fbpx Монгол улсад алт цэвэршүүлэх үйлдвэр хэрэгтэй юу ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2018/01/31
Унших
1 минут 20 секунд

Монгол улсад алт цэвэршүүлэх үйлдвэр хэрэгтэй юу ?

Монгол улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 90.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Манай улс ОХУ, Их Британи , Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн. Цаашид Гацуурт, Оюутолгой ордын алтыг цэвэршүүлэх хэрэгтэй болно.

“Оюу толгой”-н ордоос зэсээс гадна алт олборлож байгаа бөгөөд цаашид алтны олборлолт нэмэгдэх хандлагатай байгаа.

Энэхүү үзүүлэлтээс харахад Монгол Улс өөрийн гэсэн алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох шаардлагатай юм. Эдгээр асуудалд гарц хайх зорилгоор “Монгол Алт-2018” олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт Конвейшн төвд зохион байгуулах гэж байна.

Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэбээс, 70111106, 91911383, 89113499 утсаар лавлаж аваарай.

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг
ЗӨРЧЛИЙН ОНОО ХАСУУЛСАН ЖОЛООЧ НАРЫН 60,8 ХУВЬ НЬ ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭЭГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. өйбыбө

    Алтаа өөрсдөө цэвэршүүлэх нь зөв. Үйлдвэр тийм өндөр өртөгтэй биш. Нарийн технологитойгоос биш жижиг үйлдвэрштээ

  2. Уурхайчин

    Эхлээд Нефть боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй?! Дараа нь Зэс, дараа нь Ган, эцэмт нь Алт цэвэршүүлэх үйлдвэр

Шинэ мэдээ