fbpx “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 45 секунд

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөний биелэлт, явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар батлагдсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны хоёрдугаар улирлын үнэлгээг удирдамжид заасны дагуу нээлттэй тендерт шалгарсан төрийн бус байгууллага хийж гүйцэтгэжээ. Зөрчлийн мэдээлэл оруулж буй хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийн хурд, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглал” төслийн дэмжлэгтэйгээр зөрчлийн мэдээлэл бүртгэх гар утасны программ хангамжийг боловсруулж, ажиглалтад оруулсан байна. “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хоёрдугаар улирлын төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байгаа аж.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдаан нь хотын ажлыг идэвхжүүлэх зорилготой уралдаан. Хүнийхээ аюулгүй байдлыг хангасан, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр бид зорьж ажиллаж байна. Бид нэг хотод амьдарч байгаа бол нэг стандартыг мөрдөх ёстой. Амжилттай оролцсон дүүрэг, хороодыг урамшуулж, хариуцлагагүй оролцсоныг нь олон нийтэд нээлттэй зарла. Ажлаа хийж чадахгүй байгаа дүүргийн удирдлагуудыг мөн зарлах хэрэгтэй” гэлээ.

Олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарт урамшуулал олгоно

Мөн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарын ажлын явцын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.

Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сануулга өгч, хариуцлага хүлээлгэх, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн 173  хороодын 1692 хэсгийн ахлагчаас 982 хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагийн эрх авч ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт  41506 зөрчил, Хан-Уул дүүрэг 39564 зөрчил, Баянгол дүүрэгт 34288 зөрчил, Чингэлтэй дүүрэгт 16521 зөрчил, Баянзүрх дүүрэгт 9099 зөрчил, Налайх дүүрэгт 5463 зөрчил тус тус илрүүлж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэн ажилласан байна.

“Олон нийтийн цагдаагийн эрх аваагүй хэсгийн ахлагч нарыг нэмж ажиллуулж, нэг хэсгийн ахлагчид ногдох зөрчил илрүүлэлтийн тоо, ажлын ачааллыг бууруулах, улиралд олгож буй урамшууллыг сар бүр олгох саналтай байна” гэдгээ Төрийн захиргааны удирдагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулгадаа онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн ахлагч нарын хэрэг зөрчил илрүүлсэн тоо, иргэдэд шаардлага тавьж хэв журам сахиулсан энэ дүнг хараад нэг талдаа баярлаж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн бүр хотоо хайрлах ёстой. Ард иргэд маань нийслэлийн зүгээс хийж байгаа ажилд санаачилга, идэвхтэй оролцож байгаад талархалтай байна. Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нарт урамшуулал олгох саналыг дэмжинэ” гэлээ.

Мөн “Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан асуудал гарсан. Сургууль, цэцэрлэг барих газар хомс байхад ийм замбараагүй асуудал үүсгэдэг байж таарахгүй. Хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүстэй холбогдох журмын дагуу хариуцлага тооцож ажиллана. Ийм байдалтай ажил хийхгүй” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхааруулж хэлсэн юм.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн ахлагч нарын 2020 оны хоёрдугаар улирлын урамшууллыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхээр болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо
Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​