fbpx “Дутуу алсан могой”...
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
18 минут 35 секунд

“Дутуу алсан могой”...

Трамп Зеленскийд хандаж хэлсэн үгийг нь жаахан далийлгаж, наргианы хэлбэрт оруулбал, “Би бээр, Путинээс бензин, дизель авмаар байна аа, хө. Чи хө, Оросын нефть, шатахууны байгууламжуудыг битгий довтлоод бай л даа. Reuters-ийн 9-р сарын 15-ны мэдээг харвал, чи Оросын дизель түлшний томоохон зургаан үйлдвэрийн гурвыг нь дроны цохилтоор үйлдвэрлэлээ эрс бууруулах буюу бүрэн зогсооход хүргэчихээд байна. Өөр довтлох бай чамд зөндөө л байна шүү дээ. Гэтэл чи яг тэр лүү нь дрондоод, манай Америкийг бензин, дизелийн хямрал руу түлхэж, намайг нуман тулгуурт оруулаад байна”

Монголчууд асуудлыг төгс шийдвэрлэлгүй, хагас дутуу орхисон ажил үйлсийг “Дутуу алсан могой” хэмээн зүйрлэдэг. Трамп Иран руу довтлохоос өөр аргагүй байдалд хүрсэн байж болох юм. Олон улсын атомын эрчим хүчний Агентлагийн 2025 оны есдүгээр сард нийтэлсэн тайланд дурдсанаар, Израилийн довтолгооны өмнөхөн буюу зургаадугаар сарын 13-ны байдлаар Иран 60 хувийн баяжуулалттай 440.9 кг уран хуримтлуулаад байжээ. Энэ бол цөмийн зэвсэгт ашиглах 90 хувийн баяжуулалтын түвшинд хүрэхэд тун ойрхон үзүүлэлт байв.

АНУ-ын Батлан хамгаалах тагнуулын Агентлагийн 2025 оны аюулын үнэлгээнд дурдсанаар, Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх шийдвэр хараахан гаргаагүй боловч шаардлагатай хэмжээний зэвсгийн зэрэглэлийн ураныг долоо хоногоос ч богино хугацаанд гарган авах чадамжид хүрсэн байжээ.

Ийм нөхцөл байдал Трампын засаг захиргаанд Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг цэргийн хүч хэрэглэх шийдвэр гаргахад нөлөөлсөн нь тодорхой. Хэрэв цохилт өгөөгүй бол Иран цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай материалаа улам богино хугацаанд бэлтгэх боломжтой болох байв Хэрэв тэгж гэмээ нь тэр догшин хүмүүс энэ хорвоог жинхэнээсээ чичрүүлж байх байсан ч байж магадгүй. Эн түрүүн Америк, Европыг, илүү өргөн утгаараа бурууны соёл иргэншилд хамаарах бүхэн, үүний дотор, маш хурдан баруунжиж байгаа манай Монгол ч тэдний “занаанд” орох байсан ч юм бил үү? Юун яасан “бензин, тос”. Тэр байтугай аюул нүүрлэх байсан юм биш үү?

Иран цөмийн зэвсэг “атгах”-ад “ганцхан алхам” үлдээд байсан нэн эгзэгтэй үед Трамп гуай зоримог шийдвэрээ гаргасан. АНУ-ын цэрэг Фордо, Натанз, Исфаханы цөмийн байгууламжуудад хүчтэй цохилт өгсөн юм. Эхний цохилтууд тун хүчтэй, оновчтой болсон.

Гэхдээ, хэдийгээр тэр бээр стратегийн хувьд зөв алхам хийсэн ч, хэрэгжүүлэх тактикийн хувьд том алдаа гаргасан нь одоо улам бүр тодорхой болж байна. Нэг үгээр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай дипломат яриа хэлэлцээрийн замаар хэл амаа ололцож болно гэж найдаж байсан ч тэр орныг Ерөнхийлөгч нь биш, харин Дээд удирдагч, Хувьсгалт гвардын генералууд болон тэдний ард зогсох хатуу чиг шугамынхан бодитойгоор удирддаг нь ил болж байлаа. Ираны Ерөнхийлөгч дипломат хэлэлцээрт оролцож болох ч дайн, энх тайван, цөмийн хөтөлбөр зэрэг стратегийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх мэдэл түүнд байдаггүй. Тэгээд ч дайны явцад Хувьсгалт гвардын генералуудын нөлөө улам бүр нэмэгдсэн тухай мэдээллүүд гарч байна.

Лалын шашныхаа догшин сургаальд нэвт автсан, үзэл бодолдоо тууштай үнэнч Ираны шашны болон цэрэг армийн дээд удирдлага, шашины удирдагчидтай нь барууны соёлт хүний яриа хэлэлцээний замаар ойлголцож болно хэмээн том эндүүрч цохилтын хүчээ сулруулж, маш их цаг алдсан нь засаж болшгүй алдаа болжээ.

Ираны эрх баригчдын шашны үзэл сурталд суурилсан улс төрийн сэтгэлгээ барууны дипломат арга барилаас эрс ялгаатай. Тэдэнтэй харилцан буулт хийх зарчмаар ойлголцож болно гэж найдаж байсан нь Ираны дотоод эрх мэдлийн бодит бүтцийг дутуу үнэлсэн хэрэг байлаа.

Трамп нарыг хий хоосон мөрөөдөлдөө автаж суух хооронд Иранчууд Ормузын хоолойд хяналтаа тогтоож амжсан. Усан доор минжүүлчихсэн юм байж. Америкийн армийн стратеги-тактик боловсруулагчид энэ “Ормуз” гэдэг цоорхойг олж харсан ч Ираны ийм төрлийн эсэргүүцлийг бүрэн саармагжуулахад цэргийн асар их хүч ч хангалтгүй байгааг харуулж байна.

Цэрэг зэвсгийн асар их потенциалдаа найдсан, бардам америкчуудаас иранчууд стратегийн хувьд илүү овжин байж, Ормузын хоолойг “хааж” орхив. Өнгөц харахад Америкчууд уг хоолойг хааж байгаа мэт харагдавч, мөн чанартаа Иран түүгээр дамжих усан тээврийг саатуулах чадвараа ашиглан дэлхийн эдийн засагт асар том дарамт учруулж байна. Ормузын хоолойн газарзүйн онцгой байрлал, цэргийн боломжоо ашиглан дэлхийн эрчим хүчний урсгалд асар их нөлөө үзүүлж, дэлхийн “бензин, дизелийн крант”-ыг хааж чаддагаа харууллаа.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр 2025 онд Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 20 сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байсан нь дэлхийн нефтийн далайн тээврийн ойролцоогоор 25 хувь юм.

Үүний үр дүнд даян дэлхийг хамарсан шатахууны хямрал нүүрлэв. Үүнд нэн ялангуяа Америкийн ачааны машины жолооч нар, фермерүүд хамгийн түрүүнд өртөж, дизель түлшний үнэ огцом өссөнөөр тэдний аж ахуйд асар их дарамт учрууллаа. Зарим үзүүлэлтээр дизель түлшний үнэ өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн нь асуудал үүсгэжээ. Бөөн бөөн стресс, айн?

Ираны дайн сунжирч, хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа Трампын нэр хүнд ч унаж байлаа. Гэтэл мань эр Иран руу довтлохдоо дутуу хагас тооцоолсон бодлогынхоо буруутнаар Украины Ерөнхийлөгч Зеленскийг тодруулчихдаг байна шүү! Зальтай “нохой” юм санж.

Ройтерс агентлагийн 2026.09.13-ны мэдээллээр Трамп Зеленскийд хандаж хэлсэн үгийг нь жаахан далийлгаж, наргианы хэлбэрт оруулбал, “Би бээр, Путинээс бензин, дизель авмаар байна аа, хө. Чи хө, Оросын нефть, шатахууны байгууламжуудыг битгий довтлоод бай л даа. Reuters-ийн 9-р сарын 15-ны мэдээг харвал, чи Оросын дизель түлшний томоохон зургаан үйлдвэрийн гурвыг нь дроны цохилтоор үйлдвэрлэлээ эрс бууруулах буюу бүрэн зогсооход хүргэчихээд байна. Өөр довтлох бай чамд зөндөө л байна шүү дээ. Гэтэл чи яг тэр лүү нь дрондоод, манай Америкийг бензин, дизелийн хямрал руу түлхэж, намайг нуман тулгуурт оруулаад байна” хэмээн хэлсэн хэрэг.

Гэвч шазруун Зеленский түүний шаардлагыг биелүүлсэнгүй Украины Оросын нефть, шатахууны байгууламжуудад чиглэсэн цохилтоо үргэлжлүүлэв. Трамп бээр, Ираныг дарж авахын тулд Путинд буулт хийн Украиныг, Европтой нь хамт түүнд хаяж өгөхөд бэлэн байгаагаа харуулж байна уу. Хэрэв тийм олиггүй үйлдэл хийвэл Европ зүгээр хараад суудаг цаг нь өнгөрсөн байх аа. Өнөөдөр 2022 он биш бараг 2027 он болж байна.

Асуудал улам хурцдав. Уурссан Трамп, ердөө хэдхэн долоо хоногийн дараа буюу 10-р сарын 9-нд Путинтэй утсаар ярьсныхаа дараа Оросоос Америк болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрснээ зарлачихдаг байна. Эхний ээлжид 300 мянга гаруй тонн, дараа нь 11 дүгээр сард 500 мянган тонн, улмаар дахин нэг сая тонн дизель түлш нийлүүлэх тухай ярьжээ.

Ингээд бүр сонирхолтой нь, Трамп гуай 9-р сарын 18-нд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон “Линдси Грэмийн хууль”-ийнхаа зарим заалтыг 10-р сарын 16-нд “АНУ-ын үндэстний эрх ашигт нийцнэ” хэмээн тайлбарлан түр түдгэлзүүлчихэв. Өөрөөр хэлбэл, баруун гараараа Оросын эсрэг хоригийн хуульд гарын үсэг зурчихаад, зүүн гараараа түүнийгээ өөрөө сулруулсан хэрэг боллоо.

Ийнхүү сандарсан Трамп “Путин минь, хөгшинийхөө аминд ор!” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн өмнө “сөхрөн унаж”, энэ хорвоогийн олон тэрбум хүний нүдэн дээр өөртйнхөө ч, аугаа их Америкийн ч нэр нүүрийг барж орхилоо. Энэ болчимгүй алхам нь дөнгөж саяхан өөрөө баталж, бэх нь хатаагүй шахам байсан “Грэмийн хууль”-ийнх нь зарим заалттай зөрчилдөж болзошгүй гэх асуудал ч босож ирэв.

Путин нэн яаралтай “найз”-даа гар сунган тусалж, 268 мянган тонн дизель тээвэрлэсэн зургаан танкераа АНУ руу илгээсэн тухай Guardian мэдээлсэн. Гэтэл тэдгээрийг хүлээн авах асуудал шинэ бэрхшээлтэй тулгарч Америкийн Конгрессын гишүүд банк, боомт, терминалын операторуудад хууль зүйн хариуцлага хүлээж болзошгүйг анхааруулсан байна. Мөн, Нью-Жерси мужийн улсын захирагч Мики Шеррилл “Энэ нь Америкийн өөрийнх нь “Оросын нефтийн импортын хоригтой (Ending Importation of Russian Oil Act) хуулийн заалттай зөрчилдөж болзошгүй гэж 11-р сарын 2-нд мэдэгдээд, Оросын түлш буулгахыг зөвшөөрсөн байгууллагуудыг иргэний болон эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүйг сануулжээ.

Ийнхүү Путинээс тусламж гуйсан Трампын захиргааны Оросын дизелийг Америкт оруулах төлөвлөгөө өөрийнх нь улсын хууль, улс төрийн эсэргүүцэлтэй тулгарав. Танкерууд хаашаа явахаа ч шийдэж мэдэхгүй далайд хөвж, харин тэдгээрийг хүлээн авах боомтууд хууль зүйн эрсдэлээ тооцон болгоомжилж эхэлжээ. Нэг үгээр түүний “Дизель” операци нуран унахын ирмэгт туллаа.

Ийнхүү, хүн төрлөхтнийг цөмийн зэвсгийн болзошгүй том аюулаас сэргэмжлэн хамгаалсан байж тун болзошгүй “түүхэн гавьяатай” тэр бээр ийнхүү “Дизель”-ийн алдаатай бодлого, болчимгүй үйлдлээрээ баллаад хаячихлаа. Үүнийг Америкт болсон “Завсрын” гэх сонгуулийн дүн харуулж байна.

АНУ-ын завсрын сонгууль 11 дүгээр сарын 3-нд болж, өнөөдрийн мэдээллээр Ардчилсан нам Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх болох нь тодорхой болжээ. Трамп өөрөө ч Ираны дайн Бүгд найрамдахчуудын ялагдалд нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэсэн хэдий ч түүний болон намынх нь сонгуулийн ялагдлыг зөвхөн Ираны дайн, шатахууны үнэтэй холбож болохгүй нь ойлгомжтой. Тэр нь ялагдалд нөлөөлсөн өөр олон хүчин зүйлийн нэг нь. Гэхдээ, Америкчуудын түрийвчинд нь шууд “түрэмгийлэн халдсан” шатахууны үнийн өсөлт сонгогчдын бухимдлыг нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Трамп Зеленский рүү үг чулуудан, Оросын дизель түлшний байгууламжуудад хийх Украины довтолгоог зогсоохыг шаардсан есдүгээр сарын 13-ны үеэр АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон нь 6 ам.доллар давж, өмнөх оны мөн үеийнхээс 63 орчим хувиар өсөөд байв.

Үүнээс гадна Америкийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн эмзэг асуудлын нэг болох цагаачлалын асуудалд Трампын засаг захиргаа хэт хатуу байр суурь баримталсан нь ч сонгогчдын эсэргүүцлийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн Трампын гэр бүлийн ашиг сонирхол, засаг захиргааных нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх шүүмжлэл зэрэг бусад хүчин зүйл ч Бүгд найрамдахчуудын ялагдалд нөлөөлсөн нь мэдээж.

Сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Конгресс 2027 оны нэгдүгээр сарын 3-нд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Тэр хүртэл одоогийн Төлөөлөгчдийн танхим, Сенат хууль ёсны бүрэн эрхээ хадгалан ажилласаар байна.

Сонгуульд ялагдсан гишүүдийн улс төрийн нөлөө сулардаг бөгөөд шинээр сонгогдсон Конгрессын гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх хүртэлх шилжилтийн хугацааг Америкийн улс төрд ‘Lame Duck Period’ гэж нэрлэдэг. Нугас нь доголон болсон мэт, эрх мэдэл нь хэвээр боловч улс төрийн алхам нь доголон болсон гэсэн ёгт утгатай.

Харин Ерөнхийлөгч “Доналд нугас”-ын хувьд ийм шилжилт байхгүй. Тэр бээр бүрэн эрхийн хугацаа нь дуусах хүртэл албан тушаал, Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэвээр хадгална. Гэхдээ 1973 оны “Дайны бүрэн эрхийн тухай” (War Powers Resolution) хуулиар Ерөнхийлөгч Конгрессын урьдчилсан зөвшөөрөлгүйгээр цэргийн хүчийг байлдааны ажиллагаанд оруулсан тохиолдолд Конгресст 48 цагийн дотор мэдэгдэх бөгөөд уг ажиллагааг 60 хоногоос илүү хугацаанд үргэлжлүүлэхийн тулд Конгрессын зөвшөөрөл авах шаардлагатай. Зайлшгүй шаардлага гарвал цэргээ аюулгүй татан гаргах зорилгоор уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Тэгэхээр энэ завсрын улс төрийн нөхцөл байдал Трампын хувьд нэр төрөө аврах сүүлчийн боломж төдийгүй Ираны дайныг цааш хэрхэн үргэлжлүүлэх, эсвэл зогсоохоо шийдэх улс төрийн чухал зангилаа болж харагдаж болох юм.

Тэгж гэмээ нь, мань эрийн хувьд Ираны цөмийн аюулыг арилгах гэсэн зорилго нь биелэж түүхэн гавьяа болж үлдэн, хийсэн алдаагаа цайруулж магадгүй л юм даа гэж бодож байтал АНУ-ын Конгрессын судалгааны албаны 2026.10.13-ны тайланд “Ираны цөмийн хөтөлбөрийн өнөөгийн байдал тодорхойгүй, цохилтуудын дараа зэвсэг бүтээх боломж хэрхэн өөрчлөгдсөн нь ч тодорхойгүй” гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр түүнд “нуман тулгуур”-аас мултрах мэх байхгүй л болчих шиг боллоо.

Тэрбээр “дипломат манан”-д төөрч, барууны дипломат арга барил, харилцан буулт хийх зарчмаар Ираны теократ дэглэмийн үзэл суртлын хатуу хяналтад байдаг цэргийн удирдлагатай ойлголцож болно хэмээн эндүүрсэн хорслоо тайлж, нөгөө ярьдаг сүүлчийн бөгөөд ширүүн цохилтоо Иранд өгөх байх. “Дайны бүрэн эрхийн тухай” хуулиар түүнд цэргийн ажиллагааг тодорхой хугацаанд Конгрессын урьдчилсан зөвшөөрөлгүй үргэлжлүүлэх боломж бий.

Тэгж гэмээнэ, мань эрийн хувьд Ираны цөмийн аюулыг арилгах гэсэн зорилгоо биелүүлж, түүхэнд гавьяатай үлдэн, өмнөх алдаагаа цайруулах боломж гарч магадгүй л юм даа гэж бодож байтал АНУ-ын Конгрессын судалгааны албаны 2026 оны аравдугаар сарын 13-ны тайланд “Ираны цөмийн хөтөлбөрийн өнөөгийн байдал тодорхойгүй, цэргийн цохилтуудын дараа цөмийн зэвсэг бүтээх чадавх нь хэрхэн өөрчлөгдсөн нь ч тодорхойгүй” хэмээн тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Трамп Ираны цөмийн аюулыг арилгасан гэж зарлахын тулд эхлээд тэр аюул үнэхээр арилсан гэдгийг нотлох шаардлагатай болж байна. Харин нотлох баримт нь өөрөө тодорхойгүй байхад ялалтаа хэрхэн зарлах вэ? Нэгэнт эхлүүлсэн дайнаасаа ч, өөрийнхөө өмнөх мэдэгдлүүдээс ч мултрах амаргүй нуман тулгуурт орчихсон юм биш үү? Бөмбөгөөр цөмийн байгууламжийг нурааж болох ч цөмийн аюулыг устгасан гэдгийг нотлохын тулд бөмбөгнөөс өөр зүйл хэрэгтэй.

Энэ үеэр сонсогдож буй бас нэг сонирхолтой гэмээр мэдээ бол Трампын "Америкийг дахин аугаа болгоё" (Make America Great Again) хөдөлгөөний зарим гишүүд Израиль улс Трампыг төөрөгдүүлсэн гэж буруутгаж байгаа бөгөөд үүний улмаас Трамп дайнд Ираныг амархан ялж болно гэдэгт итгэсэн гэж үзэж байгаа юм байна. Ер нь бол алдаагаа тал тал тийшээгээ л заагаад эхлэв үү, яав?

Одоогийн байдлаар, Ираныг бүрэн саармагжуулж чадалгүй “дутуу алсан могой” болгочихоод, өөрөө тэр могойнхоо хоронд хордож эхэллээ. Америкийн завсрын сонгуулийн дүн үүнийг хангалттай харууллаа. Би бээр ингэж бодож байна. Та юу гэж бодож байна.

Тодын Отгонбаяр. (Лондон зураач) 2026.11.04

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн
“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​