fbpx Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

2020 сарын 07 дугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүн гэж болно. Монгол Улс энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан 13 сая гаруй тонныг экспортлоод байна. 

Хэрэглээний төлбөрөө банканд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй
Хэрэглээний төлбөрөө банканд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй
 
МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН  ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ
МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ