fbpx Шороотой бөх туг тойртлоо Монгол төрийн босго намсаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 37 секунд

Шороотой бөх туг тойртлоо Монгол төрийн босго намсаагүй

“Бид энэ удаад нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэл, ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг эш үндэс болголоо. Мөн нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүллээ. Энэ удаагийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг бид нийслэлд Ардын нам болоод Ардын хувьсгалын дараагийн 100 жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж ойлгож, том зургаар бас итгэл хариуцлагын том шанагаар хэмжиж харах учиртай”. Энэ бол нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу IV хуралдаанаараа нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдээ хэрхэн тодруулсныг танилцуулах үеэр хэлсэн үг. Түүний тодотгосноор нийслэлийн МАН-ын хорооны хурлаас тодруулсан 45 хүний 33 нь шинээр буюу анх удаагаа нэр дэвшигчид. Үлдсэн 12 нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Өөрөөр хэлбэл, 2016 оны, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 35 төлөөлөгчөөс 12 нь дахин өрсөлдөх эрхийг авчээ. Эрх зүйч, улс төр судлаач, багш, инженер, эдийн засагч, эмч зэрэг салбар бүрийн төлөөллийг багтааж, тэгэхдээ шинэ үеийнхнээр “цус сэлбэж” багаа бүрдүүлсэн нийслэлийн МАН-ын хороо нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд залуучууддаа итгэл үзүүлэхээр болсон нь энэ.

 

 

Хүн амын дийлэнх олонх нь, тэр дундаа залуучууд давамгайлсан нийслэлийн хөгжлийн бодлогыг ирэх дөрвөн жилд зангидаж, залуурдах боломжийг шинэ үеийн төлөөлөлд атгуулахаар зорьсон нь зөв шийдвэр байж болох. Улс орны хөгжлийг залуучууд тодорхойлж, авч явах нь үнэн л юм бол нийслэлийн МАН-ын хорооны нэр дэвшүүлэлт цаг үеийнхээ шаардлагад нийцсэн хамгийн бодит алхам мөн.

 

 

Гэвч улс төрийн бусад нам, эвслийн хувьд нийслэлийг, нийслэлийн ИТХ-ыг арай өөрөөр харж байгаа бололтой. Намын дотоод зөрчил, улс төрийн эрх ашиг нь тогоондоо багтахаа больж, эцэстээ улс орны хямрал болтлоо ужгирсан Ардчилсан нам гэхэд орон нутгийн сонгуульд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭН-тай хамтран оролцохоор болсноо зарлав.

 

 

“МАХН-ын даргатай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа” хэмээн Ерөнхий сайд, намын даргаа чичилж, бүр Засгийн газартай нь огцруулж явсан АН-ынхан Н.Энхбаяртай нэгдэж, сонгуульд оролцохоор болсон нь тэднийг морь унасан толгойгүй хүн шиг харагдуулж байна. УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тоймтой улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй, түр орлон гүйцэтгэгчтэйгээр намаа чиглүүлж яваа нь үүний бодит жишээ.

 

 

Үүгээр зогсохгүй намынхаа улс төрийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэн Ж.Батзандан, Л.Болд нарыг АН-аас хөөж, тэд өрх тусгаарлан ШИНЭН-ыг шинээр байгуулсан нь ердөө жил хүрэхгүй хугацааны өмнөх үйл явдал. Гэвч эргээд Ж.Батзандан, Л.Болд нарыг бүр Н.Энхбаярын хамт намынхаа тулах багана, түших цэг болгохоор болсон нь АН-ыг улам жижиг харагдуулахаас гадна улстөрчид загасны ой санамжтай гэдгийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр батлан харуулав. Цаашлаад төрийн эрхийг авах том амбийцтайгаар УИХ-ын сонгуульд оролцсон ч нэг биш нийтээрээ өвдөг шороодож, амаараа шороо үмхсэн тэдний эрх ашгийн хамаарал, эцсийн найдлага нь нийлж, нэгдээд ч болтугай нийслэл, орон нутагт засаглах өнөөх л улиг болсон улстөрчдийн “мөрөөдөл”-ийн жагсаалтаар үргэлжлэх бололтой. Ийнхүү УИХ-ын сонгуульд ялагдсан шороотой бөхчүүдийн нийслэлийг онилсон эрх ашиг дан ганц АН, МАХН, ШИНЭН-аар хязгаарлагдсангүй. Тэдний буухиаг ХҮН-ынхан үргэлжлүүлэв. Тодруулбал, хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулсан тус намын жагсаалтын дийлэнх хувийг Б.Найдалаа даргаас нь эхлээд УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасан эрхмүүд бүрдүүлжээ. Ингэхдээ бүгдээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, унасан тойрогтоо дахин өрсөлдөхөөр болсон байна.

 

 

Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохоор нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн ч сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй дүнгээ тавиулсан тэд буурь сэлгэж нийслэлд хүч үзэхээр болсон нь энэ. Дараагийн хотын даргаар хэнийг ажиллуулахаа зарласан нь ч саяхан. Гэхдээ нийслэлчүүд, тэднийг төлөөлж, бүрдүүлдэг ИТХ гэдэг бол УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн улстөрчид, намынхны буурь сэлгэдэг, буугаад морддог газар биш.

 

 

Сонгуульд унасан улстөрчдийн даагаа нэхэж, шархаа нөхөх гүүр бүр ч биш. Өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, тэндээсээ бодлого, шийдвэр гаргадаг субьект. Хүссэн болгон нь сэтгэлийн хөөрлөөр нэрээ дэвшүүлээд ороод суучихдаггүй гэсэн үг. Тэндээс гарч байгаа шийдвэр, захирамж, тогтоол болгоны ард нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг хөндөгдөж байдаг. Сонгогчид ч энэхүү зарчим, шалтгааны хүрээнд сонголтоо хийж ирсэн. Гэтэл Монгол төрийн хаалгаар гарч явсан эрхмүүд тооноор орж ирэх гэж улайрдгийн тод жишээг АН, МАХН, ШИНЭН-ын нэгдэл харуулж эхэллээ. Араас нь ХҮН-ынхан үргэлжлүүлэх болсныг нэр дэвшигчдийнх нь нэрийн жагсаалтаас харж болохоор байна. Гэхдээ сонгуульд унасан болгоныг урьж залаад, багтааж шингээх хүртлээ Монголын төр уруудчихаагүй байна. Өөрийн гэсэн шалгуур, босготой. Тэрхүү босго нь шороотой бөх туг тойртлоо намсаагүй байгаа гэдгийг иргэд, олон нийт, сонгогчид эрхбиш гадарлаж л байгаа.

 

 

Г.Сүлд

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэлэнгэд хордсон сурагчдын нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Сэлэнгэд хордсон сурагчдын нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​