Аргын тооллын наймдугаар сарын 25, Ангараг гариг, Билгийн тооллын 7, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.