантай хожим дэгдэж мэдэх дайныг энэ залуу бас төлөвлөнө. Саудын Арабын анхны хаан нь 22 эхнэрээсээ 37-44 хүү төрүүлсэн ба амьд үлдсэн хөвгүүдээс хамгийн ахмад нь болох 85 настай хунтайж Талал бин Абдул Азиз буюу “улаан хунтайж” гэх хочтой өвгөн Салман дүүгийнхээ хэт эрх мэдлийг сөрдөг. Тэр утгаар хунтайж нарын хооронд засгийн эрхийн төлөө дайн дэгдэхэд гайхах зүйл байхгүй. Абдул Азизын удмын тэр Талал (“Судайрийн 7” буюу 2 хаан, 5 хунтайж) ба Салман хааны хамаардаг Хассан бин Ахмедын гэр бүлийнхний өвөр хоорондын зөрчил бугшсаар байна. Судайри гэдэг нь хаадын эртний овгийн нэр.

Хэрэв хааны гэр бүлийнхний хооронд мөргөлдөөн дэгдвэл тэр нь Саудын Арабын бүс нутгуудаар тархаж, иргэний дайнд хүргэж тун мэднэ. Ливи, Сири, Ирак, Йеменд тэдний дэмжиж өдөөсөн дайны гал нутагт нь ороод ирнэ гэсэн үг.

Хааны их гэр бүлийг хагалан бутаргаж дайтуулах эхний бүс нутаг бол тус улсын Дорнод муж юм. Тэр мужийг Сауд бин Наиф захирч байна. Түүний дүү нь одоогийн угсаа залгамжлагч, ирээдүйн хаан, хоёулаа Салманы хааны ач дүү нар. Дорнод муж бол нефтийн ордууд бүхий газрын тосны аж үйлдвэрийн төв, тэнд нь мусульман-шиитүүд олноороо аж төрдөг, бас гадаадын ажилчид маш олуулаа бий, гэхдээ энэ мужид хүн амын тооллого зориудаар хийдэггүй, ерөөсөө Саудын Арабт хүн амынхаа тооллогыг хийх сонирхолгүй, учир нь мусульман-шиитүүд олон болчихсон байх вий гэдгээс суннитууд нь үхтлээ айна. Дорнод бүс нутаг бол шашин хоорондын мөргөлдөөний бугшсан голомт. Дорнод тойргийг (Эш-Шаркиa) мусульман-шиитүүдийн эх орон болгож Саудын Арабаас салгах гэсэн үзэл суртлыг номлосон гэх шалтгаанаар 2009 онд шиитийн нэрт зүтгэлтэн Нимр Бакир аль-Нимр гэгчийг баривчилсан ба 2015 онд аль-Нимрийг цаазалчихсан. Тэр муж дахь шиитүүд хааныхаа эсрэг босоод ирэх бэлээхэн хөрс бүрдчихсэн. Дараагийн халуун цэг Йементэй залгаа Асир тойрогт бугшжээ. Асир бол мусульман-зейдитүүдийн өлгий нутаг. Зейдит нь шиит шашны нэг урсгал, тэр утгаар суннитыг хатуу баримтлагч Саудын дэглэм зейдитүүдийг ямагт гадуурхаж, дарж, алж талж ирсэн, эдүгээ ч йеменийн хусит нарыг зейдит гэдгээр нь интервэнц хийн устгаж эхлээд байна.

Гэм нь хусит босогчдын хорлон сүйтгэх ажиллагаа хил дамнан өрнөлөө. Асир дахь саудын цэргийн объектуудыг ониллоо, Саудын Арабын хил дагуухи Жизан, Нажран тойрог руу халдлаа, тэр нь даамжирсаар Саудын Арабын өмнөд бүс нутгийн нийт зейдитүүдийг төрийнх нь эсрэг босгоод ирэх нигуртай.

Йеменд зөвхөн иргэний дайн өрнөж буй мэт ойлгож болохгүй, тэнд олон улсын маш том дайн өрнөж байна. Тэндхийн хуситуудын «Ансар Аллах» хөдөлгөөнөөс дэмжлэгтэй, дээр нь Иран тоглолт хийгээд эхэлбэл Саудын Арабын Асир, Нажран, Жизан, шиитүүд олонхи болж буй Дорнод бүс нутаг тэр чигтээ зэвсэгт тэмцлийн талбар болж хувирахад тун ойрхон байна. Тэгээд тэр дайнд нь АНУ, НАТО хөндлөнгөөс оролцвол Арабын хойгийн бүс нутгийн маш том дайн дэгдэж таарна. Өртөг нь Америк ба Баруун Европт маш үнэтэй тусна. Олон тэрбумын цэргийн зардал, эрдэнэт хүний өдий төдий амь, хорлон сүйтгэх ажиллагаанууд, газрын тосны үнийн уналт, эсвэл огцом өсөлт, дэлхийн биржүүдийн хямрал, Европын хотууд дахь лалын террорист халдлагууд гээд цаашаа арилж өгнө.

Йемен улс өмнөд хойдоороо хуваагдах нь бараг бодитой болчихлоо. Мусульман-зейдитүүд, шиитүүд нь Йемений хойд хэсэгт улсаа байгуулна, өмнөдөд нь суннитууд шахагдаж очих биз. Тэр нь Саудын Арабын угжны улс, цэргийн бааз болж хувирна.

Хэрэв Саудын Араб даяар зэвсэгт мөргөлдөөн тархвал яах вэ? Ариун дагшин, их зөнчийн өлгий нутаг болох Мекка, Медина нь салж тусгаар тогтнолоо зарлах нь тодорхой. Тэгж л тэр ариун газраа авч үлдэхгүй бол дайны хөлд сүйдвэл эргэж сэхэшгүй, тэр нь лалын бүх ертөнцөд сөрөг нөлөөтэй. Хэрэв мусульман-шиитийн цэрэг Мекка, Мединаг эзэлж аваад шашныхаа төв гээд зарлачихвал суннитын ертөнцөд түүн шиг аймшигт гай түйтгэр гэж байхгүй болно. Өөр нэг хувилбар байж болно. Мусульман-шиитүүд байлдсаар ялсаар Саудын Арабын баруун мужууд руу хүрлээ гэхэд Мекка, Мединаг хөндөхгүй, хэн нь ч эзэгнэхгүй «нейтрал бүс» болгочих, түүнийгээ Лалын бага хурлын байгууллагаар зөвшөөрүүлчих нэг гарц байна. Ваххабит бус исламын бусад олон байгууллага үүнд нь дэмжлэг үзүүлнэ. Мөргөлчид чөлөөтэй зорчих, шиитүүд гадуурхагдахгүй байх үүд хаалга нээгдэнэ.

сонин mn

Нэгэнтээ 2 сая гаран хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, тэгээд ихэнхи нь цөл, гол гол хотуудад нь хүн ам төвлөрдөг, лалын гол хоёр урсгал зэрэгцэн оршдог, хүний эрх, эрх чөлөөг нухчин дардаг тийм улсад зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл засаг захирганы 13 нэгж нь хэдэн тийшээ салж одох, шинээр улс, муж үүсэх олон хувилбар зэрэгцээд гарна ирнэ. Ирак, Иордантай залгаа Табук, Эль-Худуд-эш-Шамалиа тойргууд нь төвдөө захирагдахгүй, салахаар үл барам Табук нь аюулгүй байдлаа хамгаалахын тулд Иордан, бүр Израилиас тусламж гуйх дээрээ тулна гэсэн таамаг явж байна. Тэр хоёр тойрог нь Ирактай харилцаагаа бүрэн хэвийн болгож, Иракийн шиит олонхийг хүндэтгэхээс аргагүй болно. Зүүн хойд Эль-Жауф тойрог Улаан тэнгисээр Египеттэй ойр тул аюулгүй байдлын үүднээс Египет тийшээ цэргээ илгээх, араас нь Иордан цэргээр дарамтлах хувилбар бас байж болно.

Дорнод Эш-Шаркиa тойрог Йемен, Омантай залгаа, Оман нь суннитыг сөрдөг мусульман-ибадит шашинтай, ибадит нь лалын шиитийн урсгалаас салбарласан гэж үзвэл Оман-Саудын Арабын хооронд үл ойлголцол үүсч болох магадлал бий.

Явж явж Саудын Араб нь Эр-Рияд тойрогтоо л хяналтаа тогтоож үлдвэл их юм. Гадаадын геополитик судлаач эрдэмтдийн бичээд буй дээрхи сценар бол хэрэгжих тун магадлалтай, өөрөөр хэлбэл үйл явц нэгэнтээ эхэлсэн, цаашаа доминогийн зарчмаар өрнөхийн босго руу дөхөж яваа гэж үзэхэд буруутахгүй. Гал дээр тос нэмэх магадгүй гол хүчин зүйл бол саудуудыг дотроо бужигнаад эхэлмэгц Иран хөндлөнгөөс оролцох, АНУ, түүний холбоотнууд, Сири, түүний холбоотон Орос тэр мөргөлдөөнд татагдан орох нь бүс нутгийн төдийгүй дэлхийн дайн дэгдэх аюулыг бодитой болгож болох юм.

Д.Баярхүү -2017.01.20

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​