fbpx Нийслэлийн МАН-ын хороо нэр дэвшигчдээ тодрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн МАН-ын хороо нэр дэвшигчдээ тодрууллаа

 

 Нийслэлийн МАН-ын хорооны IV их хуралдаан болж, хуралдаанаар орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан байна. Энэ талаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүх даргаар удирдуулан орж их ялалтыг авсан намынхаа манлайллыг үргэлжлүүлэн ялалтаар түүчээлэхээр шилдэг 45 нэр дэвшигчээ бид тодрууллаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу 23.10 цагт Нийслэлийн МАН-ын хорооныхоо хурлыг дуусгасан. МАН багаараа дахин нэг том сонгуулийн өмнө ирлээ. Манай нам улстөрийн өндөр соёлтой байж хуулийн хүрээнд өрсөлдөх болно. Мөн бусад сонгуульд оролцож байгаа намууд, бие даагчиддаа ч уриалж байна" гэжээ. 

Энэ талаараа өнөөдөр 12.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийнэ. 

ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ