fbpx Цахим намагт шигдсэн монголчууд
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
16 минут 24 секунд

Цахим намагт шигдсэн монголчууд

Бүгдээрээ цахим хашаанаасаа гарцгаая. Энэ бол зөвхөн утсаа тавих тухай яриа биш, харин амьдралдаа эзэн болох, хариуцлагаа өөртөө авах тухай уриалга юм.

Бид хийсвэр ертөнцдөө л амьдраад, өөрсдийнхөө ярьдгаар “алаад” байна. Бодит ертөнц рүүгээ даруйхан бууж ирэхгүй бол болохоо болилоо. Хийж бүтээе, ажиллaя, хоол хийж заръя, хувцас хийдэг болъё, төмөр хийж суръя, төмөр хайлуулаад баавгай айлгах буу ч болтугай хийе. Хаа сайгүй арилжааны захуудтай болъё. Гэр хорооллууддаа жижиг жижиг захтай болгоё. Орон сууцны хорооллууддаа ч энд тэндгүй талхаа хийж заръя. Амьдардаг орчноо амьд болгоё. Ингэж өөрсөд дээрээ бууж ирэхгүй бол хийсвэр агаарт амьдардаг, хийсвэр бодол, хоосон таамаг сэжгээр бие биенээ алдаг, өглөө босоод л нэг “дайсан” олж цахим гудамжиндаа дүүжилж байгаад чулуугаар шиддэг, ажил хийдэггүй, цалин тэтгэвэр нэмэхийг л шаарддаг, халамж шидвэл дэвхцэж алга ташицгаадаг сөнөсөн орон болж гүйцлээ. Бодит амьдрал дээр хийсэн бүтээсэн юм байхгүй, хийж чаддаг байснаа ч чадахаа байж хаалгаа барьсан, утсаа маажиж улсаараа прокурор шүүх шиг яллагаагаар амьсгалдаг боллоо.

Нефть шатахуунаа дуртай нь авч ирээд зараг. Хэдэн монопол компанийнхаа гарыг харсан, өөрсдөө модон тэрэг ч хийж чаддаггүй цагаан гартай монголчууд болж дууслаа. Бидний хийдэг юм цахимаар бие биедээ худлаа, хиймэл тансаглалаа гайхуулах, тэрийг нь олж харсан хэд нь цахимаар тачаадан харааж суудаг л ажил эрхэлдэг болсон. Хэдий болтол ингэж ёс суртахуунаараа өмхөрч суух вэ.

Машинаа тавиад алхаж суръя, автобусаараа хэрүүл тэмцэлгүй явж суръя. Явдаггүй автобусыг явдаг болгоё. Хашгичиж харааж, зорчигчдыг чирэгдүүлсэн автобуснуудынхаа лицензийг хураагаад дараагийн хүмүүст боломж олгодог болъё. Сонин уншиж суръя, номоо ч худлаа хэлбэрдэхгүйгээр жинхэнээрээ уншицгаая. Орчин цагийн хотынхны аж амьдрал явдаг тэр хэвийн жишгээр амьдарч суръя. Цахим хашаанаасаа гарцгаая, монголчууд аа. Бид сөнөж дууслаа. Дарга нар камер дагуулж ажилладгаа больцгооё. Бодлого шийдвэрээ цахимаар явган нүцгэн шидэлж байдгаа больцгооё. Төр нь төрийн хэв шинжээрээ, түмэн нь түмний ёсоор аж төрцгөөе.

Үнэхээр бид дэлгэцийн цаадах "виртуал" ертөнцөд хэт автаж, бодит амьдралын бүтээмж, хөдөлмөрийн үнэ цэнийн тухай үндсэн ойлголтоосоо салж давхиад удлаа.Одоо энэ эргүүлгээсээ гарцгаах цаг болжээ. Өглөө бүр фэйсбүүк, твиттерээс нэг "дайсан" олж шүүмжлэх биш, өөрийн гараар, өөрийн оюунаар бид юу хийж чадах вэ гэдэг рүүгээ анхаарах цаг болж. Талх барих, гар урлалаа босгох гэх мэт жижиг ч хамаагүй бодит үйлдвэрлэл, үйлчилгээгээ өндийлгөх нь өөрөө улс орны эдийн засгийн хамгийн эрүүл суурь болдог. Жижиг юм ярилаа гэж зарим маань шүүмжилж суугааг мэдэж байна. Жижиггүй том гэж байдаггүй. Бид "хэрэглэгч, шүүмжлэгч" үндэстнээс "бүтээгч, хөдөлмөрлөгч" үндэстэн рүү шилжих шаардлагатай байна. Биднийг халамжийн сэтгэлгээнээс салгаж чөлөөт өрсөлдөөн рүү рүү оруулах талаар юу ч хийдэггүй энэ хорлонтой Төрийн гарыг харж, эцэст нь тэднээр тархидуулж суусаар хамгийн хөгжилгүй, хамгийн хоцрогдсон орон болчихлоо. Тэд биднийг Төрөөс бэлэн мөнгө, халамж хардаг сэтгэлгээтэй, амьдралын идэвхгүй, хараат байдалд нугаран дассан ард түмэн болгочихлоо.

Бүгдээрээ цахим хашаанаасаа гарцгаая. Энэ бол зөвхөн утсаа тавих тухай яриа биш, харин амьдралдаа эзэн болох, хариуцлагаа өөртөө авах тухай уриалга юм.

Хийсвэр шүүмжлэлээр улс орон хөгжихгүй, харин бодитоор хийсэн нэг ширхэг тоосго, барьсан нэг зүсэм талх л биднийг урагшлуулна.

Хэдхэн жилийн дотор бид сошил буллинг буюу цахим дарамтанд гүн шигдсэн улс болж хувирлаа. Энэ бол биднийг балчиг намаг дотроос маань татаж гаргах зүйл огт биш. Эсрэгээрээ бид энэ нүхнээс үр хүүхдээ, ирээдүйгээ хамгаалах цаг болчихоод байна.

Дэлхий дахинд энэ асуудал хүчтэй харанга дэлдэж байна. Жишээ нь, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнболон бусад судалгааны байгууллагуудаас цахим дарамт ба үүнээс үүдсэн амиа хорлолтын талаар тодорхой мэдээллүүд гаргаж тавьж байна. Тэнд өгүүлснээр сошил буллинг нь залуусын амиа хорлох бодлыг 14.5 хувиар, харин шууд амиа хорлох оролдлого хийх магадлалыг 8.7 хувиар шууд өсгөдөг гэнэ. АНУ-ын Хүүхдийн эмнэлгийн (CHOP) 10,000 гаруй өсвөр насны хүүхдийг хамруулсан судалгаагаар цахим дарамтын “бай” болсон хүүхдүүд энгийн хүүхдүүдээс дөрөв дахин их амиа хорлох бодол тээж, оролдлого хийдэг нь тогтоогджээ. АНУ-д хийгдсэн зарим тооцооллоор жилд дунджаар 4,500 орчим өсвөр насны хүүхэд цахим орчны дарамт, доромжлолоос үүдэлтэйгээр амь насаа алддаг гэсэн үзүүлэлтийг тэдгаргаж ирж тавьж байна. Харин Монгол Улсад сошил буллинг болон амиа хорлолтын шалтгаант хамаарлыг нарийвчлан гаргасан албан ёсны дагнасан статистик алга. Бидэн шиг хүүхдүүддээ хүртэл ингэж хойрго, хамжааргагүй ханддаг улс орон байна уу.

ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн дундаж амиа хорлолт 100 мянган хүн тутамд 9.2 байдаг бол монголд энэ үзүүлэлт 18.5 гэх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ. Баруун Номхон далайн бүсдээ БНСУ-ын дараа хоёрдугаар байранд явж байна гэсэн үг үү. Эргэлзээ төрөөд шалгаж үзэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2024 оны тавдугаар сард гаргасан "World Health Statistics 2024"тайланд энэ судалгаа нийтлэгджээ. Үнэхээр тархи хагармаар болж байгаа биз. Гэтэл бид улам л энэ цахим дарамтандаа дасаж, улам хөгжүүлж, ийм ажиллагааг эрхэлдэг бүлгүүд улам эрэмшин галзуурч, өдрөөс өдөрт биднийг далайлган сүрдүүлж, хатан хаад шиг аашлах боллоо. Манай улсад амиа хорлосон тохиолдлын 50.8хувийг 15-24 хүртэлх насны өсвөр үе, залуучууд эзэлж байна. Энэ бол жинхэнэ харанга шүү.

Цахимдаа бид ийм гүн цламдуулчихсан байна. Сүүлдээ бид улсаараа цахим залилангийн хохирогчид болж хувирсан. Улсын хэмжээнд 2025 онд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэний 16,906 нь залилах гэмт хэрэг байна.Нийт гэмт хэргийн 35.6 хувь буюу гурван гэмт хэрэг тутмын нэг нь залилан гэсэн үг. Цахим залилангийн улмаас иргэдэд нийт 694.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Зөвхөн энэ статистик л гэхэд дээрх үгийг минь батална. Дараагийн нэг үзүүлэлтийг иш татахад залилах гэмт хэргийн 82.7 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байна. Нийслэлээрээ залиланд живсэн гэсэн үг. 2021 онд Монгол Улсад 4,825 цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2025 онд 14,638 болж гурав дахин өссөн. 2026 оны эхний есөн сарын байдлаар 13,024 цахим гэмт хэрэг бүртгэгдээд байна. Цахим ингэж л биднийг идэж байна. 2026 онд цахим гэмт хэргийн хохирогч болсон 5,245 иргэн нийт 28 тэрбум төгрөгийн хохирол амссанаас цагдаа, банкны байгууллагууд 15.9 тэрбум төгрөгийг битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийг хохирогчдод буцаан олгосон байна. Энэ юу болж байна вэ, таминь ээ.

Сүүлдээ цахимаар танилцаж очоод амь насаа алдаж байна. Цахимаар дурлалцаж, цахимаар нэг нэгнээ олж, бараг цахимаар хуримлаж, цахимаар салж байна. Салсан хосууд урагдсан хөнжлийнхөө чинээгээр уудлалцан самралдаж, үр хүүхдүүддээ ч шууд утгаар дарамт үзүүлж, тэдний сэтгэл зүйг гэмтээх болов. Үндсэндээ монголын ахуйн гоо сайхан тэр чигээрээ талхлагдлаа. Хүмүүсийн чанар цахимын хар шидэнд хэмхэрч, буурь суурьтай, нуруутай, тохь тухтай монгол хүн цөөрсөн мэт үзэгдэх болов.

Төр засаг нь өөрсдөө цахимаар хөлөө хийдэг, цахимаар тархиа хийдэг, цахимаар ажлаа явуулдаг, цахимаар ард түмнээ угаадаг болсон. Төр цахимд дөрлүүлсэн энэ байдлаасаа эхлээд гармаар байна. Сошилд ямар нэг байдлаар танигдахын төлөө улайрсан балмад дайнд бүгд морддог болтол улс төр маань манлайлал үзүүллээ.

Сошил медиа нь улстөрчдийн хувьд сонгогчидтойгоо шууд харилцах том боломж боловч, анхаарал болгоомжгүй, донтсон төрлийн идэвхтэй хэрэглээ нь тэдний карьер, нэр хүндийг хормын дотор сүйрүүлэх аюултай зэвсэг болдог. Өөрийн цахим хуудастаа хяналтгүй хандсанаас болж "хальтирч", улс төрийн тавцнаас арчигдсан дэлхийнулстөрчдийн жишээнүүд олон.

Жишээ нь, Энтони Вейнер гэж АНУ-ын Конгрессын гишүүнийг зарим нь санаж байгаа байх. Юу болсон бэгэхээр тэр нөхөр твиттер буюу одоогийн X платформыг маш идэвхтэй ашигладаг улстөрчдийн нэг байв. Гэвч 2011 онд өөрийн хагас нүцгэн зургаа нэгэн эмэгтэй рүү хувийн зурвасаар илгээх гэж байгаад андууран нийтийн дагагчид руугаа нийтэлчихсэн. Араас нь аргалах гэж байгаад бүр баларсан. Албан ёсны аккаунтаа "хакердуулсан" гэж мэлзэж үзээд, удалгүй тэр нь ч илчлэгдэж арга буюу үнэнээ хүлээн огцорсон юм. Түүгээр ч зогсохгүй дараа нь насанд хүрээгүй охин руу зүй бус зурвас илгээсэн хэргээр шүүхээс ял сонсож, карьер нь бүр мөсөн дууссан. Ийм жишээ олон шүү. Их Британийн Эмили Торнберри гэж парламентын гишүүн байсан. 2014 оны сонгуулийн үеэр нөхөр Английн Рочестер хотоор явж байхдаа, хашаандаа улсынхаа далбааг наасан цагаан өнгийн микроавтобус тавьсан нэгэн иргэний байшингийн зургийг дараад"Рочестероос авсан зураг" гэх тайлбартай жиргэжээ. Энэ нь жирийн ажилчин иргэдийг басамжлан тохуурхсан, элит үзэл гаргасан мэт харагдсан тул олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөж, тэр даруйдаа сүүдрийн засгийн газрын сайдын суудлаасаа огцорход хүрч байв.

АНУ-ын Пенсильвани мужийн орон нутгийн улстөрч Дийн Браунинг гэгч хөгжилтэй нөхөр фэйк аккаунт ашиглах гэж байгаад бас андуурсан. Дональд Трампыг тууштай дэмжигч улстөрч байсан юм. Дийн Браунинг өөрийн үндсэн твиттер хаягнаас: "Би бол хар арьстай гей залуу. Барак Обамагийн үед миний амьдрал там байсан, харин Трамп гарч ирээд бүх зүйл маань сайхан боллоо" гэсэн жиргээ бичжээ. Хуурамч хаягнаасаа бичих гэж байгаад өөрийн албан ёсны хаягаа сольж чадалгүй шууд жиргэчихсэн нь ийнхүү илэрч, сошил ертөнцийн элэг шоо болж, улс төрийн нэр хүнд нь дууссан. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок гэж нөхөр бас яалаа. Ковидын цар тахлын үеэр ард түмэндээ хатуу хөл хорионы дэглэм сахихыг цахим сүлжээ, телевизээр өдөр бүр уриалж байсан энэ нөхрийн туслах эмэгтэйгээ үнсэж буй бичлэг нь задарч бөөн юм болсон. Өөрийнхөөтогтоосон зай барих журмыг өөрөө зөрчсөн нь туслахаа үнссэнээс нь илүү том эсэргүүцэл дагуулж, хүлцэл өчин огцорсон. Ийм паян дэлхийд олон.

Манай хэд ч сайхан холиодог. Нэг эмэгтэй гишүүн нууц хаягаараа байнга өөрийгөө “Үнэхээр төрмөл гоо үзэсгэлэн шүү” гэх мэтээр магтаж байгаа тухай өмнөх парламентын үед бараг ил яригддаг байлаа. Одоо бүр улаан цайм болсон харагддаг. Илчлэгдэх нь цаг хугацааны асуудал. Манай улстөрчид дотор өөрийн гэх цахим хашаа байгуулсан. Тэрэндээ 200-300 мянган гишүүнтэй группууд нэгтгэчихээд өрсөлдөгчдөө төдийгүй үзэл санаагаа ил тод илэрхийлдэг идэвхтэй иргэдийг ч буллидаж мохоох ажиллагаа явуулдаг хэд хэдэн “гар”-ууд бий.

Сошил медиаг олон түмний анхаарал татах гол хэрэгсэлгэж хэт итгэсэн байдал нь улстөрчдийн гаргадаг хамгийн том алдаа болдог. "Сошилд бичсэн бүхэн мөр үлдээдэг" бөгөөд ганц секунд хуруугаа буруу хөдөлгөхөд л олон жилийн карьер нь нуран унах эрсдэл байнга дагаж байдаг гэдгийг санаж яваасай. Манай зарим улстөрчид цахимд гүн донтсон нь илт анзаарагддаг. Яг дайснууд нь гарч ирээд амаараа хэлээгүй байхад өөрийгөө ямар нэгэн дайны “бай” болгон гүн итгэсэн байдал, хөндлөнгийн троллууд буюу тодорхой зорилтод хаягуудын хийж буй буллиг шууд нөгөөдүүлээ хийлээ гэж ямар ч эргэлзээгүйгээр итгэсэн галзуурал, дургүй буюу үзэн ядаж буй улстөрчидтэй нь уулзсан, ярилцсан болгоныг худалдагдсан, өөрөөсөө урвасан гэж хий юм хардагболтол өвчилсөн гэх мэт сошилд хөвсөн амьдралдаа эргэлтгүй живж, төөрөлдсөн дүр олон байна. Үнэнийг өөрөө тэмтрээд мэддэг төрөлх чадвар, эзэмшсэн боловсрол, цуглуулсан мэдлэг чадвараа цахимын тавьж өгсөн тоглоомын дүрмэнд идүүлсэн гэсэн үг. Энэ өвчин бүх монголчуудыг алж байгаа. Хүмүүс цаанаа ямар бодол тээж явааг, ямар нөхцөл байдалд байгааг, яагаад байр суурь илэрхийлснийг тунгаан бодох, шалгаж тогтоохын оронд шууд сошил донтолтдоо захируулан тэнэг мулгуу дүгнэлт гарган шууд дайсагналцдаг болтол төөрөлдсөн байх жишээтэй. Энэ бол зүрхээ, тархиа, дурсамжаа, туулснаа, туршлагаа бүгдийг нь цахим донтолтоороо үгүй хийсэн сүнсгүй нэгэн болсны илрэл юм.

Ийм хүмүүс Төрийн аппаратаас холдох хэрэгтэй. Эд монголчуудыг цахим хашаанд алалцуулан суулгах бодлого л явуулж байна. Бүгдээрээ цахим хашаанаас гарцгаая. Ажиллацгаая, юм хийдэг ард түмэн болцгооё.

Нийтлэлч Б Ганчимэг

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​