fbpx ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОНЫ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 52 секунд

ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОНЫ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт  /2020.09.04/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Өмнөговь аймагт хийгдэж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн явц байдал, нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг сонсож, заримыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний дүнд 2019 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулж чадсан тул энэ онд үр дүнг 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг халж, Тавантолгойн ордын нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлсэн нь шууд үр дүнг харууллаа. Иймд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цаашид аймаг орон нутгийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг арилгахад Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс компаниуд ихээхэн үүрэг гүйцэтгэн ажиллана. Агаарын бохирдлыг бууруулж хүн амын эрүүл, мэнд аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж байна. Цаашид ажлаа эрчимжүүлж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллараарай гэлээ.

Дараа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд баригдаж буй “Тээвэрчдийн хотхон”-ны барилгын гүйцэтгэлийг шалгав. Хотхон байгуулах төслийн хэрэгжүүлэгчээр “Шанх майнинг” ХХК ажиллаж байна. Тус цогцолбор нь нэг ээлжиндээ 500 жолооч хүлээн авч дулаан тохилог амрах байр, халуун ус, гоо сайхан, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг нийгмийн хэрэгцээний бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх аж. Цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ шинээр 1200 хүн ажлын байраар хангагдана.

Тээвэрчдийн хотхоны барилга угсралтыг хоёр үе шаттай явуулж буй бөгөөд эхний шатны гүйцэтгэл 80 хувь, хоёрдахь шатных 30 хувьтай үргэлжилж байна. Төслийг хэрэгжүүлж дуусгах санхүүжилтын асуудлаар гүйцэтгэгчдээс мэдээлэл сонсож, сангийн сайдыг анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Нүүрс тээврийн жолооч нар Монгол Улсын улсын төсвийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов. Ерөнхий сайд цааш ярихдаа, өнөөдрийг хүртэл нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал орхигдож ирсэн. Анх 2018 онд нүүрс тээврийнхэнтэй уулзсанаар тээвэрчдэд үйлчилгээ үзүүлэх, зам дагуух орчин нөхцлийг сайжруулах талаар шийдвэрүүдийг гаргаж эхэлснээс хойш зарим нь биелэлээ олж байгаад баяртай байна гээд цаашид тээвэрчдийн амрах цогцолбор, түр зогсоолуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Гишүүн асан Н.Номтойбаярыг шүүх давж заалдах шатны хурал мягмар гаригт болно
Гишүүн асан Н.Номтойбаярыг шүүх давж заалдах шатны хурал мягмар гаригт болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​