fbpx Хувийн эмнэлгийн эмч ял сонслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 36 секунд

Хувийн эмнэлгийн эмч ял сонслоо

Улсын эмнэлэг дараалал ихтэй, хүнд сурталтай байдаг тул иргэд аль сайн гэсэн хувийн эмнэлэгт ханддаг. Гэтэл зарим эмнэлгийн эмч нар алдаа дутагдал гаргаж эхнээсээ шүүхээс ялж авч байна.  Үүний нэг жишээ бол Дархан-Уул аймаг дахь “Саран-Элит” эмнэлгийн эмч Л.Золбоот юм.

Тодруулбал Монгол Улсын иргэн, Дарви овогт Лхагважавын Золбоот  Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Саран-Элит” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй  нэгэн.

Тэрбээр “Саран-Элит” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч ажиллаж байхдаа өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн Б.Энхцэцэгийн баруун чихний орчмын шүлсний булчирхайг авах хагалгааны явцад нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг тайрч, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

Энэ талаар тэрбээр, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өвчтөнд 2016 оны 8 сард хагалгаа хийсэн. Чихний ойролцоох булчирхайн хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хагалгаа хийсэн юм. Тухайн хавдар том байрлалтай нилээн хэмжээг хамарсан байдалтай байсан учраас мэдрэлийн салааг гэмтээх хүндрэл гарах магадлал өндөр байсан. Би хагалгаа хийхдээ аль болох хүндрэл гаргахгүйн үүднээс судасыг гэмтээлгүй мэс засал хийсэн. Харин хагалгааны дараах хүндрэл гэж би ойлгож байна.” Хэмээн мэдүүлжээ.

Харин хэргийн талаар хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 8 сарын 4-ний өдөр хүний зөвлөснөөр Л.Золбоот эмч дээр очиж үзүүлсэн. Тэгтэл Л.Золбоот эмч хэлэхдээ “Улаанбаатар явж үзүүлвэл чи цаг хугацаа алдана, харин чи төлбөрөө хийгээд ороод ир, наадахыг чинь авчихаж болно” гэж хэлсэн. Би бодохдоо бас нээрээ ч бас Улаанбаатар хот руу яваад цаг хугацаа алдах юм байна гэж бодоод эмчийг авчихаж болно гэж хэлсний үндсэн дээр тэр хагалгааг хийлгэсэн. Хагалгаа хийлгэсний дараа миний өрөөсөн талын нүүр тэр чигээрээ унжсан байдалтай болсон. Гэхдээ түүнээс хойш жил болсон учраас арай гайгүй болсон байна. Яг тухайн үед би бүхэл хоол идэж чаддаггүй болчихсон байсан. Яг үнэндээ энэ эмч намайг хагалгаанд оруулсны дараа 10 хоног амралтаа авсан гээд хаяад явсан. Миний эмнэлгээс гарах хугацаа болчихоод байдаг, гэтэл тухайн үед нүүр царай хэцүү болчихсон учраас эмнэлгээс гарч чадахгүй тэр эмчийг ирэхээр нь лавлаж асууна гээд эмнэлэгээс гараагүй хүлээсэн. Хагалгаанд орохын өмнө надад “ийм эрсдэл байгаа шүү” гэж урьдчилан сануулж тайлбар хэлсэн зүйл байгаагүй. Өмнө ийм эрсдэл байгаа шүү гэж хэлсэн бол шууд шийдэж тэр хагалгаанд орохгүй байсан юм. Эмнэлгээс гарсныхаа дараа гэртээ иртэл тархи толгой маш ихээр өвдөөд Улаанбаатар хот руу явж толгой хүзүүний мэс заслын тасагт үзүүлсэн. Улаанбаатар хотод очоод үзүүлэх гээд маскаа авахад л чиний төв мэдрэлийн 7 дугаар судас тасарсан байна гээд шууд хэлж байсан. Эмч бас яаралтай хагалгаанд орохгүй бол нүүр чинь энэ чигтээ үлдэнэ шүү гээд Улаанбаатарт хагалгаанд орсон. Би анхнаасаа зөв эмчээ сонгож эмнэлэг дээр очсон бол хавдар биш шүлсний булчирхай цоччихсон байсан. Энэ эмч мэдлэг чадвар нь хүрээд мэдэж байсан бол анхнаасаа энэ эрсдлийг хэлэх байсан. Мөн төв мэдрэлийн 7 дугаар судсыг маань Улаанбаатарын эмнэлэг холбож мэс засал хийсэн” хэмээн мэдүүлжээ.

Хамгийн ноцтой нь хагалгаа хийсэн эмч алдаа гаргасан гэдгийг шинжээч эмч нао тогтоосон байдаг. Тухайлбал,

  • Л.Золбоот нь “Саран-Элит” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч ажиллаж байхдаа өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн Б.Энхцэцэгийн баруун чихний орчмын шүлсний булчирхайг авах хагалгааны явцад нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг тайрч, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “нүүрний мэдрэлийн салаа гэмтсэн нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Б.Энхцэцэгт баруун чихний ойролцоох шүлсний булчирхайн хортой хавдар гэж оношилсон нь буруу байна. Мэс засал хийх үедээ нүүрний мэдрэлийг гэмтээжээ.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт
  • Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дээрх мэс заслын үед нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг гэмтээлгүйгээр болгоомжтойгоор чөлөөлж хагалгааг хийх ёстой. Дээрх мэс заслын явцад эмч техникийн алдаа гаргасан байна. Мэс заслын хүндрэл гэдэг нь ямар нэгэн техникийн алдаагүйгээр хийгдсэн хагалгааны дараа үүсч болох хүндрэлийг хэлнэ. ...дээрх хагалгааны явцад булчин, зөөлөн эд, арьс гэмтэх боловч мэдрэлийн салааг гэмтээх ёсгүй. Энхцэцэгийн биед учирсан гэмтэл нь мэс заслын дараах хүндрэл биш мэс заслын явцад үүссэн гэмтэл байна. Мэс заслын явцад шүлсний булчирхайн хавдар томорсон байсан нь мэдрэл гэмтээх шалтгаан болохгүй.” гэх тайлбар баримт нь эмч шууд буруутай гэдгийг хангалттай  нотолж байгаа юм.

Л.Золбоот нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 16 500 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон 4 сарын хугацаагаар баривчлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуульд / шинэчилсэн найруулга/ баривчлах ялыг хуульчилаагүй тул Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золбоотыг 4 сар баривчлах ял эдлэхээс  чөлөөлөх нь зүйтэй гэж шүүхээс үзсэн байна.

 

Энэ бүхнээс дүгнэхэд хувийн эмнэлэгүүд мэс засал хийхдээ алдаа гаргадаг. Гэхдээ уг алдаа нь байнга биш, санаатай гаргасан алдаа биш байдаг. Гэхдээ нэгэнт хүний эрүүл мэнлийн асуудал яригдаж байгаа болохоор хохирогчид мөнгө өгөөд бушуухан салахыг хичээдэг. Яг ийм төрлийн нэг жишээ байж болзошгүй хэрэг 2015 онд Гранд мед эмнэлэгт гарсан. Хэргийг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд энэ тухай бичиж сэрэмжлүүлж байхад алдаагаа засах бус цагдаа шүүхийн байгууллагад хандана хэмээн “сүрийг” үзүүлж байгаа нь хэр зохистой үйлдвэл вэ?

 Уг нь эрүүл мэндийн салбарынхан алдаж болохгүй гэж насаараа шахам сурдаг улс... Тэдний энэ алдаа бусдад сургамж болох ёстой. Бусдын эрүүл мэнд хэн нэгний хайхрамжгүй алдаанаас болж хохирох ёсгүй болохыг эмч,эмнэлгийн ажилтнууд, хувийн эмнэлгийн дарга нар АНХААР!!!

Dorgio.mn 

Засгийн газрын 100 хоногтой холбогдуулан хэлсэн сайд нарын эшлэлийг хүргэж байна.
Засгийн газрын 100 хоногтой холбогдуулан хэлсэн сайд нарын эшлэлийг хүргэж байна.
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​