fbpx Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 31 секунд

Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд, холбогдох албаныхан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг аймагт байгуулах талаар санал солилцож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Түүнчлэн холбогдох албаныхан Мандал болон Түнхэл тосгонд хэрэгжиж буй Халдварт ба халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн цогц үзлэгийн нээлтийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзаж, аймгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулахад чиглэсэн хийгдэх ажлуудаа танилцуулан, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо. 

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт сайжруулах, шаардлагатай бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийдэг болгох, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, дэмжих тал дээр анхаарч ажиллахаар үндсэн чиглэлдээ оруулсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ удаад бид хамгийн их хүн амтай сумдад тооцогддог Мандал болон Түнхэл тосгонд ажиллаж байна. Бид эмнэлгийн хүчин чадлыг сайжруулахаас гадна иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн дэмжих төвийг бодит үр дүнгээ үзүүлэх хэмжээнд байгуулж, ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Мөн эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах нь удирдах ажилтны идэвх зүтгэлээс ихээхэн хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ.

Arslan.mn

Түнхэл тосгоны хувьд нийт 3000 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км зайтай оршдог. Энэ удаагийн Халдварт ба Халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 744 иргэн хамрагдлаа. Тус үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар нэг, элэгний хорт хавдар хоёр, сүрьеэгийн өвчлөл хоёр, тэмбүүгийн нэг тохиолдол илрүүлсэн бөгөөд уушгины өөрчлөлттэй 18 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулан, эмчлэхээр болжээ. Эрүүл мэндийн Сайд Түнхэл тосгон болон Мандал сумын эмнэлгүүдэд ажиллах үеэрээ эмнэлгүүдэд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, халдварт өвчний оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг гардуулж өгсөн юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Хамарын хийдэд Ханд дагинасын их тахилга Цэжү хурал хурна
Хамарын хийдэд Ханд дагинасын их тахилга Цэжү хурал хурна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​