fbpx Аюултай ачаа хүлээн авдаг Аршаант өртөөний хүчин чадлыг нэмэгдүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 16 секунд

Аюултай ачаа хүлээн авдаг Аршаант өртөөний хүчин чадлыг нэмэгдүүллээ

Саяхан Леваны нийслэл Бейрут хотын усан боомтын агуулахад хадгалж байсан химийн бодис дэлбэрч асар их хор хохирол учруулсан нь дэлхийн улс орнуудад том сануулга сургамж боллоо.

      Судалгаанаас үзвэл манай улсад 430 гаруй төрлийн химийн бодис импортолж, ашиглах тусгай зөвшөөрөлтэй 300 орчим, тэсэрч дэлбэрэх 13 нэр төрлийн бодис оруулж ирдэг 7 аж ахуйн нэгж байна. Тэд эдгээр аюултай ачаагаа төмөр замаар тээвэрлэн Толгойт, Хонхор өртөөдөд буулган хадгалж, сэлгүүлэн ачилт хийдэг. Уул уурхай болон бусад салбарт ашигладаг шатах, дэлбэрэх, уусгах бодисыг нийслэлийн хүн ам шигүү суурьшсан бүсэд хадгалах нь аюултайгаас гадна олон улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд харш зүйл. Иймд аюултай ачаа буюу нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий зэргийг нийслэл рүү оруулахгүйгээр хотын хоёр захад гаргахыг үе үеийн нийслэл хотын удирдлага, гааль, татвар, мэргэжлийн хяналтынхан дэмжиж ирсэн байдаг.

      2014 оны НИТХ-ын тогтоолоор Нийслэл хотын нутаг дэвсгэрт аюултай ачааг нэвтрүүлэх, тээвэрлэхийг 2020 оноос эхлэн хориглох тухай шийдвэр гарсан. Харин энэ төрлийн ачаа импортлогч, борлуулагч компаниудын зүгээс бэлтгэл ажлыг бүрэн хангаж амжаагүй тул тогтоол хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах тухай хүсэлт тавьсны дагуу 2025 оноос эхлэн хориглохоор хугацааг сунгасан. Өөрөөр хэлбэл алсдаа эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нийслэл хотын нутаг дэвсгэрээс гарч, импортоор оруулж ирсэн аюултай ачааг УБТЗ-ын Аршаант, Багахангай өртөөнд буулгаж, ачиж, хадгалж байхаар төлөвлөсөн байдаг.

       НИТХ-ын тогтоол болон  ачаа тээврийн өсөлттэй уялдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН Аршаант өртөөг өргөтгөж, ачаа хүлээн авах, боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлээд байна. 2015 онд өртөөний 3, 4-р замуудыг уртасгаж, 2019 оны 10-р сард Аршаант өртөөнд 2 зам нэмж барьжээ. Хүний гар ажиллагаа ихээр шаарддаг байсан өртөөний хуучин дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системийг орчин үеийн автомат системээр сольж, улсын баяр наадмын өмнөхөн ашиглалтанд оруулсан байна. Үүний үр дүнд Толгойт өртөөнд буудаг нефть, нефтийн бүтээгдэхүүний ачааллыг 15,4 хувиар бууруулж, Аршаант өртөө рүү шилжүүлсэн байна.  Нийслэл хотын баруун захад оршдог Толгойт өртөөнд УБТЗ-аар тээвэрлэж ирсэн нефть, нефтийн бүтээндэхүүний 90 хувийг буулгадаг юм. Толгойт өртөөний ачааллыг бууруулж Аршаант өртөө рүү шилжүүлэх ажил улам эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Аршаант өртөөний өнгөрсөн жилийн буулгалт 3 жилийн өмнөхөөсөө 2 дахин нэмэгджээ.

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​