fbpx Б.Бат-Эрдэнэ: Германд төр, бизнес хоёр хатуу заагтай байх шалгарсан тогтолцоотой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 58 секунд

Б.Бат-Эрдэнэ: Германд төр, бизнес хоёр хатуу заагтай байх шалгарсан тогтолцоотой

Герман улсаас бидний үлгэр авууштай бас нэг сайхан зүйл бол төр бизнес хоёр хатуу заагтай байдаг шалгарсан тогголцоо юм. Ийм учраас манайх шиг ашиг сонирхлын зөрчилтэй, зарчимгүй хүмүүс Бундестагт сонгогдох боломж огт байдаггүй бөгөөд зөвхөн бэлтгэгдсэн, хариуцлагатай төрийн албан хаагч, мэргэжлийн хуульч, нийгмийн зүтгэлтнүүд сонгогддог байна

Фридрих Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч доктор Нийлс Хегевиш Монгол, Германы парламентын бүлгийн ахлагч Д.Тэрбишдагва болон тус бүлгийн хэд хэдэн гишуүнийг хүлээн авч улс төрийн намуудын төлөвшил, засаглалыг сайжруулах, улстөрчдийн хариуцлага, ёс зүй зэрэг сэдвээр өргөн хүрээнд санал солилцсон юм. Тэрбээр хэлэхдээ “Танайд улс төрийн намуудын үзэл баримтлал, үнэт зүйлсийн үнэлэмж, зарчим маш чухал байна. Сонгуульд намууд асар их амлалт өгдөг учраас танай намын гишүүд үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлсийн тухай ойлголтоосоо их холдсон байна” гэж яриагаа эхэлсэн юм. Тэрбээр цааш нь “Манай Фридрих Эбертийн сан танай намын боловсрн хүчнийг сургах, улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт тусалъя. Ялангуяа Зүүний чиглэлийн (Социал Демократ) намын үнэт зүйл, үзэл баримтлалыг гишүүд дэмжигчдэд ойлгуулах ном сурах бичиг, гарын авлага бэлтгэж, энгийн ойлгомжтой зурагт ном, кино хийж болно. Мөн сургагч багш нараа сайтар бэлдээд намын анхан шатны байгууллага, идэвхтэн сонгуультнуудтайгаа ажиллуулах гэх мэт олон хэлбэрийн үр дүнтэй ажлууд хийж болохоор байна. Танай улс төрийн намуудад тохиолдож байгаатай ижил сорилт бэрхшээл Германы улс төрийн намуудад тулгарч байна. 

Тухайлбал: Германы голлох хоёр нам Христосын Ардчилсан Холбоо нам (ХАХН), Германы Социал Демократ нам (ГСДН) их эвслийн Засгийн газрыг байгуулж ажилласан боловч хоёр намын нэр хүнд иргэд сонгогчдын дунд урьд өмнө байгаагүйгээр унасан. Энэ нь зарим талаараа намууд амлалтаасаа ухарсан, өгсөн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой юм. Ганц жишээ дурдахад, ХАХН- аас нэр дэвшигч А.Меркель 2005 оны сонгуулийн өмнө нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ыг нэг хувиар нэмнэ гэж зарласан. Манай ГСДН болохоор НӨАТ- ыг огт нэмж болохгүй гэж мэдэгдсэн. Харин сонгуулийн дараа Их эвслийн Засгийн газар хамтарч байгуулаад амлалтаасаа ухарч НӨАТ-ыг гурван хувиар нэмсэн. Үүнийг енөөдөр Германы иргэд сонгогчид мартаагүй байна. Тийм учраас энэ оны есдүгээр сард болсон Парламентын сонгуулиар Социал демократ нам түүхэнд байгаагүй маш муу дүнтэй оролцлоо. ГСДН-ын рейтинг 29-өөс 20 хувь болж буурав. А.Меркелийн ХАХН-ынх бас адил 41-ээс 32 болтлоо унав. Хоёр намын алдсан санал нийлээд 13-14хувь болж байна. Сонгуулийн үр дүн гармагц ГСДН энэ байдалд дүгнэлт хийгээд хариуцлагаа бүрэн хүлээж, хамтарсан Засгийн газарт орохгүй гэдгээ зарласан” гэсэн юм. Уг нь сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх дараах боломжит хоёр хувилбар байжээ. Энэ нь, нэгдүгээрт, Ангела Меркелиэр удирдуулсан  ХАХН, ГСДН хамтран их эвслийг цааш үргэлжлүүлэх, хоёрдугаарт, ХАХН ба Бундестагт санал авч орж ирж байгаагүй либерал үзэл баримтлалтай Германы чөлөөт ардчилсан нам (ГЧАН) болон байгаль орчны төлөө Ногоон Нам (НН)-ууд хамтран Засгийн газар байгуулах боломж байжээ. Харин энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуультай харьцуулахад ихээхэн чамлалттай дүн үзүүлсэн социал демократууд сонгуулийн үр дүн гарсан оройдоо засгийн эрхийг баригч эвслээс гарлаа гэдгээ зарласан байна. Ингээд ХАХН, ГЧАН, НН-ууд эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар дөрвөн долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст ГЧАН хэлэлцээрийг орхих болсноо зарласан аж. Нийлс Хегевиш доктор энэ тухайд “Германы түүхэнд 1949 оноос хойш улс төрийн яг ийм нөхцөл байдал тохиолдож байсангүй” гэж онцлон хэлсэн юм. Эндээс үзвэл, социал демократууд эвслийн Засгийн газарт орохгүй тохиолдолд ХАХН, ГЧАН, НН-ын эвслээс өөр Засгийн газар байгуулах хэмжээний олонх бүрдүүлэх боломж  Бундестагт байхгүй юм байна. Гэхдээ өнөөдрийнх шиг Засгийн газар байгуулж чадахгүй мухардалд орсон үед ч засаглалгүй орон болчихгүй байх баталгааг Германы Үндсэн хуулиар найдвартай хамгаалж өгсөн байдаг аж. Энэ нь дахин сонгууль явуулах, эсвэл үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг үргэлжлүүлэн дараагийн сонгууль хүртэл ажиллуулах явдал юм. Эхний буюу дахин санал явуулахыг Холбооны Ерөнхийлөгч дэмжихгүй байх магадлалтай гэнэ. Бас нэг онцлог гэж хэлж болох хувилбар нь цөөнхийн Засгийн газар байгуулах явдал юм. Ер нь Германы Үндсэн хуулиар шинээр Засгийн газар байгуулах нь Засгийн газрыг огцруулахаас хялбар гэнэ. Учир нь, Бундестаг цөөнхийн Засгийн газрыг унагахыг хүсвэл дараагийн шинэ Ерөнхий сайдыг нэр гаргаж тохирсон байх хуулийн заалттай юм байна. Энэ нь манайхан шиг “Хэнтэй ч хамаагүй нийлээд унагачихъя, дараа нь учир нь олдоно биз” гэдэг байдлаар биш, харин төрийн тогтвортой байдал, дархлаа, баталгаагаа хангах талаар нарийн зохицуулалттай байдгийн илрэл юм. Нийлс Хегевиш доктор цааш нь “Герман улсыг улс төрийн хямралт байдлаас гаргах том эрх ашиг социал демократууд бидэнд байгаа боловч эвслийн Засгийн газарт орохгүй гэсэн амлалт байгаа. Улс төрчид, улс төрийн нам амлалтаасаа ухарвал дахин сэргэхээргүйгээр нэр хүнд нь унадаг хатуу тогтсон жишиг Германд бий” гэж онцлон хэлсэн юм.Энэ нь парламентат ёс төлөвшсөн Герман улсын хувьд улс төрийн өндөр боловсролтой иргэд, сонгогчид нь улс төрийн намууд, улс төрчдөөс хариуцлагатай, өндөр ёс зүйтэй байхыг хатуу шаардахын хамт амлалтаасаа ухарвал, амлалтаа эс биелүүлбэл хариуцлага тооцсон шиг тооцож чаддагийг болон Үндсэн хуульд нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, ямар нэг байдлаар улс төрийн хямралт байдалд оруулахгүй байх зохицуулалтыг бүрэн тусгасан байдгийг харуулж байна. Герман улсаас бидний үлгэр авууштай бас нэг сайхан зүйл бол төр бизнес хоёр хатуу заагтай байдаг шалгарсан тогтолцоо юм. Ийм учраас манайх шиг ашиг сонирхлын зөрчилтэй, зарчимгүй хүмүүс  Бундестагт сонгогдох боломж огт байдаггүй бөгөөд зөвхөн бэлтгэгдсэн, хариуцлагатай төрийн албан хаагч, мэргэжлийн хуульч, нийгмийн зүтгэлтнүүд сонгогддог байна.Төрийн албан хаагч Бундестагт сонгогдож ажиллаад дараа нь төрийн албанд эргэж орох явдал нээлттэй байдаг давуу байна. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг насан туршид нь хангасан байдаг тул тэд ашиг сонирхол, авлигаас ангид байдаг ажээ. Энэ бүхний ачаар Бундестагт сонгогдсон гишүүдийн дунд төрийн албан хаагчдын эзлэх хувь өндөр байдаг юм байна. Энэ бүгдээс дүгнэн хэлбэл бид иргэд, сонгогчдоо биелэх, эс биелэх нь мэдэгдэхгүй сайхан амлалтаар өрсөлдөн хуурах замаар санал худалдан авдаг луйврын аргаасаа шийдвэртэйгээр салж, тэднийхээ улс төрийн боловсролыг ахиулахын төлөө улс төрийн намууд цаг алдалгүй хамтран ажиллах явдал нэн шаардлагатай байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн
Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​