Хакухо М.Даваажаргал албан ёсоор Япон Улсын иргэн болж, иргэний паспортоо гардан авсан байна. Тэрбээр өнгөрсөн жил буюу 2019 онд Хакухо Монгол улсын иргэний харьяаллаас гарч иргэншлээ солих хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн билээ.
Улмаар иргэншил солих болсон шалтгаанаа Япон улсад болох зуны олимпийн нээлтийн ёслолыг хийх зорилготой хэмээж байсан билээ.