Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 04. Баасан гараг. Билгий XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн сарын Билгийн тооллын 17. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан цагаан нохой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийл үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол га одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу з тохиромжгүй хэмээжээ.