fbpx Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 43 секунд

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

 

Монгол түмний уламжлалт баяр цагаан cap 20-иодхон хоногийн дараа болно. Монголчууд энэ баярт бэлтгэхийн тулд байдгаа зориулдаг. Нэг ёсондоо халаасаа бүрэн хоосолдог. Учир нь, идээ ундаа элбэг байвал тэр жилдээ сайхан амьдарна гэж итгэдэг болохоор тэр. Сүүлийн 10-аад жилд бүр ч өргөн дэлгэр, нүсэр тэмдэглэдэг болсон. Энэхүү өгүүлбэр нийслэлчүүдэд илүү хамааралтай. Орон нутгийнхан, малчин ард түмэн бол байгаа бүхнээ дэлгэж, жилийн жилд уламжлалаа хадгалан өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн түүх бий. 

 

Харин хот хүрээнийхэн арай өөр. 2000-аас өмнөх онд цагаан сарын баярыг тэмдэглэхээс тэмдэглэдэггүй нь олон байв. Ёс төдий л байсан. Тэгвэл 2000 оноос хойш ёстой л байдаг бүхнээ барьдаг болжээ. Ялангуяа гайгүйнхэн бэлтэй нэг нь нөгөөгийнхөө дээр гарах гэж хамаг үнэтэй бүхнийг хамж авдаг. Энэ нь ганзаганы наймаачдад шар тос болж байна.

Томчуудын хөлд дунджаас доогуур орлоготой иргэд нь өртөхгүйн тулд мөнгө олж болох бүхий л аргыг хэрэглэдэг. Товчхондоо бол гэрийнхээ болон өөрсдийнхөө биед байдаг үнэт эдлэлээ ломбард гэгч байгууллагад “хураалгадаг”. Энэ бол бичигдээгүй хууль. Бүр үндсэн хуулиар заагаад өгчихсөн юм шиг ломбард руу үнэт эдлэлээ бариад гүйж байгаа юм. Арга ч үгүй биз. Өмнө нь бэлэг бэнчинд ихэнх мөнгөө зарцуулдаг байсан монголчууд сүүлийн үед хоол хүнс, дээл хувцсанд гол хөрөнгө өгөх болжээ.

Тэр утгаараа хэвлэл мэдээллийнхэн жил бүрийн cap шинийн өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өртгийн талаар багц сурвалжилга хийдэг болсон байна. Үүний дагуу бид ч нийслэлчүүдийн хамгийн их цуглардаг “Хүчит шонхор”, “Баянзүрх” зах болон ганц нэг үзэсгэлэн худалдаан дээр очиж сурвалжилга бэлтгэлээ. Сурвалж-лагынхаа эхэнд ганцхан зүйлийг товч өгүүлье. Барааны үнэ бүхэлдээ өссөн байна.

Ингэхдээ долоо хоногийн давтамжтайгаар өсөж байгаа бололтой. Ялангуяа цагаан сарын гол идээ болох мах, сүү, цагаан идээ. Энэ бүхнийг наймаачид, ченжүүд шууд шатахууны үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм. Нийслэл хотод өргөн хэрэглээний А80 1,480-1,550, Аи92 шатахуун 1,630-1,650 төгрөгийн үнэтэй байгаа ч хомсдолтой. Харин орон нутагт литр тутамдаа 80-150 төгрөгөөс өсжээ. Энэ нь малчдын нийлүүлдэг мах, сүү, цагаан идээний үнэ өсөхөд шууд нөлөөлж байгаа гэнэ.

60 САЯ ГАРУЙ МАЛТАЙ МОНГОЛЧУУД МАХНЫ ҮНЭЭ "ХАЗААРЛАЖ” ЧАДАХГҮЙ Л БАЙНА

Махны үнэ жил бүрийн цагаан сарын өмнө, бас хавар нэмэгддэг. Г эхдээ cap шинийн өмнөх өсөлт нь хэрэглэгчдийн эрэлттэй шууд холбоотой. Монгол түмний уламжлалт баярын гол хүнс нь мах. Тэр утгаараа махны үнэ жил бүрийд өдийд тогтмол өсөлттэй байдаг. Энэ жил ч гэсэн яг адилхан. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний захуудаас хамгийн хямд нь “Хүчит шонхор" болон “Баянзүрх”, “Хархорин”худалдааны төв юм. Тэгвэл дээрх гурван захаас “Хүчит шонхор”, “Баянзүрх” захаар орж ханш судаллаа.

Долоохон хоногийн өмнө дээрх гурван захад хонины цул мах 4,800-4,900, үхрийн цул мах 6,500-7,500 төгрөгийн үнэтэй байв. Харин дээрх үнэ долоо хоногийн дараа гэхэд даруй 1,000-1,500 төгрөгөөр нэмэгджээ. Ямааны махны эрэлт ихэсдэг энэ үед бас л нэмэгдсэн байна. 4,200 төгрөгийн ханштай байсан мах 5,500 болтлоо өсөв. Бөөний үнэ ч мөн адил нэмэгдсэн үзүүлэлттэй гарав. Тодруулбал, хонины мах 4,600-4,900 төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн хувьд мах ховордсон тохиолдол байхгүй.

Харин ч өмнөх жилүүдийнхээс элбэг байсан ч үнэ ийн өссөнд шатахууны хомсдол нөлөөлөв. 20 гаруй хоногийн хугацаанд нийслэлд шатахуун хомсдож, орон нутгийнхан үнээ нэмсэн. Шатахуун одоо хомсдолтой хэвээр. Дээрх хүчин зүйлийг махны ченжүүд далимдуулан хэлэх тайлбараа ч нэгтгэж амжжээ. Махны үнэ өссөн шалтгааныг асуусан хүн бүрт “Шатахуун өссөн. Бид зардлаа л арай ядан шингээж байна” гэсэн тайлбар өгөөд зогсож байна.

Үүнээс гадна cap шинийн баярын гол хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний үнэ өссөн үзүүлэлттэй гарав. Өнгөрсөн жил өвчүү том, жижгээсээ хамааран 120-350 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өчигдрийн байдлаар 150-400 мянган төгрөгт хүрчээ. Хамгийн жижиг ууцыг 150 мянгаас яриад өгнө гэх аж. Харсан хүн бүрт гологдохооргүй ууц авахын тулд та халаасандаа хамгийн багадаа 180-200 мянган төгрөгтэй байх хэрэгтэй. Тэгвэл үхрийн өвчүү нэг кг-ыг нь 6,800-7,000 төгрөгөөр үнэлжээ. 10 кг-тай өвчүү 68,000-70,000 төгрөг болно гэсэн үг.

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ ӨСӨВ

Cap шинийн тавгийн идээний гол чимэг нь цагаан идээ. Чихэртэй ааруул, аарц, шар тос тэргүүтэн. Дан цагаан идээгээр тавгаа засдаг айл ч бий. Тэр утгаараа нийслэл хоттой хар замаар холбогдсон тэр дундаа Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгорын малчид нийслэлчүүдэд цагаан идээгээ дэлгэдэг. Энэ жилийн хувьд Архангай аймгийнхан гурван ч үзэсгэлэн зохион байгуулаад амжив.

Хүнсний захууд дээр зарж байгаа цагаан идээний угшил ч Архангайгаас гаралтай байх аж. Үнэн, худлыг ялгаж мэдэхгүй ч “Хүчит шонхор”, “Баянзүрх” захын цагаан идээний тасгийн худалдагчдын олонх нь бүтээгдэхүүнээ Архангайнх гэж тодотгов. Гэхдээ Тусгаар тогтнолын талбайд Архангайн малчид нь өөрсдөө бүтээгдэхүүнээ борлуулж байгаа учраас хүн хөдөлгөөн нэлээд их байх аж. Чихэртэй ааруул л гэхэд 10 төрөл байв.

Үнийн хувьд хэлбэр хэмжээнээсээ шалтгаалаад 12-15 мянган төгрөг. Сүүн ааруул 20,000, шар тос нэг кг нь 14,000, цагаан тос 10,000, ээзгийтэй тос 7,000, бор ааруул 10,000 төгрөг гэх мэт үнэтэй. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 2,000-аас дээш төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Нэмэгдсэн гол шалтгаан нь тээвэрлэлтийн зардлаа шингээсэн гэх. Өнөөх л шатахууны үнэ нэмэгдсэн учраас үнийн хувьд бага зэрэг өссөн тал бий гэдгийг малчид хүлээн зөвшөөрөв.

ХҮНСНИЙ НОГОО 200-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Монголчуудын хамгийн өргөн тэмдэглэдэг баяр ойртож байгаа учраас хүнсний бүхий л барааны үнэ өсжээ. Хүнсний ногоо л гэхэд төрөл тус бүрээрээ 200-300 төгрөгөөр өссөн байгаа юм. Долоо хоногийн дотор шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт монгол төмс 800-900 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдрийн байдлаар 1,200 болжээ. Бусад ногоо ч мөн адил. Үнэ өслөө гээд худалдан авахгүй явах хэцүү. Ажил, амралтын өдөр ялгалгүй иргэд хүнсний захаар баярын хүнс, зоогоо цуглуулж байна.

Гэхдээ энэ өдрүүдэд мах, ууц, өвчүү, цагаан идээний лангуу л хамгийн их хүнтэй байлаа. Бусад хүнс болон хүнсний ногоог баяраа дөхүүлж байж авахгүй бол муудах, чанар алдагдах аюултай тул лангуунууд нь харьцангуй сийрэг. Иргэдийг цуглуулж буй өөр нэг газар нь энд, тэнд зохион байгуулагдаж буй cap шинийн үзэсгэлэн худалдаа. Харамсалтай нь, үнийн хувьд тийм ч таатай биш. Хэвийн боов тэргүүтний үнэ хэвээрээ ч үндэсний үйлдвэрлэл гэх бэлэг сэлт харьцангуй үнэтэй байх аж.

ДҮГНЭЛТ

Cap шинийн өмнө шатахуун импортлогчид төр засгийн удирдлагуудыг бойкотлосон. Тэд чаддаг зүйлээ хийв. Үр дүнд нь Засгийн газраас АИ92, А80 шатахууны татварыг тэглэснээ зарлалаа. Гэсэн ч өнөөдөр шатахууны хомсдол хэвээр. Нөгөө л “М-Ойл”, “Синчи Ойл”, “Шунхлай" шатахуунаа олгож байна. Бусад нь жигд биш. Тийм учраас энэхүү хомсдол иргэдийн нуруун дээр маш том дарамт бий болгов.

Шатахууны үнэ өссөн л бол өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгддэг. Харин шатахуун буурахад дагаж буудаггүй тогтолцоо манайд бий. Иргэдийн хэлж буйгаар маргааш гэж цаг алдалгүй баярын гол идээ, шүүсээ базаасан хүн л хожих гэнэ. Цаашид баяр дөхөх тусам үнэ нэмэгдсээр л байх аж. Халаасандаа хэдэн төгрөгтэй болсон л бол маргааш гэж хойшлуулалгүй баярын идээ, шүүсээ бэлдэж базаахыг зөвлөе.

Долоо хоногийн дотор 1,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн махны үнэ долоо хоногийн дараа дахиад хэдэн төгрөгөөр өссөн байхыг бид таашгүй. Нийслэлчүүд баярын өмнө шатахуунд дарлуулж, халаасаа сэгсрээд ч болтугай элбэг дэлбэг баярлахыг хүсэж байна. Үүнд хожиж байгаа нь хэдэн ченжүүд, бас ломбард.

Ломбардын сейф алт, мөнгөн эдлэлээр дүүрэх цаг иржээ. Өнгөрсөн жил дундаж төвшний орлоготой айл цагаан сарын баярт зориулан 750 орчим мянган төгрөг зарцуулсан тухай сурвалжилгыг бид хүргэж байсан. Тэгвэл энэ жил тоон дүн нэлээд өсөх нь.

Б.МӨНХЗУЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Н.ЦЭРЭНБАТ: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОЛГОДОГ БОЛНО
Н.ЦЭРЭНБАТ: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОЛГОДОГ БОЛНО
 
Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн
Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн

Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн

“Монголдоо сайхан амьдрахын тулд өөр орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй”

“Монголдоо сайхан амьдрахын тулд өөр орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй”

Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд Монголд хэрэгтэй!

Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд Монголд хэрэгтэй!

“Хүүхдэд худал байдаггүй”

“Хүүхдэд худал байдаггүй”

Н.Энхбаярын Бакугийн Форумын “Дэлхийн шинэ Ёс журам ба Дунд улс орнууд” сэдэвт хуралдаанд оролцож хэлсэн үг

Н.Энхбаярын Бакугийн Форумын “Дэлхийн шинэ Ёс журам ба Дунд улс орнууд” сэдэвт хуралдаанд оролцож хэлсэн үг

Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө

Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө

С.Баяр: Улс төрд орох амар, гарах хэцүү

С.Баяр: Улс төрд орох амар, гарах хэцүү

Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд “муу дүн“ тавилаа

Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд “муу дүн“ тавилаа

Путин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав

Путин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Өөрийг нь “я-хан гэлээ” хэмээн хүн зодсон “Сэксцагаанбогд” буюу Б.Гантулга 20 саяын төлбөр төлж нэг саяар торгуулжээ

Өөрийг нь “я-хан гэлээ” хэмээн хүн зодсон “Сэксцагаанбогд” буюу Б.Гантулга 20 саяын төлбөр төлж нэг саяар торгуулжээ

Найр наадамд дуртай Б.Ариун-Эрдэнэ Алтаргана наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

Найр наадамд дуртай Б.Ариун-Эрдэнэ Алтаргана наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

Монголыг Москвагаас удирдах уу?

Монголыг Москвагаас удирдах уу?

Төрөөс төрсөн тэрбумтнууд бол илчлэгдээгүй л болохоос биш гэмт хэрэгтнүүд

Төрөөс төрсөн тэрбумтнууд бол илчлэгдээгүй л болохоос биш гэмт хэрэгтнүүд

“Орон сууц хөлслүүлнэ“ гэх зар тавьж, 58 удаагийн үйлдлээр нийт 21,430,000 төгрөг залилсан гэмт хэрэг

“Орон сууц хөлслүүлнэ“ гэх зар тавьж, 58 удаагийн үйлдлээр нийт 21,430,000 төгрөг залилсан гэмт хэрэг

SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ

SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ

“М-Си-Эс“ группийн З.Төрмандахтай хамт анх саатуулагдсан Н.Ганболд, С.Жамъянтөгс нарыг суллаж, хилээр гарахыг нь хоригложээ

“М-Си-Эс“ группийн З.Төрмандахтай хамт анх саатуулагдсан Н.Ганболд, С.Жамъянтөгс нарыг суллаж, хилээр гарахыг нь хоригложээ

“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай: Миний амьдралд завтай цаг хугацаа гэж байгаагүй

“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай: Миний амьдралд завтай цаг хугацаа гэж байгаагүй

Ч.Анар: Би УИХ-д сонгогдсон гэхээсээ илүүтэй томилогдсон гишүүн

Ч.Анар: Би УИХ-д сонгогдсон гэхээсээ илүүтэй томилогдсон гишүүн

Н.Учрал: Цахим бооцоот тоглоомын хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүйн шаардлагатай бүх арга хэмжээг авна

Н.Учрал: Цахим бооцоот тоглоомын хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүйн шаардлагатай бүх арга хэмжээг авна

“Эрдэнэ зуу” хийд цахим хөгжлийг нэвтрүүллээ

“Эрдэнэ зуу” хийд цахим хөгжлийг нэвтрүүллээ

Нажибын Сү.Батболдод шилжүүлсэн мөнгөний талаарх албан бичгийг Б.Батцэцэг хав даржээ

Нажибын Сү.Батболдод шилжүүлсэн мөнгөний талаарх албан бичгийг Б.Батцэцэг хав даржээ

214 тэрбумын өртэй суралцагчид “ичиг, ичиг”!

214 тэрбумын өртэй суралцагчид “ичиг, ичиг”!

Судлаач Ганаа: Манай шашны шинэ зөрчил ба Монгол

Судлаач Ганаа: Манай шашны шинэ зөрчил ба Монгол

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?

Европт байсан хамгийн эртний хүний ​​ясны хэлтэрхий олджээ

Европт байсан хамгийн эртний хүний ​​ясны хэлтэрхий олджээ

НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзлаа

Улсын начин Э.Батмагнайгийн тухай баримтууд

Улсын начин Э.Батмагнайгийн тухай баримтууд

Орон нутагт дахин зам тээврийн осол гарч дөрвөн хүний амь нас эрсэджээ

Орон нутагт дахин зам тээврийн осол гарч дөрвөн хүний амь нас эрсэджээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​