fbpx С.Бямбацогт: Багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарах нь төрийн үүрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 9 секунд

С.Бямбацогт: Багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарах нь төрийн үүрэг

Ховд хотноо Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн улсын зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, багшийн үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцооны талаар хэлэлцлээ. Мөн сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн чанар, стандартын асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хүүхдийн хөгжил хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн болон адил тэгш боловсролын үйлчилгээ хэрэгтэй хүүхдийн төлөө чухам юу хийх ёстой талаар санал солилцжээ.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ "...Багш хүн, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар монгол хүний амьдралын чиг шугмыг заагч, Монгол улсын ирээдүйн хувь заяаг тодорхойлогч чухал ажил албатай хүмүүс. Тэр ч утгаараа ерөнхий боловсролын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх тодорхой гарц шийдлийг олж хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байна. Боловсролын салбарын хөгжлийг ярихгүйгээр, багш нарынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдэхгүйгээр хувь хүний хөгжил, цаашлаад улс орны хөгжлийн тухай ярих нь дэндүү өрөөсгөл..." гэсэн юм. Мөн Монгол улсыг байгалийн баялаг биш харин дэлхийд үнэлэгдэх мэдлэг боловсролтой хүн л хөгжүүлнэ гэдгийг тодотголоо.

Түүнчлэн багш нарыг бэлтгэх сургуулийн босго өндөр, бас элсэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэг илүү байх ёстойг чухалчиллаа. Зөвлөгөөнд оролцогчид багшийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварт нь таарсан хөдөлмөрийн үнэлэмжтэй байх нь өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцнэ гэдгийг хэлж байсан. Ингэж байж багш өөрийгөө хөгжүүлэх, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах урам зориг нэмэгдэнэ гэдгийг ч онцолж байлаа. Тэд бүсийн нэмэгдэл олгох, татвар зээлийн хөнгөлөлт үзүүлэх замаар төвлөрлийг сааруулж, алслагдсан бүсээ хөгжүүлэх, алслагдсан бүсийн багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр илүү анхаарал хандуулах ёстой гэсэн С.Бямбацогт гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Дашрамд дурдахад өнөөдөр төрөөс төсвийн нийт орлогынхоо 5-ны 1-ийг боловсролд зарцуулж байгаа юм. Гэхдээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт эргэж өгөөжөө өгдөг учраас энэ хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай зарцуулах тал дээр нэг талаас төр, нөгөө талаас сургууль боловсролын байгууллага, багш нар хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр тогтлоо. Энэхүү зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал бүрээр төрөөс холбогдох шийдвэрүүдийг гаргаж хамтран хэрэгжүүлэх юм.

Цензургүй сурвалжлага: "Сураггүй алга болсон Сэржмядаг охины хэргийн мөрөөр..."

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​