fbpx Ж.Мягмар: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудыг шалгаж дууссаны дараа хоёр настнуудыг хүлээж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 5 секунд

Ж.Мягмар: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудыг шалгаж дууссаны дараа хоёр настнуудыг хүлээж авна

 Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхээр болсон ч хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан. Үүний дараа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж батлуулсан юм. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ хэзээнээс эхлэх, хоёр тэрбум төгрөгийн зарцуулалт болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээ хэзээнээс албан ёсоор эхлэх вэ?

-БШУ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг ажиллаж байна. Төрийн байгууллагаас гадна хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоотой хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. Коронавирусийн халдвараас улбаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа учраас хүүхэд харах үйлчилгээнд зөвхөн хоёр настай хүүхдүүдийг хамруулах болсон. Тиймээс энэ ажилд маш хариуцлагатай хандах ёстой. Бид эрүүл мэндийн аюулгүй байдлыг  хангахын тулд есдүгээр сарын дундаас хүүхэд харах үйлчилгээний ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор өдөр товлож хэлэх боломжгүй байгаа. Учир нь хүүхэд харах үйлчилгээ явуулах газруудыг шалгах, шаардлага хүргүүлж хүүхэд хүлээж авах боломжтой болсны дараа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээг шуурхай эхлүүлж, хүүхдүүдийг олноор хамруулахаас илүү  тэдний байх орчин, аюулгүй байдлыг анхаарах нь хамгийн чухал юм. 

-Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг албан ёсны хэчнээн байгууллага байдаг вэ?

-Өнгөрсөн жил 159 байгууллага үйл ажиллагаа явуулсан. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлөөс болж хүүхэд харах шинэ байгууллагуудад зөвшөөрөл олгоогүй. Мөн шинээр хүүхэд харагч бэлтгээгүй. Тиймээс өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан, зөвшөөрөлтэй газруудын нөөц, бололцоонд суурилан хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулна.

-Энэ жил хэчнээн хүүхдийг хамруулах боломжтой вэ?

-Нэгдүгээр сарын 27-ноос хойш хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ажиллаагүй. Тиймээс бид хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудыг шалгана. Байр байдалтай нь танилцана. Ингээд шаардлага хангасан газруудад хүүхдүүдийг хамруулах бодлого баримтална. Мэдээж шалгалтыг мэргэжлийн хүмүүс хийнэ. Улмаар шаардлага хангасан хэчнээн газар байгаагаас шалтгаалж хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой эсэх дүнг гаргана. 

-Энэ жил хоёр тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. 2016 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү үйлчилгээнд ер нь төсвөөс хэчнээн төгрөг баталдаг байсан юм бэ? 

-Жил бүр харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо өсч, хувийн цэцэрлэгүүдийн тоо буурсан. Үүнтэй адил хүүхэд харах үйлчилгээний тоо ч харилцан адилгүй өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хэвийн хамрагддаг байсан болохоор хүүхэд харах үйлчилгээний хэрэгцээ бага байлаа. Мөн хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт явсны дараа өвчлөх тохиолдол их байдаг учраас тэднийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс хоёр настай хүүхдүүдийн эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах хэрэгцээ үүсээд байна. 

-Батлуулсан хоёр тэрбум төгрөгийн зарцуулалт хэрхэн хийгдэж байна вэ?

-Хоёр тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг хуулинд тусгасан байдаг. Энэ нь нэг хүүхдэд ногдох хувьсах болон хоолны зардлаар тооцогддог. Нэг хүүхдийн хоол, хувьсах зардлыг хүүхдийнх нь тоогоор тооцож тухайн төвд өгдөг. Энэ зардлуудын 60 хувиас хэтрэхгүй төлбөрийг эцэг, эхчүүдээс  авах ёстой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нар төрөөс дэмжлэг авахаас гадна эцэг, эхчүүд тодорхой хэмжээний төлбөр төлдөг үйлчилгээ. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон эцэг эхийн итгэлцэл сайн дурын гэрээгээр зохицуулагддаг.

-Улсын хэмжээнд 159 албан ёсны хүүхэд харах үйлчилгээний газар байдаг. Харин энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хүүхэд байгаа. Эдгээр хүүхдэд хүүхэд, харах үйлчилгээний хүрэлцээ хангамж хүрэлцэхгүй мэт санагдаж байна?

-Хүүхэд харах үйлчилгээг сонгох нь эцэг, эхчүүдийн сонголт. Ээжүүд хүүхдээ гэртээ харж болно. Зөвхөн өнгөрсөн жил цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг авдаг байхад 159 төв ажиллаж байсан. Үүнээс өмнө илүү олон төв үйл ажиллагаа явуулж байсан. Судалгаа шинжилгээ хийгдэж дууссаны дараа зөвшөөрөлтэй байгууллагуудтай холбогдоно.  

-Үйл ажиллагаа явуулах газрууд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа явуулах түр журам батлагдсан. Хүүхэд харах үйлчилгээнд ч мөн адил тусгайлан мөрдөх журмуудыг хүргүүлсэн. Ялангуяа хоёр настнуудыг авах шаардлагыг илүү нарийвчлан төлөвлөн гаргасан байгаа. 

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн боловсрол, үйл ажиллагаа явуулах хүний нөөцөд хэрхэн анхаардаг вэ?

-Хуулийн зохицуулалтад 18-60 хүртэлх насны бүрэн дунд боловсролтой иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлнэ гэж заасан байдаг. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх төвүүдэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгодог. Мөн хүүхэд харагч тусгай хүүхэд хамгаалал, бага насны хүүхэдтэй харьцах арга зүйн чиглэлээр тусгай сургалтад заавал хамрагдсан хүмүүс энэхүү үйлчилгээг эрхэлнэ. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах хүмүүсийг журмын дагуу сургалтад хамруулна.

-Хүүхэд харах үйлчилгээг эцэг, эхчүүд өдөр өнжүүлэх төвтэй адилтгаж ойлгодог. Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвийн ялгаа юу вэ?

-Хүүхдүүдийн хамрагдах насны хувьд ялгаатай. Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулдаг. Хүүхэд харах үйлчилгээ өөрийн гэсэн хууль эрхзүйн орчин, стандарттай , төрөөс санхүүжилт олгодог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг иргэд хардаг үйлчилгээ. Өдөр өнжүүлэх төвийн хэрэгцээ ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд их үүсдэг. Өдөр өнжүүлэх төв нь боловсролын үйлчилгээ биш эцэг эхчүүд өөрсдөө тохиролцож,  төлбөр төлж энэхүү үйлчилгээг авдаг. Ихэвчлэн бага боловсролын багш нар хариуцан ажилладаг.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​