fbpx “Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 4 секунд

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

-Туул голоо тууштай хамгаалсан "Хариад" Г.Уянгад баярлалаа, харин одоо Хотын экс дарга Х.Нямбаатар чухам юунаас зугтаад байгаа нь тодорхойгүй байна-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь 2025 оны 09 сарын 12-ны өдрийн А/1269 дугаартай захирамжийг дахин гаргаж 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээх маягтад гарын үсэг зурах эрхийг Т.Даваадалайд олгосон байдаг. Ингээд урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг “China Hyway Group Limited” компанийн дансанд шилжүүлсэн гэдэг. Уг асуудал улс төрийн талаасаа нэлээд урт замтай хэрүүлийн эхлэл болсон ч энэ нь гадны компанид юуны хамаа байх билээ. Харин Монголын талдаа татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн олж авах вэ, түгжрэлээс гарах замаа барих уу, болих уу гэдэг асуудал үлдсэн.

Тэрхүү 500 тэрбум төгрөг хаачсан бэ гэхээр Прокурорын зөвшөөрлөөр зарлагын гүйлгээний хязгаарлалт тогтоосон 335 тэрбум төгрөг Монгол Улсын хуулийн дагуу байгуулсан, “Хаоюань женерал констракшн” нэртэй охин компанийн нэр дээрх Тээвэр хөгжлийн банкны дансанд байгааг тогтоожээ. Үүнээс БНХАУ руу гадаад гүйлгээгээр шилжүүлсэн 136 тэрбум төгрөгийн баримт олдсон. Ерөөсөө л барилгын материал, машин, техник хэрэгсэл Хятадаас оруулж ирэхэд зарцуулагджээ. Үүнээс илүү дэлгэрэнгүй тоочих, шилжүүлгийн баримт үзүүлэх боломжгүй гэдэг. Мөн үлдэгдэл 44 тэрбум төгрөгийг түр кемп барих машин, техник хэрэгсэл худалдан авах, туслан гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлсэн гэрээний төлбөр зэрэгт зарцуулсан байна. Ингээд нийтдээ 500 тэрбум маань 515 тэрбум төгрөг болчихоод байгаа биз? Яагаад бас илүү гарчихав гэсэн чинь хүүгийн орлого юм байна. Харин хуурамч компанид мэхлүүлсэн эсэх дээр АТГ шалгалт хийгээд албан ёсны үйл ажиллагаа явуулдаг төдийгүй “аварга” компани юм байна гэдгийг тогтоосон байдаг юм.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэл өгөхдөө “АТГ руу албан тоот явуулж уг төслийг хэрхэх тухай асуусан. Одоо Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. Арбитрын шүүхэд шилжих ч аюулгүй болсон аж. Ингээд “Хариад” Г.Уянга бүсгүйн өрнүүлсэн хөдөлгөөн Туул голоо хамгаалж чадлаа, түүнд талархъя. Т.Даваадалай “даргынхаа даалгаврыг” биелүүлэхдээ хэрхэн хууль зөрчсөн, яагаад хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулсныг хууль, хяналтын байгууллага тогтоохоор ажиллаж байна. Х.Нямбаатар ямартай ч 500 тэрбум төгрөгийн шилжүүлгээс сохор зоос ч дутаагаагүй, банк болон гэрээт компаниудад очсон аж. Тэгэхээр “Туулын хурдны зам” нэртэй байсан энэ төслийн нэрийг Туул голоос холуур тойруулах юм чинь өөрчлөх нь зүйтэй ч байж мэднэ. Ямартай ч түгжрэлийг бууруулах замаа барихаар шийдсэн байна. Барихдаа нэгэнт гэрээ хийсэн “China Hyway Group Limited” компанийг зам барих талаар хангалттай туршлага, чадвартай, нөөцтэй компани гэж үзсэний үндсэн дээрс захиалагч, гүйцэтгэгч талууд өмнө нь байгуулсан гэрээний хүрээнд өөрчлөлт хийж, түгжрэлийг шийдэх үр ашигтай трастуудыг хийж баруун гарцыг 2027 онд хийх төлөвлөгөө гаргасан гэж Хотын дарга Б.Пүрэвдагва хэллээ.

“Шинэ маршрут нь Наадамчдын гүүрээс баруун тийш 22-ын товчоо хүртэлх 14.3 км, зургаан эгнээтэй хурдны зам барих төлөвлөгөөтэй. Бургас хядах гэх мэт байгаль орчинд халтай зүйлгүйгээр трассыг өөрчилж хийнэ. Ингэснээр Сонсголын гарцны асуудал шийдэгдэнэ Мөн баруун гарцан дээр Эмээлтээс Өлзийт хороолол хүртэлх 12 км замыг барина. Тэгэхээр заавал хотын төв рүү орохгүй урдуураа тойроод Төв аймгийн замаар зорчих боломжтой. Энэ бүтээн байгуулалтад дээрх 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Алдангитай холбоотой асуудлыг хэлэлцээрийн түвшинд царцаах, багасгах талаар ярилцаж байна” гэв.

Үүнтэй холбогдуулан бургас хядахгүй, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүйгээр түгжрэлийг бууруулахаар гэрээний хүрээнд ажиллахаар болоод буй “China Hyway Group Limited” компанийн талаар товч танилцуулъя.

“China Hyway Group Limited” гэж хэн бэ? Тэд албан ёсных уу?

Мэдээж эхлээд 500 тэрбум төгрөгийг маань авсан компанийг судалж үзлээ. Та бүхэн ч бас https://hyway-china.com/en хаягаар ороод үзээрэй.

IMG_0230IMG_0229IMG_0228

Жилийн дундаж үйлдвэрлэлийн хүчин чадал нь 2 тэрбум гаруй ам.доллар, 15 улс оронд төсөл хэрэгжүүлсэн, гадаадын улс орнуудад барилга, байгууламж барьсан 20 гаруй жилийн туршлагатай гэнэ. Жижиг компани гэж эднийхийг арай л хэлж болохгүй байх. Ямартай ч тус компанийн сайтад 2026 оны 9 сард гаргасан байдлаар олдсоныг орчуулан хүргэж байна.

2008 онд Хонконгт бүртгэгдсэн, инженерийн гэрээт ажил, худалдаа логистик, эрчим хүч, эрдэс баялаг, хөдөө аж ахуй гэсэн чиглэлүүдийг хамарсан олон улсын групп гэнэ. Африк, Европ, Ази тивийн нийт арав гаруй улсад салбартай. Өөрийн барьсан 1 сая гаруй м.кв логистикийн талбай, алт, зэс, төмөр зэрэг металлын уурхайн эрхтэй, Ангол улсад 10 мянга гаруй га талбайг эзэлсэн хөдөө аж ахуйн бүс эзэмшдэг юм байна. За энэ ч яахав, зам гүүрийн барилга байгууламжийн хувьд олон улсын инженерийн салбарт тэргүүлэх түвшний төлөвлөлт-зохион байгуулалт, барилга угсралт, төслийн менежментийн чадавхитай. Дотоод гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаатай. Өөрийн эзэмшлийн 2000 гаруй нэгж барилгын тоног төхөөрөмжтэй, жилийн дундаж үйлдвэрийн хүчин чадал нь 2 тэрбум ам.доллароос давдаг гэж мэдээлжээ. Тэгэхээр “жижиг” гэж арай болохгүй байна. Хаяг болон холбоо барих мэдээлэл, хувьцааны үзүүлэлт, компаний захирлууд, нарийн бичгийн нь нэр хаяг, хэн, хэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдгийг нь хүртэл нийтэлжээ. Мөн дээрх компанитай хамт түншлэлээр орсон “Tianjin Oubaiwei” гэдэг корпорацийнх нь үүх түүх, хууль ёсны төлөөлөгч, бүртгэлтэй хөрөнгийн хэмжээ, даатгалтай ажилтны тоо хэмжээ гээд бүх мэдээллийг нээлттэй зарлажээ.

IMG_0226

“Сураггүй” гэх гэхээр Тяньжины эдийн засгийн чөлөөт бүс гээд бүх хаягуудыг нь ил тавьчихсан байх юм. Ямартай ч ийм хоёр том компанид татвар төлөгчдийнхөө мөнгийг алдахгүй нь. Харин одоо Арбитрын шүүх гэлтгүй болж, 500 тэрбум төгрөгөө “цуглуулаад” Хотын даргын хэлсэнчлэн “ширхэг бургас ч хядахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй түгжрэлийг төөрүүлэх замаа түргэхэн барих л үлдлээ.

Нийтлэлч У Оргилмаа

“Дутуу алсан могой”...
“Дутуу алсан могой”...
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​