ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон О нь 2020.08.20-ийн 05:40 цагт өөрийгөө боомилж, амиа хорлосон
хэрэг гарчээ. Тэрээр Эрүүгийн хуулийн 10.2.1, 10.1.2.1 гэсэн зүйл заалт буюу бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, зургадугаар сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдож байсан юм.
ШШГЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Х.Баясгалан "Шүүх хурал нь товлогдсон байсан. Хэрэг нь шүүх рүү шилжиж анхан шатных нь шүүх хурал зарлагдсан байсан. Одоогоор дээрх хэргээр дотоод хяналт шалгалтыг явуулж байна. Мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа" гэв.